Энэ асуудлыг хэзээ шийдвэрлэх талаар "Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж байна. Үдээс хойш НИТХ-ын товыг тогтооно. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ" гэж НИТХ-ын ХМОНХХ-ийн дарга хэллээ.
Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан "Монгол Улсын Ерөнхий сайдаас хотын даргын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой албан санал ирсэн. Энэ хүрээнд бид НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ. Хуулийн хугацаагаар 15 хоногийн дотор хэлэлцэж бид зохих шийдвэрийг гаргана.
Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг бид жил бүр баталж, хэлэлцдэг. Үндсэн чиглэлийн явцын дүгнэлтийг бид өнгөрсөн сард 80 хувьтай байна гэж дүгнэсэн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!