ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Шударга ёс ярьсан ахмад гишүүдийн сайтар дэглэсэн жүжиг болж өнгөрлөө

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 21
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-МАН-ын Бага хурал уржигдар боллоо. Энэ хурлаар эв эеэ олох байх гэсэн таамаг олон нийтийн дунд байсан боловч зөрлөө. Таны хувьд хурлын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Бага хурал нийгэм, олон нийтийн хүлээлтийг гүйцээж чадсангүй гэж бодож байна. Олон нийт манай намыг Бага хурлаараа нийгэмд шүүмжлэл өрнүүлж байгаа чухал асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдлүүд гаргахыг хүлээсэн байх. Тухайлбал, “60 тэрбум”-ын асуудал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд намын удирдлагууд холбогдсонтой хариуцлага тооцох асуудлууд бий.

Мөн намын дотоод зохион байгуулалтын асуудлууд байна. Харамсалтай нь, санасан хэмжээнд хүртэл асуудлаа ярьсангүй. Зохион байгуулалтын хувьд ч маш хүнд боллоо. Өмнө нь хэзээ ч намын Бага хурал цэрэг цагдаагийн бүслэгдсэн хамгаалалт, энгийн хувцас өмссөн бокс, бөхийн залуучуудын хатуу хяналт дор болж байгаагүй.

-Тэр хамгаалалт хурлын уур амьсгалд нөлөөлөхгүй байлгүй дээ?

-Зохион байгуулалтын асуудал дээрээс эхлээд ярихад л яагаад тэр хэмжээний хамгаалалт дор болж байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөж би энэ Бага хурлын санал, шүүмжийг эхлүүлсэн. Төрийн өндөр албан тушаалтнуудыг угаасаа төрийн тусгай, цагдаагийнхан хамгаалаад явчихдаг. Гэтэл дээр нь тэр олон давхар хамгаалалтаар МАН хэнээс өөрсдийгөө хамгаалуулаад байгаа юм.

Намын Бага хурлын гишүүд намын гүйцэтгэх удирдлага шүүдээ. Хэвлэл мэдээллийнхнээс лав өөрсдийгөө хамгаалсан юм билээ. Сурвалжлагч залуусыг өвлийн хүйтэн -30 хэмд гадаа гудамжид 12 цаг зогсоосон. Ард иргэдээс нэг ч хүн оруулаагүй. Намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлье гэсэн нэг ч хүнийг намын байр руу нэвтрүүлээгүй хурал боллоо.

МАН-ын төв байр Монголын ард түмэн болон манай намын гишүүд, дэмжигчдийн хандив тусламжаар боссон юм. Тэр бол тэнд сууж байгаа хэдэн дарга нарын өмч биш. Үүнийг шүүмжилж Бага хурлын хэлэлцүүлгийн хамгийн эхэнд босож намын удирдлагуудад үгээ хэлсэн. Хүлээлт гүйцсэн хурал болж чадсангүй.

-Ерөнхийдөө МАН-ын Бага хурлаас УИХ-ын даргад сайн дураараа огцрох чиглэл өгөх, Удирдах зөвлөлийн хоёр гишүүнээ чөлөөлж, нөхөж томилох асуудлыг шийдээд тарчих шиг боллоо?

-Хууль зөрчсөн шийдвэр л гаргачихлаа. Үндсэн хуулиар заачихсан төрийн институцтэй холбоотой асуудлаар нам шийдвэр гаргадаг нь хуучин социализмын үед төрийн дээр нам байсан шиг юм боллоо. Одоо Бага хурлын шийдвэрийг харахад төрийн дээр дахиад нам гарчихсан байна гэдгийг л харуулж байна. УИХ бол Монголын төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагын гаргах шийдвэрийг нам дээр гаргаж байгаа нь тов тодорхой жишээ л дээ.

-Гэхдээ Бага хурлын гишүүдийн 90 гаруй хувийн саналаар асуудлууд нь батлагдсан тухай мэдээлэл МАН-аас өгч байсан. Хуралд оролцсон төлөөлөгчид хууль журмаа мэддэг байлгүй дээ?

-Жишээлэхэд, намын дүрэмд өөрчлөлт оруулахад намын Бага хуралд ирсэн гишүүдийн гуравны хоёроор буюу 66 хувиар өөрчлөлт оруулах ёстой. Хууль бус асуудлыг дэмжихгүйгээ илэрхийлж төлөөлөгчид гарахад ард нь тэр зааланд 66 хувьд хүрэхээргүй хүн үлдсэн. Тэднээс асуудлыг дэмжиж гар өргөсөн хүн нь бүр цөөхөн. Тэгэхэд нь хурал даргалагч УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин “Ер нь дэмжихгүй гишүүд хэд байна” гэж хэлж байж намын дүрмийн өөрчлөлтийг оруулсан байсан.

Намын дүрмийн өөрчлөлтөөр гэхэд шударга ёс, хариуцлага чангатгах нэрээр намын бүх эрх мэдлийг буцаад дээрээ төвлөрүүлэн татаж хуучин МАХН-ын Улстөрийн товчоо гэж байсан шиг болж байгаа юм билээ. Намын гишүүнээс хасах асуудлыг харьяалдаг аймаг, нийслэлийнх нь намын хорооны тэргүүлэгчид хуралдаж шийддэг байсныг одоо Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар гэдэг нөхөр намын дарга хоёр шийдэх.болж байна.

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын таван гишүүнийг намаас хөөх асуудал яригдаж байгаад больсон доо. Нөгөө дүрмээ мэдэхгүй Хяналтын хорооны дарга нь тийм зүйл оруулж ирээд тэр нь бүтээгүй. Намынхаа дүрмийг үзсэн чинь болохгүй байнгуут сая дүрэмд өөрчлөлт оруулж байгаа хэрэг. Хууль зөрчсөн олон шийдвэр дүрмийн өөрчлөлтийн асуудал дээр гарсан. Жишээлэхэд, НАМЗХ-нд 35 хүртэл насны хүмүүс, НАМОХ-нд 25 хүртэл насны хүмүүс харьяалагдана гэж намын дүрэмд зааж өгч байгаа.

-Тэгвэл эдгээр байгууллагын одоогийн удирдлага нь солигдох нь байна?

-Тийм. Яагаад ийм асуудал оруулж ирж байна гэхээр өөрсдийнхөө үзэл бодлынхоо дагуу байгууллагынхаа үйл ажиллагааг явуулж байгаа залуучуудын байгууллагын удирдлагуудыг өөрсдийнх нь үгэнд орохгүй байна гэж үзээд дүрмийн өөрчлөлтөөр хасах гэж байна. Нэгдүгээрт, НАМЗХ, НАМОХ бол төрийн бус байгууллага, тэд өөрсдийнхөө хурлаараа баталсан дүрэмтэй байдаг. Тэгэхээр өөр төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн насыг нам өөрийнхөө дүрэмд тусгаж өгч байдаг нь хууль зөрчиж байгаа хэрэг.

-Та хууль зөрчсөн олон шийдвэр гарсан гэлээ. Тэгвэл энэ шийдвэрүүдийг одоо яах юм бэ?

-Хэрэгжихгүй шүү дээ. Нэгдүгээрт, хууль зөрчсөн шийдвэрийг биелүүлээд явах юм бол биелүүлж байгаа хүмүүс өөрсдөө хууль зөрчинө гэсэн үг. Олон нийт, нам, хамт олны дунд үл ойлголцол бий болчихсон нөхцөлд ийм үл бүтэх шийдвэрүүд гаргах нь цаашдаа талцал, хагарлыг улам дэвэргэнэ.

-“60 тэрбум”-ын асуудлаар УИХ-ын даргыг өөрөө огцрох хүсэлтээ гаргах чиглэл Бага хурлаас өгчихлөө. Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудын асуудлыг бараг ярихгүй өнгөрөх шиг болсон?

-Бага хурлаар ганцхан УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнийг чөлөөлөөд бүх юм сайхан болчих юм шиг ойлголт төрүүлж дэглэлээ. Нийтийг бухимдуулаад байгаа ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон намын удирдлагууддаа хариуцлага тооцох асуудал яригдсангүй. Тэр талаар ярьсан хүмүүсийн яриаг нийтэд гаргасангүй. Нэг талыг барьсан буюу УИХ-ын даргыг огцруулах ёстой гэж хамгийн хүчтэй ярьсан хоёр, гурван хүний бичлэгийг хаалттай хуралдааныг бичсэн намын аппаратын камераас зориуд зохион байгуулалттайгаар гаргаж цацсан. Би тэр талаар нь Бага хурал дээр хэлээд ад болсон.

Хагарал руу улам явуулсан Бага хурал зохион байгуулсанд харамсаж байна.

Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх гэдэг нөхөр хэл амаар доромжилж, над руу дайрч байна лээ. Намын нарийн бичгийн дарга гэдэг чинь гүйцэтгэх ажилтан байхгүй юу. Хуралдааныг сайтар зохион байгуулж ажиллах ёстой хүн болохоос Бага хурлын гишүүнийг загнаад сууж байх эрхтэй хүн биш. Би тэр нөхөртэй бол цаашид ч хатуу ярина. “60 тэрбум”-ын асуудал, ЖДҮ-гийн асуудал аль аль нь нийгмийн анхааралд орсон шүү дээ.

Албан тушаалын томилгоог 60 тэрбумаар үнэлсэн гэж яриад байгаа. Хэрэв тийм асуудал байгаа бол хэн нь, хэнийгээ хаана, ямар албан тушаалд томилуулсан юм гэдэг ургийн модыг нь гаргаж ир гэж тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатаас нэхэж, түүнийгээ гаргаж тавиач гэж би Бага хурал дээр шаардсан. Тэгвэл бүх юмыг бодитоор харна.

2017 онд Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдахад тав, зургаан яам бужигнаж баахан хүмүүс томилуулсан. Тэр дээр бас мөнгө авч хүн томилсон болж таарах гээд байна. Ерөнхий сайд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар “60 тэрбум” бол үнэн гэж яриад байгаа. Үнэн юм бол тэр хүмүүс энэ томилгоонд оролцсон уу. Оролцсон бол ямар хүмүүсийг томилуулсан юм.

Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг Ерөнхий сайд байхад одоогийн Ерөнхий сайд Шадар сайд байлаа. Одоогийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ албан тушаал дээрээ байсан. Энэ хүмүүс албан тушаалд хүн томилуулсан уу. Тэгвэл хэн, хэнийг хаана томилуулсныг нь гаргаад ир, харъя. Би үүнийг нэхнэ гэж бодож байгаа. Тэгээд тэр үнэн гэж яриад байгаа хүмүүс томилуулсан хүмүүсээсээ яриад байгаа мөнгийг авсан юм уу, үгүй юу гэдэг асуудал цаана нь давхар яригдана биз дээ. Ингээд хаана хаанаа ил тод сайхан яриад явцгаая.

-Сэтгүүлчид хуралдаанд ороогүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ МАН-аас гарсан мэдээллээр 27 гишүүн хурал хаяж гарсан гэсэн. Тэгэхээр Бага хурлын дийлэнх олонх нь намын даргынхаа талд байгаа юм биш үү?

-Тэр тоонууд бүгд худлаа. Зааланд маш цөөхөн хүн үлдсэн. УИХ-ын 27 гишүүн хурал орхиод гарлаа гэдгийг 27 хүн гээд байгаа юм. Буруу шийдвэрүүдийн хэлэлцүүлэгт орж чадахгүй гээд нийслэл, аймгийн маш олон төлөөлөгч санал хураалт явж байхад орхиод гарсан шүү дээ. Ер нь хууль зөрчсөн ийм санал хураалт явснаараа МАН-ын Удирдах зөвлөл дээр явж байсан хагарал УИХ дахь намын бүлэг рүү орж ирсэн. Одоо тэр УИХ дахь намын бүлэг рүү орж ирсэн хагарал намын Бага хурал руу орчихлоо. Намын Бага хурал одоо хагарчихсан.

Хагарал руу улам явуулсан Бага хурал зохион байгуулсанд харамсаж байна. Энэ Бага хурлыг зохион байгуулсан намын ^нарийн бичгийн дарга н-арт хариуцлага ярих ёстой. Намайг намын Бага хурлын талаар ийм асуудал ярилаа гээд шинэ батлагдсан дүрмээрээ хариуцлага тооцно гэвэл тооцно л биз. Хаалттай хуралдааны видео бичлэгээ олон нийтэд цацсан нөхдүүд надтай хариуцлага ярина гэвэл яриарай.

-Цаашдаа ер нь танай намын талцал эргэж эвлэрэх болов уу?

-Би яаж мэдэх вэ. Нам удирдаж, тамга атгаж байгаа хүмүүс ямар нүүдэл хийхээс шалтгаалах байх даа. Эрх барьж байгаа хүмүүс өөрсдөө намаа нэгтгэх, эвлэрүүлж авч явах юмаа хийхгүй, дүрмээ улам чангатгаад шударга ёс нэрээр шударга бус шийдвэр гаргаад байвал хэн ч эвлэрэхгүй шүү дээ. Маш олон гишүүд Бага хурал дээрээс гомдолтой гарсан байна лээ. Манай нам коммунист дарангуйллын дэглэм рүү орж байгаа юм байна гэж ярьж байсан.

-Намын даргатайгаа таарч тохирохгүй байгаа хүмүүсийг сошиал орчинд том луйвруудыг ЖДҮ гэдэг асуудлаар дарах гэж байгаа 60 тэрбумынхан гэж цоллоод удлаа?

-Шударга ёс гэж юуг яриад, юуг хүсэмжлээд байгаа гэдгээ олон нийт мэдэж байгаа байх. Миний хувьд дүгнэж хэлэхэд шударга ёс ярьцгаасан намын удирдлагуудын шударга бус шийдвэр гарсан коммунист намын хурал боллоо.

-УИХ-ын хэсэг гишүүд ахмад гишүүддээ хандаж шаардлага хүргүүлж байсан. Тэдний нэг нь та. Шаардлагын хариугаа авсан уу?

-Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын УИХ-ын ахмад гишүүдэд УИХ-ын үйл ажиллагааг бойкотлож байгаатай холбогдуулж өнгөрсөн долоо хоногт шаардлага хүргүүлсэн. Сая Бага хурлаар бидний тавьсан тэр шаардлагад дурдсан байдал үндсэндээ бол нотлогдсон гэж би бодож байгаа. Юу гэж шаардсан гэхээр Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын зарим ахмад гишүүд УИХ-ыг бойкотлох замаар УИХ-ын даргын сандал ширээнд санаархаж байна гэдэг нь Бага хурал дээрээс харагдлаа.

Нэг нь намын Бага хурлыг даргалж, нөгөөх нь хурлын үеэр УИХ-ын дарга руу батлагдаагүй, хуулиар нотлогдоогүй асуудлуудаар нэлээд дайрч, тэгээд тэрийгээ санаатай, зохион байгуулалттайгаар олон нийтийн сүлжээнд тавьж, сошиал баатар болж байна шүү дээ. Ер нь бол намын Бага хурлаас ийм шийдвэр гарах ёстой гэх зэргээр хууль зөрчсөн асуудлуудыг тавьсан. Дээр нь намын дүрэм журмыг уландаа гишгэж түрэмгийлж, дайрах бүх явуулгыг энэ хүмүүс нэлээд голлож зохион байгуулалцаж байгаа юм байна.

Шударга ёс ярьсан ахмад гишүүдийн сайтар дэглэсэн жүжиг л болж өнгөрлөө. Хэвлэл мэдээллийнхэн та нарт хэлэхэд "Та УИХ-ын дарга болох юм уу” гээд өөрсдөөс нь асуух хэрэгтэй. УИХ-ын даргыг огцруулж болно. Гэхдээ хуульд заасан үндэслэлээр огцруулах ёстой. Үүнийг Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин гэдэг хүмүүс мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гэхдээ зориуд дайрч давшилж нийгэмд муухай харагдуулах ажлыг гардаж хийж, өөрсдөө суудалд нь санаархаж байгаа нь илт байна.

Намын Бага хурал дээр Ерөнхий сайд “Энэ дотор УИХ-ын дарга хийгээд явчих хэмжээний туршлага, зангаргатай гишүүд олон байгаа” гэж хэлсэн. Миний харж байгаагаар тийм хүн энэ 65 дотор олон байхгүй. Нэр бүхий цөөхөн хэдэн хүн бий. Цаг хугацаа харуулна биз дээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ТЭНЭГЛЭЛ
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
77 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [104.248.128.64] 2018/12/25
ХЯТАД УЛС ЭЛБЭГ МЭЭЕЭ ГЭСЭН ХОЁР ТАГНУУЛАА АВААЧЭЭ. МОНГОЛЫГ БҮҮР СҮЙРҮҮЛЖ ДУУСГАЛАА.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.25] 2018/12/23
ингэж хоорондоо байлдвал 100 жил үргэлжилнэ.. хариуцлагын тухай хуулиа чангатгаад одоо жду. 60 тэрбумынхан бүгд хуулийн дагуу хариуцлагаа хүлээцгээ . энэ л та нарын үр ач нарынхаа өмнө бхйгуулах гавьяа чинь ..
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.25] 2018/12/23
нэг нам нь гарахаараа төрийн албан хаагчдийг бүгдийг шахуу сольдог. улсын хөгжлийг 4 жилээр өөрсдийн дураар төлөвлөдөг.. ийм л жонхуу байгаад байна. энэ жонхуундаа дуртай гэж
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.25] 2018/12/23
намынхаа бүх л бузар булайг нэгрүүгээ чихиж байгааг хараарай
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.25] 2018/12/23
76 хаантай улс дэлхий дээр 1 байдаг гэсэн.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.25] 2018/12/23
нэг муу намын хэрүүл төрийн машиныг зогсоодоггүй тийм л систем хэрэгтэй байгаа юм л даа жг нь
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.25] 2018/12/23
нямдорж тагнуулаар дуудуулаад үхэх гэж байхад нь энхбаяр авч гарсан гээд байсан дараа нь баригдахад нь орондоо орчихсон доо. ёстой 15 толгойтой нөхөр гэдгээ харууллаа.. сүүлчийн удаа сайдаараа үлдэхийн тулд байж байгаа царайгий нь хар..
0 | 1 Хариулах
Зочин [202.9.45.167] 2018/12/22
Энэ [хориотой үг] чин нөгөө 60 тэрбумын Энхболдын үг бэлдэлцээд зогсож байсан шаар байна,юу солиорооод яваад байгаа гай вэ !!!!
2 | 1 Хариулах
Ахмад настан [139.5.216.183] 2018/12/22
Хүрэлсүх ч тэрбумтан болтлоо ашигласан намаа устгаж бна даа.Ийм боловсролгүй,ёс суртахуунгүй хүнийг намын дарга,ЕС болгож бхыг харахад МАН боловсон хүчний дутагдалд орсон бна.Боловсролгүй хүн тархины хэмжээгээрээ л сэтгэнэ,харамсалтай.2010онд МАХН-ыг МАН болгож 2хуваасан.2017онд өөрийн ажиллаж бсн,бүр ШАДАР САЙДыг нь хийж бсн засгаа татан унагаж өөрөө ЕС болохдоо гишүүдээ 32,33-аар нь хуваасан.Одоо бүр нүдийг нь аниулах замдаа орлоо.
4 | 2 Хариулах
Зочин [209.97.191.70] 2018/12/21
Ишш чаавс гэмээр хүний оронцгууд УИХ ГИШҮҮН БОЛДЫМ БАЙНА
2 | 1 Хариулах
Ум мани бадми хум [202.9.42.235] 2018/12/21
Ардын нам ингээд сенелее, монгол орныг мандуулсан нам юмсан да
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.247] 2018/12/21
zaluu hun bj Archaagui er um da
1 | 1 Хариулах
ja [109.81.212.38] 2018/12/21
mangar batsaan
1 | 0 Хариулах
Баатарбилэг [84.236.72.81] 2018/12/21
Баатарбилэг хэдэн төгрөг энхболдод төлж их хурлын суудал худалдаж авсангаа үнэнээр нь хэлчих хэнч биш нэг нөхөр зайлаарай ард түмний өмнө чи хэнч биш шүү
3 | 1 Хариулах
Zochin [66.181.178.176] 2018/12/21
Баатарбилэгээ та ахмад болохгүй юу? Мөнхийн ус уусан уу, Йим ес зүйгүй юм ярьж амны зоригоор чалчиж байгаа нөхрийг дахиж сонгохгүй байх талаар ахмадууд анхаарах хэрэгтэй,мартаж болохгүй !!!
3 | 0 Хариулах
Зочин [109.150.234.220] 2018/12/21
МАНАН н нэг нь Баатарбилэг өөрөө
4 | 0 Хариулах
Зочин [202.72.245.220] 2018/12/21
БОР ХАЛЗАН ТӨЛӨГ Ч БИШ ХУРГА СОНГОЧИХСОН НЬ ЁСТОЙ ХАМААГҮЙ НУС ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭН МАЙЛЖ БАЙНА ДАА ЗААЗАНД ОРООД ЗАМБУУЛИНГААС ЗАЙЛАХ БИЙ ДЭЭ
4 | 0 Хариулах
зочин [202.126.89.42] 2018/12/21
100 жилийн түүхтэй алсын хараатай зангарагтай ардын нам хаачив...үүсэн харсан хүн байна уу
2 | 0 Хариулах
Зочин [103.57.92.20] 2018/12/21
Баатарбилэг гишүүн маш зөв ярьсан байна Нямдорж ,Энхтүвшин 2нам төрийг олон жил хутгасан хоер.Энхтүвшин баахан жигүүр шинэчлэл ярвж гүйгээд намын дарга болоод сүүлдээ огцорсон шүүдээ Нямдорж ярихдаа шударга хүний дүр болохоос хэлсэн бүхэн нь барьцгүй нөхөр дөө 60 тэрбум гээд Энхболд руу дайраад байх юм.Хэрэв тийм сүлжээ байсан юм бол энэ 65 бүгд хамаарна.Бүгд сүлжээгээр сонгогдсон болж таарна.Их хурлын гишүүн өолчихоод бүгд л ах дүүгээ сонгуульд ажилласан гэх хүмүүсээ нэг нэг руугаа анкет илгээж оруулсан шүү.Тэгээд түүнийгээ Энхболд руу чихэхээсээ ичээч.
7 | 4 Хариулах
Хүн [84.236.72.81] 2018/12/21
Битгий хуц хужаа минь шударга 2 гишүүн шүү. Ахмадынхаа үгийг ардууд сонсоно шүү.
4 | 1 Хариулах
Jdu [84.241.202.62] 2018/12/21
Ene erin yum oilgodog yumuu. Zugeer l dohiuraar ajildag huuheldei yumuu.
3 | 0 Хариулах
Зочин [103.229.122.47] 2018/12/21
Жунай ах чинь хил даваад талийсан дуулдсан ?Чи МАНАН нурахаас айлгүй яахав дээ? Өнөөх байцаагдаад байсан олон саяын булхай чинь илэрчих гээд баларлаа юу? Өшөө их юм илрэх байхаа ?
2 | 0 Хариулах
Unshigch [203.3.24.22] 2018/12/21
Болсон явдалыг өөрийнхөөрөө л дүгнэсэн байна. Уг нь төрийн эрх барьж байгаа олон жилийн туршлагатай том намаас ийм хөгийн жүжгийн тоглолт хүлээгээгүй л юмсан
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
хөөрхий амьтан тэ өөрийнх нь олж харсан мэдсэн зүйл л энэ байнашд тэ ийм хүмүүсийг хөгжиж гүйцээгүй гд өрөвдөөд хайрлачих хэрэгтэй гэж сургамжилдаг юм байна лээ ном сударт доромжлоод хэрэггүй
1 | 0 Хариулах
Ард Аюуш [103.9.90.53] 2018/12/21
Энэ Монгол оронд хууль засаглаж байна уу? Нам засаглаж байна уу??????
2 | 0 Хариулах
иргэн [202.179.25.55] 2018/12/21
Чи ч гэсэн Өөрөө тийм сайхан Шударга Ариун мөртөй Хүн үү Та нар бүгд л адилхан байж битгий ингэж илүү юм ярьж Худлаа дүр эсгэж байгаа ч Олон түмэн иймэрхүү яриаг сонссоор байгаад сүүлдээ Инээх ч биш Уурлах ч юм биш болж байна шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [207.154.254.77] 2018/12/21
Сэжигийн аалз мигийн гошного тийм амттай байна уу?
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.196] 2018/12/21
ЭНЭ МАНГУУГ АЛЬ АЙМГИЙН ҮМБҮҮНҮҮД СОНГОВ? ХАХАХАХА
3 | 0 Хариулах
Олзод [49.194.138.44] 2018/12/21
Нямдорж сайдииг доромжилж олон тэнэг улс төрд гарч ирсэн дээ. тэнэг гөлөг чи оройтсон байна наадхыг чинь хүн бүхэн мэддэг. технологи
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
Бадамжунай мэтийн диспетчерийг төрд оруулж гааруулсаныхаа гайг өнөөдөр эргэн тойрныхон нь үүрлээ дээ хөөрхий.
1 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2018/12/21
ҮХВЭЛ ТААРСАН ХУЛГАЙЧ
4 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2018/12/21
ЭНЭ МУУ ГӨЛӨГ ЮУ ГЭНЭЭ БАС, МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛСОН МИЙЁОГИЙН БӨГС ДОЛООГЧ
6 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.19.151] 2018/12/21
манай аймгийнхан энэ бөөрөнхий,долоогч,гэмгүй царайлсан нөхрийг одоо мэддэг болоод байгаа,дахин нэр дэвших төрийн албанд шургах эрх байхгүй
5 | 0 Хариулах
Баатарбалай [24.8.194.87] 2018/12/21
Битгий балайтаад бай л даа. Чи ялзарсан намдаа шинэчлэл хийх юм яриач худлаа нэг их ухаантай царайлаад бай. Намын чинь мотор цохих гээд бай мал минь. Ми муулаад Хүк ийг дэмжээд байгаа юм алга. Тогтолцооны шинчлэл хэрэгтэй болсон дурак минь. Энэ алтан боломжийг хараад өөр юм яриач Баатарбалай.
5 | 0 Хариулах
123 [49.184.204.35] 2018/12/21
Niamdorjj Enhtyvschin nariig baaldag ene hen ve nusan buu
3 | 1 Хариулах
Зочин [122.201.22.214] 2018/12/21
Ах дүү нь Цэнхэрт алтны уурхайтай намайг байж байгаа дээр сайн ухацгаа гэдэг гсэн харах царай гэмгүй хулгайч хойд сумдын хиргисүүрүүдийг тоноод урагш нь гаргадаг эд өлгийн дамчин үйлс нь бүтэхгүй энэ [хориотой үг] Бадамжунайгийн тэжээвэр гөлөг
4 | 0 Хариулах
Зочин [84.236.72.81] 2018/12/21
Чи үнэн бичсэн байна алт ухдаг хулгайч баатарбилэг шорондоо орноо чи.
2 | 0 Хариулах
o [49.184.204.35] 2018/12/21
ter hoeroos oor hen baigaam aria ci ooriigoo gij mal mine bodoogyi biz
1 | 0 Хариулах
27-ийн 1 [202.9.43.25] 2018/12/21
МАФИЙН ГИШҮҮН 27-ИЙН 1 ХОХИМОЙ ТОЛГОЙ БААТАРБАЛАГ
4 | 1 Хариулах
Зочин [202.9.43.165] 2018/12/21
Тэвчээрт хязгаар бий шүү. Дээд шүүх яагаад энэ хоёр намыг татан буулгахгүй зүгээр л хараад суун. М
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
Жунай баригдвал Баатарбилэг бас оосорлогдоно аргагүй ээ хөөрхий
4 | 0 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
МИЕЭ НЬ ХУТГА ТУЛГАЖ ЯВУУЛСАН БАЙНА АХА ХА ХА
4 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2018/12/21
ҮГҮЙ... АМ РУУ Нь ЧИХНЭ ГЭСЭН
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.198] 2018/12/21
Unen ug heljee sain zaluu baina
2 | 4 Хариулах
Зочин [119.40.98.162] 2018/12/21
Их үнэн үгтэй буурьтай, тууштай хүн байна, дэмжиж байна
4 | 3 Хариулах
Ми-гийн балаг [202.9.43.25] 2018/12/21
Ийм бүдүүлэг, боловсролгүй, харанхуй, дүр исгэсэн хүмүүс төрийн түшээ болсонд үнэхээр ой гутаж огиудас хүрч байна.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.179.164] 2018/12/21
У.Хүрэлсүх их жижиг толгойтой, өчүүхэн тархитай хүн юм, яана даа энэ нам.
6 | 3 Хариулах
Зочин [182.160.34.141] 2018/12/21
БААТАРБИЛЭГ САЙН БАЙНА.ЭР ХҮНИЙ ТУУШТАЙ ҮНЭНЧ ЧАНАР ҮНЭРТЭЖ БАЙНА.
6 | 4 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
МИЙЕЭ ЧИНь Л ЯВУУЛСАН БАЙНА ШҮҮДЭЭ БААГИЙ
2 | 1 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
МИЕЭГИЙН ХҮМҮҮС ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ МУУТАЙ БОЛОВСРОЛ ТААРУУХАН НЭГ Л ТИЙМХЭН Л БАЙХ ЮМДАА !
3 | 4 Хариулах
Зочин [103.111.68.3] 2018/12/21
БОЛОВСРОЛТОЙ ӨӨРИЙН ГЭСЭН БОДОЛТОЙ ХҮМҮҮС БӨГС ДОЛООЖ ДООШОО ОРДОГГҮЙ
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.36] 2018/12/21
Ene ch de, ylzarsan huulia yriad bh yum, Nyamdorjin helsn unen shde, luivarchdin huuliin hamgaalagch Mi-g unagaval buh hereg shalgagdana gd baildahas naagur yum bolj bn da
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
Кофе ууж халуун газар байж хахууль өгөхгүй бол сурвалжлахгүй ямар нарантуул захынхан юм уу гэнэ үү.Сүүл толгойг олигтойхон холбочиж чадахгүй хөдөөний голдуу охидууд .од болж хотод амьдрах арга сэтгүүлч болоод шантааж хийгээд болох юм байна гэж бодоцгоож хөөрхий.Ганди Мөнхбаясгалан Уянга Оюунчимэг гээд олон сэтгүүлчид шантаажаар мөнгө олох улс төрд орох бөөн сонирхол.Сошл ертөнц хөгжөөд байгаа ч ойлгодоггүй.Улс төрчид өөрсдөө цүнх барьдаг залуу, микрофон барьсан охидуудыг бүтээсэнээ ойлгож байгаа байх.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
Архангайн хахуульчин: 202.9.42.169 Энэ муу Бадамjunain booovnii alchuur hol ochij hucaarai. Altan Dornodoos baahan hahuuli avch ATG-d barigdaj Junai n sullaj gargasan shde. Muu uheeriin har huduunii [хориотой үг] min uhej dald orooroi
4 | 0 Хариулах
Зочин [66.181.164.192] 2018/12/21
Ene khvn yagaad Miyeg demjeed bgan oilgohgui bn zaluu hvn bj bvh yum il bgasht
3 | 0 Хариулах
Зочин [146.185.157.155] 2018/12/21
Жүжиг яаж тоглодогыг та өөрөө дэлгэрүүлсэн шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээний бичлэгээ дахин нэг харчихаарай. Одоо ч гэсэн ярьж байгаа чинь жүжиг л бна ш дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
ӨМНӨӨСӨН ИЧИЖ БНА ОЧИЖ ОЧИЖ 60Н ТЭРБУМЫН ЯЛТАН ХАМГААЛЖ БАЙГААН ДАХИН ТӨРД ОРНО Л ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖ БНА ХЭН ГЭДЭГЭЭ ЁСТОЙ Ч ХАРУУЛЛАА
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
ENE ODOO KHENII ZARAALAAR YAWJI BAYGAA BOL DOO
3 | 1 Хариулах
Иргэн [59.153.115.182] 2018/12/21
Чи зүгээр л дуугүйхэн шиг л байлдаа Энхболдын гар хөлөө
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
Бадамжунайгийн бөгс долоогч Баатарбилэгээ гэж ...
3 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2018/12/21
Залуучууд нь ярихаар жүжиг болдог, ахмад нь ярьсан ч бас л жүжиг болдог... Баатарбилэг өөрөө ярьж байгаа нь бас л жүжиг үү???
4 | 0 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
ХУДАЛДАГДСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ УЧИР НАМЫН БАГА ХУРАЛД ОРУУЛААГҮЙ НЬ МАШ ЗӨВ АЛХАМ БОЛСОН. МИЕЭГИЙН ТАЛЫНХАН ХЭВЛЭЛИЙГ ЁСТОЙ АЙМААР ХУДАЛДАЖ АВДАГШД БҮГД ХААЛТЫН ГЭРЭЭТЭЙ .
3 | 0 Хариулах
Баатарбилэг [202.179.8.186] 2018/12/21
УИХ-ын гишүүн болоод л том том юм яриад явчих юмаа. Ж.Мөнхбатын л оймс шүү дээ та. Одоо Архангай даа очих нүүргүй болсон.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.181.84] 2018/12/21
Logic saitai zaluu baina. Setguulchid ter 2 nuhuruus ih hurliin darga boloh uu geed asuuchihsan ni deer um baina
2 | 2 Хариулах
Зочин [66.181.167.190] 2018/12/21
[хориотой үг] ene site chin enkboldiin site bsiimuu. uul ni dajgui site bsn ymsan.
3 | 0 Хариулах
иргэн [64.119.16.227] 2018/12/21
Энэ нөхөр чинь бас төрөөс төрсөн тэрбумтан юм байна.Чи больдоо Миеэ.Энхболд Улаанбаатарыг ямар болголоо.Шударга бусын хонгил бий болгосоныг ард иргэдийн олонхи нь мэддэг болсон.Энхболдыг биш улс орноо бодооч чи.
4 | 0 Хариулах
Zol [64.119.24.114] 2018/12/21
Interdax гэсэн шинэ exchange 2019 оны 02 сард нээгдэх гэж байгаатай холбогдуулан 0.1-10 биткойн хожих уралдааныг зарласан байна. https://www.interdax.com/?kid=TRXJV линкээр орж email address хэсэгт орж бүртгүүлэн, бүртгүүлсэн имэйлээрээ орж баталгаажуулан олон олон урамшууллын эзэн болох боломж дүүрэн байна шүү. https://www.interdax.com/?kid=TRXJV
0 | 0 Хариулах
Зочин [5.28.123.20] 2018/12/21
Баатарбилэгт таалагдаагүй бол хурал үр дүнтэй болж дээ.Намын дүрэмд эмзэглэсэн хүн.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.25] 2018/12/21
ХАРИН ТХХ , ХУРАЛ ҮР ДҮНТЭЙ САЙН ХУРАЛ БОЛЖЭЭ .
3 | 0 Хариулах
Zochin [122.201.22.183] 2018/12/21
Baararbileg chini harin hvn yum bishvv er hvn iim l tulahtai judagtai baihiig erchvvded bitgii hel mongolchuudad haruulj baina shvv.
1 | 6 Хариулах
ард [112.72.12.17] 2018/12/21
за энэ хэг Ми -д пялдагадсан нөхөр боль боль дараагийн сонгуулиар чамайг сонгохгүй
5 | 0 Хариулах
Зочин [103.229.176.130] 2018/12/21
baatarbilegeee, enkold asuudald orson uuu gevel orson, baasaaraa chii umuuruuud bgn, turiig ajiliiig naimaaltsaj bgaad barigdaa biz dd, ene bol yos zuin asar trom hariutslaga, zailah yostoi, harin ter ih huraliin gishuud dotoroos darga hiiged yavchhh enkhtuvshin, nyamdorj, n.enkhbold, lundeejantsan, terbishdagva, ged 5 gishuuun bn ed naraasaa ih huraliiin darga songood yavhad ard tumend iluuu ih taalagdana naad gazariin naimaachna yagaad umuuruud bgn, ho
4 | 0 Хариулах
Зочин [66.181.189.247] 2018/12/21
лаларын баньд аа битгий хужаа Миеэг дэвэргээд байгаарай. эзэндээ ороо толох гэж байгаа бол 469 д суугаад зугтсан болгоо.2 эзний 1 ЗАРЦ
7 | 0 Хариулах
Зочин [77.111.247.43] 2018/12/22
өөрөө бод доо. соц -ын үед ямар ч албанд хүний удам судрыг 3 үеэр нь, өндөр хариуцлагатай албанд ажиллах хүнийг бүүр хэдэн үеэр нь сайтар судалж байж томилдог байлаа. тийм хатуу цагт миеэгомбо гуайг тэгээд таны хэлээд байгаа шиг хятад гэдгийг мэдсээр байж МУИС-ын орлогч даргаар томилох уу? Эдийн засгийн ухааны,доктор, профессор, гавьяат багш, ардын багш хүн байсан бн даа
0 | 1 Хариулах
Зочин [77.111.247.43] 2018/12/22
харин 90 оноос хойш жинхэнэ хужаагийн эрлийзүүд засгийн эрхэнд гарсан байх шүү ямар ч хяналтгүй
1 | 0 Хариулах
Зочин [77.111.247.43] 2018/12/22
М.Энхболдын аав Миеэгомбо гуай социалист нийгмийн үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан бөгөөд түүний намтар түүхийг тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах байгуулага, Тагнуулын байгуулага 9 үеэр нь нэвт шувт судлаад ямар ч Но-гүйг нь тогтоосон байж таараа. Харин М.Энхболдыг "Ми овогт" гэж дуудаж байгаа өнөөгийн хүмүүс бол өөрсдөө удам судар, өмч хөрөнгийн хувьд маш их Но-той хүмүүс болж таарч байна.
0 | 1 Хариулах
Зочин [103.29.144.116] 2018/12/21
МАН ч Хүрэлсүх дээр дуусах нь тодорхой болчихлоо, гэхдээ энэ бол маш аюултай үзэгдэл. Бүүр их хулгайч луйварчдаар дүүрсэн АН дараа нь төрийн эрхийг хугацаагүй зайдална шдээ. тэр үед ард түмэн жинхнээсээ ёоёо гэх байх даа. Хүүк том эмгэнэл тарьлаа даа
2 | 4 Хариулах