Уншиж байна ...

Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн өргөтгөлийн барилга зургаадугаар сарын нэгнээс өмнө ашиглалтад орно

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Нийт 2,500 м.кв дөрвөн давхар тус өргөтгөлийн барилгыг номын сангийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцүүлсэн байхаар төлөвлөжээ.

Давхар бүрдээ уншигчдын насны онцлогт тохирсон ном, соёлын үйлчилгээ, зохиолчтой уулзах цаг, номын нээлт зэргийг зохион байгуулах боломжтой бөгөөд сургуулийн өмнөх насны болон сургуулийн хүүхдүүдэд зориулсан тусгай булан зэрэг үйлчилгээтэй байх аж. 

Өргөтгөл ашиглалтад орсноор өдөрт 2,000-2,500 хүн тус төв номын сангаар үйлчлүүлэх боломжтой болох тус барилга зургаадугаар сарын нэгнээс өмнө ашиглалтад орно гэж холбогдох албаныхан мэдээлэв.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан 45 жилийн түүхтэй. 13 уншлагын танхимтай бөгөөд бүх насныханд үйлчилгээ үзүүлдэг. 2026 оны байдлаар төв болон дөрвөн салбар номын сан нийт 600 мянга гаруй номтой байна.