Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: М.Энхболд, Д.Хаянхярваа, Су.Батболд нар ажлаа ӨГ!

Б.Ану
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрх баригч МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал төрийн ордонд Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилж байна.

Тус хурлын үеэр У.Хүрэлсүх: 

1. УИХ-ын дарга М.Энхболд та ажлаа өг. Хариуцлага тооцож огцруулах шийдвэрийг намын дүрмийн дагуу хэлэлцүүлнэ. Монгол төрийн албан тушаалыг үнэлсэн гэх 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Ажлаа өгөөд хуулийн өмнө та Монгол хүний ёсоор оч.

2. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй.

3. Улаанбаатар хотын дарга С.Батболд та ажлаа өг. Хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлийнхэн сүүлийн хоёр жилд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэрийнхээ гадаа тоглож наадаж байсан гэм зэмгүй хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хотын утааг бууруулах талаар та хоёр жил дорвитой алхам хийсэнгүй.

Би үүний төлөө намынхаа олон мянган эгэл жирийн шударга гишүүд, ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ гэж мэдэгджээ.

Мөн үүнтэй холбогдуулан Су.Батболдыг огцруулах албан бичгийг үйлджээ.

 

МАН-ын даргын энэхүү саналыг намын Удирдах зөвлөл нь хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.