Уран бүтээлч Сампилын ДАШДЭМЭД-ийн “МИНИЙ ЗУРГУУД” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнг танилцуулж байна.
ХЭЗЭЭ: 2026 оны 2-р сарын 4-ний өдөр хүртэл
ХААНА: Монголын уран зургийн галерейд
Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️

УРАН БҮТЭЭЛЧИЙН ТУХАЙ:
Уран бүтээлч С.Дашдэмэд нь Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийг төгсөж, улмаар 2002-оос 2008 онуудад Баруун Европт суралцахаар зорин ХБНГУ-ын Нюрнберг хотын Дүрслэх Урлагийн Академийг төгссөн. Тэрээр одоогоор Герман улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж байна.
Европын олон оронд бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргаж, 2009 онд Баварын залуу уран бүтээлчдийн тэргүүн шагнал, 2019 онд Нюрнберг хотын Соёлын дүрслэх урлагийн шагналыг тус тус хүртжээ.
Тэрбээр ардчилал, зах зээлийн шилжилтийн дараа гадаадад сурч, ажилласан монгол уран бүтээлчдийн эхний үеийн төлөөлөл бөгөөд 1990-ээд оны нийгмийн огцом өөрчлөлт, түүх соёл, шашин шүтлэгийн сэргэлт, барууны соёл, модерн урлагийн нөлөө нь түүний оюун сэтгэлгээ, уран бүтээлийн хэлбэрт хүчтэй нөлөөлсөн гэж үздэг аж.
Уран бүтээлчийн ажлууд нь дүрслэх урлагийн figurative чиглэлд хамаарах бөгөөд бүтээлээ урьдчилан нарийн төлөвлөхөөс илүү зөн мэдрэмж, явцын турш урган гарч буй шийдлээр бүтээдэг онцлогтой аж.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙ:
“Миний зургууд” үзэсгэлэн нь уран бүтээлчийн 1990-ээд оны эхэн үед Монголд туурвисан бүтээлүүд болон 2000 оноос хойш Герман улсад бүтээсэн
уран зураг, зураасан ба хар зураг, рельеф материал, уран баримал, инстоляц урлаг, ханын монументал зураг, дижитал ба видео урлаг
бүхий 60 гаруй бүтээлээс бүрдсэн Монгол дахь анхны үзэсгэлэн юм.
Зөн мэдрэмжээр бүтээсэн, хүн, байгалийн хагас бодит ба хийсвэр дүрслэлээр дотоод, гадаад ертөнцийг холбосон, "figurative" урлагийн ертөнцтэй ирж танилцаарай.
Зөн мэдрэмжээр бүтээсэн, хүн, байгалийн хагас бодит ба хийсвэр дүрслэлээр дотоод, гадаад ертөнцийг холбосон, "figurative" урлагийн ертөнцтэй ирж танилцаарай.