• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн далайн тусгаарлагдсан арлынхан Америк жуулчны амийг нум сумаар хөнөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн далайд оршдог, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан арлын хүмүүс Америк жуулчны амийг нум сумаар харваж хөнөөсөн болохыг Энэтхэг улсын цагдаагийн газар өнөөдөр мэдээлжээ.

Уг хэрэг Энэтхэгийн харьяаны Андаманы арлуудын нэгэн дээр болсон байна. Гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлагч овгийнхон амьдардаг умард Сентинел арал руу 27 настай, АНУ-ын иргэн Жон Чау завиар аялж хүрсэн гэнэ.

Ганцаар явсан Чауг аралд хөл тавимагц арлын уугуул иргэд суман мөндөр буулгасан тухай албаныхан мэдээлжээ.

Эдгээр арлуудын олон овгийнхны уламжлалт амьдралын хэв маягийг хадгалж үлдээх, бас халдварт өвчнөөс хамгаалахын тулд гадаад ертөнцтэй харилцахыг нь Энэтхэгийн хуулиар хориглосон байдаг.

Цагдаа нар энэ тохиолдлыг хүн амины хэргээр бүртгэж, арлын долоон хүнийг баривчилсан гэнэ. Жон Чау нь Андаманы арлуудад хэд хэдэн удаа аялж байсан ба сүүлд алслагдсан умард Сентинел аралд хүрэхийн тулд нутгийн загасчдад мөнгө төлж туслуулсан юм байна.

Тэрээр арваннэгдүгээр сарын 14-нд эхний оролдлогоо хийсэн ч амжилтгүй болж, хоёр хоногийн дараа дахин аялаад эрэгт хүрсэн нь энэ ажээ.

Олон суманд оногдсон Чаугийн цогцсыг овгийнхон олсоор чирч явсан ч маргааш өглөө нь эрэг дээр буцааж хаясан байсныг алсаас харсан загасчид гэрчилсэн байна.

Энэтхэгийн далайн гүнд орших Андаманы бүлэг арлуудад нийт 400 орчим овог аж төрөн суудаг. Орон нутгийн эрх баригчид тэдэн рүү гадаад ертөнцөөс хандахыг хориглодог ч авлига авч арлаар аялуулах тохиолдол байдаг гэсэн яриа бий.

Харин алслагдсан умард Сентинел арлын овгууд өөрсдөө ч гадаад ертөнцтэй холбогдох хүсэлгүй, аралд нэвтрэхийг оролдсон хүмүүст дайсагнаж ханддаг ажээ.

Тус аралд оршин суугчдын тоо 150 орчим гэнэ. Тэднийг Африкаас бусад тив рүү тарж нүүдэллэсэн анхны хүмүүсийн мухардаж хоцорсон хэсэг гэж эрдэмтэд үздэг байна.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАРАМСАЛТАЙ
9
Зураг
ХАХА
6
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.43.51] 2018/11/27
Далайн гүнд хүн яаж амьдрах юм мал вэ? Алдаа гэж аймар аймар
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.193] 2018/11/23
ene medeegee zov bicheechee. 400 garui ovog aj tordog gesenee. arlin orshin suugchid 150 orchim gej shaaj ogoh ymaa
0 | 2 Хариулах
Зочин [202.21.106.126] 2018/11/23
Юмаа ойлгож уншаа?
1 | 0 Хариулах
Irgen [112.72.11.124] 2018/11/22
Zuvshtei ingianuudiig yalaa ugaasaa ochih esgui gazar ochison ter juulchinii buruu juulchinch gej tagnuulch baisiin bishuu
1 | 1 Хариулах
Зочин [202.21.112.37] 2018/11/22
Ийм л байна даа.. - Seven fishermen have been arrested for illegally ferrying the American to the island, police say. - Local media have reported that Chau may have wanted to meet the tribe to preach Christianity to them. - But on social media the young man presented himself as a keen traveller and adventurer.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.118] 2018/11/22
uuguul irgenii barivchilsan ch gehshig 7 zagaschniig barivchilsan gjiishd
2 | 0 Хариулах
. [202.170.65.137] 2018/11/22
Мэдээгээ зөв орчуулаач
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.121] 2018/11/22
hvn ochij chadhaargui gazar enethegii tsagdaa nar ochood doloog ni bariwchiltsan beesht waaaw
2 | 0 Хариулах
Зочин [88.224.206.53] 2018/11/22
kkk xarin tiim tataaj bn aaa
0 | 0 Хариулах
Oilgoj unsh [70.36.145.182] 2018/11/22
Unshij baigaa yumaa ydaj oilgoj undhaach
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.121] 2018/11/22
uhaan hvrdguiee neg shan oilguulaach hamaa
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/11/22
Чауг аралд хүрэхэд нь тусалсан долоон загасчныг Энэтхэгийн цагдаа нар баривчилсан байна.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.87] 2018/11/21
мэдээгээ гүйцэд оруул. загалмайтны шашинд оруулах гэж очсон хүн гэж байна англи мэдээнүүдээр.
5 | 0 Хариулах
[хориотой үг] [202.126.89.104] 2018/11/21
mongoliin zarim irgedee end avaachmaar yum bn yamar ch hereg bhku hudlaa hereldej uraldaj ih medegch tsarailj durdee orogchid jinhene orcuud
0 | 0 Хариулах
Соёлын шок [202.126.88.42] 2018/11/21
Акагаар шүршээд эсвэл хүн төрөлхтөн туулсан тэрхүү боолчлол дарангуйллыг амсуулах хэрэгтэй
1 | 1 Хариулах
Зочин [103.26.193.199] 2018/11/21
Мэдээгээ бүтэн бичмээр юм Андаманы уугуул хүй нэгдлийн үеийн оршин суугчидыг ганцхан Энэтхэг биш дэлхийн орнууд хамгаалсан дархан цаазат бүс нутаг
1 | 1 Хариулах
Зочин [139.5.219.114] 2018/11/21
Энэтхэгийн газар нутаг гэдиймаа үхрээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.94] 2018/11/21
Аялалд явахдаа газар орноо сайн судалж сум нэвтэрдэггүй хантааз, резинэн сумтай буу, нулимс асгаруулагч, цахилгаан бороохой нтр аваад явж бай. Авч явж байгаа юмаа хаана яаж ашиглахаа бас мэддэг байх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.87] 2018/11/21
америк ах цөмийн пуужинтай тул нум сумаар харваж болохгүй гэж мэдэхгүй ш дээ тэд нар чинь. урилгагүй зочин харвуулчихаад 17 хүнийг барьчихав уу тэгээд. ядаж 2г барихгүй
0 | 0 Хариулах
Залуу [112.72.11.104] 2018/11/21
Нато зүгээр байхгүй байлгүйдээ
0 | 0 Хариулах
Hmmm [182.160.34.65] 2018/11/21
Tenej yavaad aluulsan hohi ni uhlee uuruu songoj hohi ni ch geh shig Horvoo yurtuntstei hun taniltsah gej bgaad ungurchihsn bna dandaaa l amnaaas ni ontsgui ug ursaj bh yum negent l uhchihsn bhad chimeegui bj boldoggui yumuuu
11 | 1 Хариулах
Зочин [64.119.24.227] 2018/11/21
тэнэж яваад алуулсан хохь нь л болно биз, тэр огийнхонд үйлчлэх хууль байхгүй дээ
9 | 8 Хариулах
Зочин [120.142.31.236] 2018/11/21
yhlee ooroo songoj dee hoorhii
1 | 4 Хариулах
Зочин [112.72.11.106] 2018/11/21
Javhlan shig ym bn.hilee haaya geed soliorood bdgiin
4 | 4 Хариулах