ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг санууллаа

ikon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт  ажиллалаа. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь бүтээгдэхүүн олборлох 21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэл 58 км хар зам тавьж, орон нутгийн төсөвт хөрөнгө оруулах гэрээгээ зөрчсөн тул Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоогоод байсан ч аймгийн Засаг даргатай гурвалсан  хэлэлцээр хийж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн байна.

Тиймээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж тус компанийн ерөнхий захирал Зян Вейдунтэй уулзаж үүрэг,чиглэл өглөө.

Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг сануулав. Мөн газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгальд ээлтэй техник технологи ашиглаж, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг стандартын дагуу боловсруулан, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

 
 
 

Ажлын хэсэгт БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, ЦЕГ-ын ХБОГХТТ, болон Дорнод аймгийн Байгаль орчны газар, Усны сав газрын холбогдох мэргэжилтнүүд ажилласан юм.

 

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [115.126.217.167] 2018/11/2
Ugaasaa mongold bolj butej bga yum bgamu
0 | 0 Хариулах
kkkkkkk [122.201.21.170] 2018/11/2
sanuulaad bhdaa yahabdee arga hemjee abch chadahgui
3 | 0 Хариулах
Зочин [107.77.161.11] 2018/11/2
Нөгөө ОТ төсөл рүү боргоогоод байдаг гарууд хаана байна аа,орж ирж жаал шаагилдахгүй юм уу?
9 | 0 Хариулах
Зочин [107.77.161.11] 2018/11/2
Ха ха ха хужаа хужаа руугаа боргоохгүй л дээ.ОТ төсөл үнэхээр мундаг төсөл,бид нар өөрсдийнхөө шунаг,Т1 хоероосоо л алдаа гаргаад байгаагаа л яагаад ч ойлгохгүй байгаа юм даа.
9 | 0 Хариулах