Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах төв нээгдлээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Залуучуудын хөгжлийг дэмжих, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулжээ. Тус төвийн нээлт өнөөдөр албан ёсоор боллоо.

Хөгжлийн төвийн дэргэд Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах “Мэдээллийн технологийн төв”, “Бизнес инкубатор төв”, “Сайн дурын төв”, залуучуудын “Сонирхолыг дэмжих төв” (Хобби клуб), чөлөөт цагаараа хуран цуглах боломжтой, тав тухтай орчин бүрдүүлсэн амралтын танхим зэрэг олон талын үйл ажиллагаа явуулах аж.

Мэдээллийн технологийн төв

Залуучуудын Хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх мэдээллийн технологийн сургалтын төв нь БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (КOIСА)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("МКIТ")сургалтын төвтэй хамтран нээгдэж буй аж. 

Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Өнөөдөр энэхүү төв нээгдсэнээр мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Ингэснээрээ залуучуудын өрсөлдөх чадвар сайжирна, мөн залуучуудын мэдлэг боловсролд болон мэдээллийн технологид хөдөлмөр эрхлэхэд гарч байгаа бэрхшээлүүд дээр урьдчилсан байдлаар инкубатор төвөөр дамжуулаад туршлагажих боломжтой юм" гэлээ.

Мэдээллийн технологийн сургалтын төв нь Нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна JAVA хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, систем администратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм байна.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг mkit.mn хуудсаар авах боломжтой.

Бизнес инкубатор төв

“Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн дэргэд залуучуудыг бизнесээ эхлүүлэх бүхий л боломжоор ханган дэмжих зорилготой “Бизнес инкубатор төв”-ийг нээн ажиллуулж, тэднийг бизнес эрхлэх бодит бололцоогоор хангах орчин бүрдүүлжээ. Энэ төвд дунджаар нэг хүн 2-3 цаг ажиллахад ажлын найман цагаар тооцон үзвэл бид 36 аж ахуйн нэгж,  уртасгасан цагаар тооцоход 50 орчим аж ахуйн нэгжийг бүртгэж, дэмжих бололцоотой юм байна.

“Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн хаягаар байгууллагаа улсын бүртгэлд бүртгүүлэх, оффисоор хангагдах, компьютерийг үнэ төлбөргүй ашиглах бүрэн боломжтой гэнэ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн залуучуудын сайн дурын төв

Сайн дурын ажил эрхлэх сонирхолтой, нийгмийн сайн сайхны төлөө бусдад туслах хүсэлтэй эерэг хандлагатай залуучуудыг Нийслэлийн сайн дурын төвд бүртгэж эхэлжээ.

Тус төвөөр дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө ажилласан залуучуудыг нэгдсэн бүртгэлд хамруулж, ажилласан цагийг баталгаажуулсан албан ёсны тодорхойлолтыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын нэрийн өмнөөс монгол-англи хэл дээр олгох юм.

Ингэснээр залуучууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаад дотоодын их дээд сургуульд суралцах, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход ажлын туршлага, давуу тал болох юм.

Одоогийн байдлаар залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 50 гаруй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд Нийслэлийн залуучуудын сайн дурын төвтэй холбогдож нийгмийн сайн сайхны төлөө үйлст нэгдэх боломжтой аж.

Залуучуудын чадавхыг сайжруулах, эерэг хандлага төлөвшүүлэх сургалтууд

Залуучуудад эерэг хандлага төлөвшүүлэх, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөгжүүлэх зорилготой олон төрлийн сургалтын үйл ажиллагаа явуулах юм.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Жэй Си Ай” Лидер салбар байгууллагатай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг зохион байгуулахаар зорин ажиллаж буй. Одоогийн байдлаар сургалтад нийтдээ 4,000 гаруй залуучууд хамрагджээ.

Цаашид залуучуудын хөгжлийг дэмжих олон төрлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах юм байна.

Залуучуудын сонирхлыг дэмжих төв (Хобби клуб)

“Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн дэргэдэх сонирхлын клубуудын үйл ажиллагаанд нэгдсэнээр олон янзын сонирхол бүхий залуучуудтай танилцаж, харилцан туршлага солилцож хамтран ажиллах, өөрийн сонирхлоо хөгжүүлэх боломж нээгдэх юм. Ойролцоогоор 10-15 сонирхлын клубуудыг цагийн хуваарийн дагуу хүлээн авах бололцоог бүрдүүлжээ.

Тав тухтай орчин бүрдүүлсэн амралтын танхим

Энэ хэсэгт залуучууд чөлөөт цагаараа төрөл бүрийн чөлөөт уулзалт, ярилцлага зохион байгуулах боломжтой орчныг бүрдүүлж өгчээ. Хүн бүрт нээлттэй, ямар нэг гишүүнчлэл шаардахгүй, үнэ төлбөргүй ашиглах боломжтой юм байна. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг