Уншиж байна ...

Өмнөд Солонгосын волейболын лигт данстай Ж.Энхсоёлын гэр бүл олны анхаарлыг татав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

БНСУ-ын волейболын Дээд лиг болох V лигийн "Red Sparks" багийн ази легионер 20 настай Inkushi (Энхүүш) нэрээрээ олонд танигдсан Ж.Энхсоёлын гэр бүлийнхэн Өмнөд Солонгост очсон нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ.

Ж.Энхсоёл бол спортын гэр бүлээс гаралтай тамирчин. Түүний аав нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин М.Жамъяанпүрэв юм. Тэрбээр 1995 онд улсын начин, 2002 онд цолоо баталж, өсөх идэр чимэг хүртсэн билээ.

Харин ээж нь Монгол Улсын Гавьяат тамирчин, волейболын олон улсын хэмжээний мастер Л.Нарантуяа.

зураг
 
зураг
 
зураг
 

Харамсалтай нь түүний баг нь өрсөлдөгч "Hyundai E&C Hillstate W"-г дийлэлгүй 0:3-аар ялагдсан байна. Ингэснээр тэд сүүлийн зургаан тоглолтод хожиж чадаагүй юм. Ж.Энхсоёл багаа тэргүүлж, 10 оноо авчээ. Хэдийгээр баг нь энэ жил 25 тоглолтынхоо зургаад нь хожиж, нийт 18 оноогоор лигийнхээ сүүлд бичигдэж байгаа ч Ж.Энхсоёлыг багтаа нэгтгэснээс хойш тус багийн гэртээ хийх тоглолтын тасалбарын борлуулалт эрс нэмэгджээ.

Тодруулбал гэртээ хийх тоглолтын тасалбарын борлуулалт 55.7 хувиар нэмэгдсэн тоон үзүүлэлт бий. Хамгийн сүүлд хийсэн тоглолтын тасалбар 100% зарагдсан нь энэ улирлын гурав дахь тохиолдол аж.