ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулгын хүүхдийн эмч нарт хандаж хэлсэн үг

ikon.mn
2018 оны 11 сарын 11
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрүүл хүүхэд эх орны ирээдүй” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөн арваннэгдүгээр сарын 9-нд Төрийн ордны Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөгөөнд оролцож буй хүүхдийн эмч нарт хандан үг хэлжээ.

Тэрбээр "Манай хүн амын 36 хувийг 16 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг, Монгол Улс үндсэндээ хүүхэд, залуучуудын орон билээ. Бид үүнийг сайн мэднэ. Тийм учраас хүүхэд, залуусыг эрүүл саруул өсгөн бойжуулахад эмч мэргэжилтний мэдлэг, ур чадвар чухал ач холбогдолтой.

Аливаа улсын хөгжлийг хүний хөгжлөөр, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь дүгнэх олон улсад тогтсон жишиг бий. ХХ зууны эхээр Монгол Улс 600 мянган хүн амтай, нярайн бараг 50 хувь нь төрөх үед болон төрсний дараа энддэг байжээ. ХХI зууны эхээр буюу 2015 он гэхэд Монгол Улс нярайн эндэгдлийг эрс багасгаж Мянганы хөгжлийн зорилтыг хангасан дэлхийн 9 орны нэгээр шалгарсан байдаг юм байна.

Мянганы хөгжлийн зорилтыг хангаж, мянган амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийг 4.7 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 5.2 дахин бууруулахад хүүхдийн эмч , асрагч, сувилагч нарын оруулсан хувь нэмэр, сэтгэл зүтгэл нэн их байдгийг хэлэхэд таатай байна.

 

Цаашид анхаарч, сайжруулах зүйлс бидэнд цөөнгүй бий. Сэтгэл зовоож буй тоонуудыг дурдахад ч хүнд байна. Тав хүртэлх насандаа эндсэн хүүхдүүдийн 86.4 хувь нь өвчнөөр, 13.6 хувь нь осол, гэмтлийн улмаас эндсэн ба 72.6 хувь нь эмнэлэгт, 27.4 хувь нь эмнэлгээс гадуур эндэж байна.

Хүйтний улиралд агаарын бохирдол болон амьсгалын замын халдварт өвчний тархалтын улмаас нялх хүүхдүүд олноороо өвдөж, тэднийг хүлээн авах эмнэлгийн ор хүрэлцэхгүй, ачааллаа дийлэхгүй байгааг өнгөрсөн өвөл биеэр явж харсан. Тэрнээс хойш нөхцөл байдал сайжирсан гэж итгэхгүй байна. Энэ тал дээр салбарын сайд анхаарал хандуулж, Засгийн газар хувь нэмэр оруулах байх гэж бодож байна.

Гэтэл 2019 оны улсын төсөвт нялх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулах, эмч, сувилагчдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олигтой хөрөнгө төсөвлөөгүй байгаа. Төсвийн зардлыг танах, ядаж 15 хувийн хэмнэлт гаргах санал хүргүүлсээр байтал УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо зарцуулах мөнгөний тоог 5 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсгөсөн эмгэнэлтэй нөхцөл байдал та бидний нүдэн дээр ил байгааг олон бүгдээрээ харсаар, сонссоор бухимдсаар л сууж байна.

Хэрвээ УИХ-ын дарга нь төсвийн зардлыг 10 хувь, Ерөнхийлөгчийн зүгээс 15 хувь хэмнэх санал гаргасныг хэрэгжүүлбэл 500 сая ам.доллар буюу 1.3 их наяд төгрөг сулрах боломж байсан. Энэ мөнгөнөөс эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж болно. Гэтэл та бидний итгэлийг авч сонгогдсон эрхэм гишүүд маань энэ талаар бодохыг ч хүсэхгүй, зөвхөн айсуй сонгуульд л бэлтгээд, хүү багатай нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл авахаар уралдаж байгааг л бид харж, эмгэнэн байна. УИХ-ын гишүүн гэдэг бол цэвэр итгэлийн албан тушаал. Тийн байтал олны итгэлийг урвуулан ашиглана гэдэг бол хүлцэж, тэвчиж болшгүй гэмт үйлдэл мөн. Эмч, багш нарын цалинг нэмэх мөнгө байхгүй гэж байсан. Үнэн хэрэг дээрээ ямар их боломж байсныг ЖДҮХС-ийн зээлийг эрх мэдэлтнүүд хувааж авсан явдал тод харууллаа.

Та бүхэн энэхүү чуулган дээр цаашдын зорилтоо биелүүлэхийн тулд ямар өөрчлөлт, сайжруулалт хийх талаар нухацтай хэлэлцэж, тодорхой санал гаргаарай. Гэхдээ та бүхний төлөвлөсөн, зорьсон ажил, хөрөнгө оруулалт зөв, оновчтой байх эсэх нь та бүхнээс гэхээсээ илүүтэй салбарын удирдлага, нийт улс орны засаглалд шударга ёс, хуулийн засаглал хэрэгжиж чадах эсэхээс л хамаарна гэдгийг болгоож, тооцно биз ээ.

Бид одоо л эрс шинэчлэхгүй бол, иргэд  нийтээрээ шаардаж, засаж сайжруулахгүй бол бүх зүйл хатангиршиж, уруудах доройтох зам руугаа орох чиглэл тодорч байгаа нь Монголын эмгэнэл юм.

Ганц эрүүл мэндийн салбарт гэлтгүй Монголын нийгмийн бэрхшээл, хүндрэл нь дээрээ шударга засаглаж чадахгүй байгаагаас голлон хамаарч байгааг бид бүгд мэдэж байна. Жирийн ажилтан ажилчид, эмч сувилагчид бол ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өөрсдийн амьдралын бэрхшээлийг хойш тавин хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд өдөр шөнө ялгалгүй зогсож байгаа, иргэддээ өөрсдийн боломжоос ч давсан үйлчилгээг үзүүлсээр байгаа та бүхний хичээл зүтгэлд, түмнийхээ төлөөх чин  сэтгэлд тань нийт иргэдийнхээ өмнөөс хүндэтгэл илэрхийлье.

УИХ-ын гишүүд бас тангараг өргөдөг. Эмч, багш нартай л адилхан

 

Мөн хэлэхгүй байж болохгүй хэд, хэдэн шүүмжлэл хэлье. Өнөөдөр 21-р зуунд хөдөө орон нутагт, ялангуяа алслагдсан сумдад улсын төсвөөр баригдаж байгаа цэцэрлэг, сургууль, эмнэлгийн байр дотроо халуун, хүйтэн усгүй, бие засах газаргүй байна. Ийм байрыг улсын төсөвт суулгаж, барьсаар байна. Төсвийг үнэхээр иймэрхүү зүйлд үрсээр байх уу, гэдэгт тодорхой санал хэлэх хэрэгтэй. Ялангуяа, салбарын сайд нь тодорхой санал гаргаж, Засгийн газартаа хүргүүлэх хэрэгтэй.

Өнөөдрийн хуралд Сангийн сайдыг оролцуулан үүрэг, чиглэл өгөх хэрэгтэй байсан. Агаарын бохирдол, гэр хороолол гээд олон асуудалд анхаарах хэрэгтэй. Ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхой бус байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн утаанд 500 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүн гарч байгаа юу. Үр дүн гарахгүй байгаа. Хамгийн их хохирч байгаа нь эхчүүд болж байна. Төрөхөөс өмнөх эндэгдэл олон гарч байгаа.

Бид ямар байдлаар хандаж, хэнд ямар шаардлага тавих вэ, гэдгээ энэ зөвлөгөөнөөр ярих хэрэгтэй. Мөн эмч, багш нар төвөөс алс газар ажиллах тусам цалин нь нэмэгдэж байдаг тогтолцоо байдаг. Алийн болгон бид тангараг өргөсөн нэрээр өөрсдийн эрх ашиг, амьдралыг золиосолж явах вэ. УИХ-ын гишүүд бас тангараг өргөдөг. Эмч, багш нартай л адилхан. Гэтэл тэд тангаргаа биелүүлж эсвэл няцаж байна уу гэдгийг та бүхэн ярилцаарай" гэжээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.170.68.162] 2018/11/12
Бас юм л бол гэр бэлэглээд нээг их юм хийцэн шиг байх юм та нар. /Тэр нөгөө Билли Лим чинь 14 гэр өгсөн гэлүү/. Нээх их юмаар гийгүүлцэн юм шиг. Гэр овоохойг бол хэн чиг л босгоношд. Ядаж халуун хүйтэн устай, халаалттай юм бодож олооч 21-р зуун гарчаад байхад.
0 | 1 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/11/12
Нэг гэрийн үнэ чинь яс юман дээрээ 1 iphone ч авч хүрэхгүй мөнгө. 1 андройд авах юмуу хаашаа юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.163] 2018/11/12
Төсөв хэмнэх шиг амар зүйл алга даа. Дарга нарын төсвийн мөнгөөр зээл авдагийг болиулж, элдэв тендерээс хувь унагаадгийг зогсоох хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [122.201.25.46] 2018/11/12
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.114.244] 2018/11/12
хүүхдүүдээ эрүүл саруул өсгөе, ирээдүйн монгол хүн эрүүл чийрэг өсөх ёстой гэвэл аав, ээж нарыг нь одоо дэмж л дээ. Ажлын байр, цалин хөлс, нийгмийн баталгаа хэрэгтэй байна.
0 | 0 Хариулах
Дүр эсгэгч, худлаа гар шд [202.70.46.20] 2018/11/12
Дүр эсгэгч худлаа гар гэдгийг чинь бүх хүн мэддэг болсоон. Одоо тавилттай жүжигүүдэд чинь итгэх мал. махан толгойт үлдсэнгүй ээ. Хулгай хийхээ больж, улсын төсвөөс зувчуулсан мөнгөө буцааж өг! Бас орос ахын даалгавраар улс эх орноо хорол, хөгжил боомилхоо боль!!
4 | 0 Хариулах
Зочин [61.73.79.135] 2018/11/11
Эрхэм хүндэт ерөнхийлөгчөө та хулгай хийхгүй шударга байхыг өөрөөсөө эхэлж үлгэрлэн үзүүлээчээ. Хэвлэл мэдээллийн албаны дарга Цэсэн гэгч танхай дээрэлхүү хүүхэний ЖДҮгээс нөхөртөө авж өгсөн зээлийг буцаалгаж албан тушаал эрх мэдэлээ ашиглаж хулгай хийсэнийх нь арга хэмжээг ард түмнийхээ нүдэн дээр авж өгөөчээ.
10 | 0 Хариулах
Зочин [172.58.137.169] 2018/11/11
УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо зарцуулах мөнгөний тоог 5 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсгөсөн
0 | 0 Хариулах
irgen [66.181.182.80] 2018/11/11
Sarangerel sd bas baahan uvchnii ner helj baisnaa surfactant em 800 sayad awna geh yum. Duruu turuulsen hoino ni Undarmaa hishuunii emeer emchleh bish, dutuu turuhuus sergiileech.
1 | 0 Хариулах
Зочин [86.111.138.164] 2018/11/11
Mongolchud yasan t1 humuus be,13 jil turd orj suugaad uuriiguu ulam bayajulsan hun,zubhun har amia bodoj songuuli bodoj uuriin aimag,sumand ulsin munguur l yum hiisen dur uzuulsen AN iig uuriin karmaandaa hiisen zalitai nobshid itgeed suuj bh yum.Unen urubdmuur
7 | 1 Хариулах
Миний сонгоогүй Еөк [202.21.119.122] 2018/11/11
Нэг л гомдоллосон, ухаан нь багадсан ерөнхийлөгчөө гэж
13 | 1 Хариулах
Зочин [202.70.38.18] 2018/11/11
Ерөнхийлөгчийн дүү Х.Баттуулаар дамжуулж тариалан эрхлэн сангаас Милл Хаус компаниар тэжээл оруулж ирнэ гэж 5 тэрбумыг авсан ба одоогоор эргэн төлөлт гэж нэг ч мөнгө төлөөгүй байна. Энэ одоо ариун явдал уу
17 | 1 Хариулах
ЖДҮ зээл хулгайлагсад [175.38.117.60] 2018/11/11
Epөнхийлөгчийн туслах цэсэн гэгч мөн малчдын сангаас 1.2 тэрбумын хүүгүй зээл авсан байна гэж уншлаа, хаана хулгай луйвар байна тэнд л энэ жээнко оролцсон байх юм даа...
17 | 1 Хариулах
Зочин [202.9.42.209] 2018/11/11
2012-2016onuudad AN zasag barij bhad agaariin bohirdold heden ter bumiig zartsuulsan be? Eurunhiiilugch hariutslaga yarih durtai. Ulger jishee bolgood yagaad uuriinhuu namaas ehelj bolohgui gej. Uuriinhu namiin heden hulgaich nariig namaasaa huuguud zailuuldaa yadjil tegej baij ted nar chne ahij songogdohgui bolno
7 | 1 Хариулах