Уншиж байна ...

Х.Нямбаатар: Нийслэлээс хойд талын зуслангийн бүсэд газар олгосон

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргаа

Амралтын өдрүүдэд Богд уулын амыг хашаалснаас шалтгаалж амьтад явах гарцгүй болж, үсэрч харайгаад бэртэж байгаа бичлэг цахим орчинд түгсэн.

Уг асуудлын талаар хотын дарга Х.Нямбаатар "Амралтын өдрүүдэд Богд уулын бүсэд байгалийг хашаалснаас ан амьтад шорлогдож бэртсэн асуудлууд гарлаа. Энэ нь Байгаль Орчны Яам хууль зөрчиж, олон жил хийсэн ажлын урхагтай үр дагавар. Менежментийг хот авч явъя гээд олон жил болж байгаа. УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж чадахгүй байх.

Улаанбаатар хот хойд талын зуслангийн бүсэд газар олгосон. Хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу зуслангийн бүсийн хашаа хороог татуулж, иргэд чөлөөтэй зорчих явган хүний зам гаргах ажлыг зохион байгуулна. Зургаан дүүргийн газрын алба, дүүргийн Засаг дарга нар уг ажлыг хариуцна. Энэ тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргана" гэж өнөөдөр мэдээлэв.

2018 оноос хойш 44 амьтан хашаанд сүлбэгдэж хавчуулагдан хорогдсон бөгөөд 15 нь ховор амьтны жагсаалтад орсон халиун буга байжээ.