Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг Ардчилсан Намаас гаргажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ өчигдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргажээ.

Уг тушаалд "Намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон Д.Пүрэвдавааг намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хассугай" гэжээ.

Мөн энэ шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд даалгасан байна.

Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх юм.

ТУШААЛ: