Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын 2025 оны IV улирлын буцаан олголт энэ оны нэгдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх учиртай байсан ч одоогоор ороогүй байна.
Энэ талаар Татварын Ерөнхий Газар(ҮТЕГ)-аас тодруулахад тус газрын Орлого хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг "НӨАТ-ын урамшууллын 2025 оны IV улирлын буцаан олголт өнөө маргаашдаа орно. Журмын дагуу бол хоёрдугаар сарын 20-нд оруулахаар байгаа ч Сангийн Яамтай хамтран өнөө маргаашдаа оруулахаар ажиллаж байна. Гүйлгээгээ шилжүүлээд санхүүжилтээ хүлээж байгаа.
2026 оны IV улирлын буцаан олголтоор 1,360,000 гаруй иргэнд 112 тэрбум төгрөгийг буцаан олгоно.
НӨАТ-ын буцаан олголтын дүн жил бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үед буцаан олголтоор 109 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан. Энэ хэмжээгээр төлбөрийн баримт олголт, баримтын бүртгэл нэмэгдсэн гэсэн үг" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!