2020/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.81₮
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
17:00
S32
18:00
S31
19:00
S31
-1°
20:00
S31
-2°
21:00
S31
-3°
22:00
S31
-4°
23:00
S31
-4°
00:00
S31
-5°
01:00
S31
-5°
02:00
S31
-5°
03:00
S31
-5°
04:00
S31
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын IT салбарын ААН-үүдийн аутсорсинг ажлыг гүйцэтгэх монгол залуусыг шалгаруулна

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар өнгөрөгч 2017 онд нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулсан юм.

Тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг болох КOICA, “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвтэй хамтран нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг ажлын захиалгыг гүйцэтгэх мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах нээлттэй хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг 11 дүгээр сарын 19-ний ирэх Даваа гарагт Нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д зохион байгуулах гэж байна.

Энэ талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга C.Cүx-Очир "Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Засгийн газрын агентлаг KOICA , “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж буй төслөөр дамжуулан мэдээллийн технологийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэж, ажлын байр бий болгох, аутсорсинг компанийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах нь бидний зорилго юм” гэлээ.

Мэдээллийн технологийн сургалтын төвд компьютерын үндсэн хэрэглээний программын сургалтаас гадна "JAVA" хөгжүүлэгч, вэб, дизайн хөгжүүлэгч, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон “фотошоп”, “excel” зэрэг программын ахисан түвшний нарийн мэргэжлийн долоон төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг аж.

Тус төвд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар компьютерийн үндсэн хэрэглээний ангид 1,106 , нарийн мэргэжлийн ангид 582 гээд нийт 1,688 залуус амжилттай суралцжээ. Эдгээр бэлтгэгдэж, амжилттай төгссөн залуус Солонгос улсаас аутсорсингийн захиалгат ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байгаа аж. 

Энэ удаагийн үзэсгэлэнд “Эм Кэй Ай Ти” сургалтын төв, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран нийт 30 залууг сонгон шалгаруулахаар зэхэж байна. Мөн ирэх 2019 онд 150 орчим вэб хөгжүүлэгч, програмистын нээлттэй ажлын байрыг зарлан сонгон шалгаруулахаар төлөвлөжээ.

Ирэх 19-ний Даваа гарагт зохион байгуулагдах мэдээллийн технологийн салбарын нээлттэй ажлын байрны үзэсгэлэн яармаг:

  • Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байрны Б корпусын 2 давхарт байрлах НЗХГ-ын дэргэдэх "Залуучуудын хөгжлийг дэмжих төв", "MKIT" сургалтын төвд, 14:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Хамрах хүрээ:

  • MKIT мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх төслийн сургалтыг төгсөгчид, вэб, жава хөгжүүлэгч, вэб дизайнер, DBMS/SYSTEM-ийн инженерийн сургалтыг амжилттай төгсөгчид болон бизнес инкубатор төвийн төгсөгчид,
  • SW хөгжүүлэлт болон вэб дизайны туршлагатай, холбогдох мэргэжлээр төгсөгчид, IT салбарын ажил хайгчид болон БНСУ-ын хөрөнгө оруулалтай байгууллагуудад ажилд орох хүсэлтэй болон төсөлд оролцох хүсэлтэй хүмүүс хамрагдах боломжтой юм.

Эдгээрээс гадна энэ удаагийн үзэсгэлэн яармагт мэдээллийн технологийн чиглэлээр аутсорсинг ажил гүйцэтгэх чадвартай залуучуудад нээлттэй бөгөөд заавал их, дээд сургууль төгссөн байх шаардлага тавихгүйг зохион байгуулагчид онцоллоо.

Лавлах утас: 70122999, 70122979, 98125557, 89017701
Цахим шуудан: info@mkit.mn
x