68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотод өнөөдөр болж байна.
Энэ удаагийн шагналд 95 төрөлд уран бүтээлчид өрсөлдөж буй юм. Best Traditional Country Album болон Best Album Cover гэсэн хоёр шинэ төрөл нэмэгджээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд 3,800 гаруй уран бүтээлчид урилгаар оролцож байна. Тэдний 50 орчим хувь нь 39-өөс доош насны залуучууд бол 58 хувь нь өнгөт арьст, 35 хувь нь эмэгтэйчүүд аж.
ICE (Immigration and Customs Enforcement) гэгддэг цагаачлалын албаны түрэмгий үйл ажиллагааг зарим нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэд "ICE Out" гэсэн энгэрийн тэмдэг зүүсэн бол Пуэрто Рико гаралтай уран бүтээлч Bad Bunny Грэммийн шагнал гардах үеэрээ "Бид бол зэрлэг амьтан, харь гаригийнхан биш. Бид хүмүүс, америкчууд" гэж онцолжээ.
Өдгөө 31 настай латин уран бүтээлчтэй ижил бодолтой урлагийн томчууд цөөнгүй байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!