Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Mongolian connection” киног зорьж үзэх 10 шалтгаан

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол, Казахстан, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "The Mongolian Connection" уран сайхны кино Монголд нээлтээ хийж, бүх кинотеатруудын дэлгэцнээ гарч эхлээд байна. Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан энэхүү киног зорьж үзэх 10 шалтгааныг сонирхуулъя.

1.“Марка Поло”-ын ӨГӨӨЖ

 

Кино төслийн санаачлагч нь жүжигчин, СТА Б.Амарсайхан.  “Марка поло” кинонд түүнтэй хамтран тоглосон Казахстан улсын алдарт жүжигчин Жандос Айбассовд Mongolian Connection кинонд тоглох саналыг анхлан тавьсан. Жүжигчин Б.Амарсайхан Холливудын кинонд тоглосон анхны монгол жүжигчин болсон. Энэ удаад мөн Холливудад монгол киног гаргах шанг татлаа. “Mongolian Connection” киноны Тензинийн дүрд тоглосон Казахстаны жүжигчин Жандос Айбассов нь авьяаслаг жүжигчин, найруулагч төдийгүй боксын спортын өндөр зэрэглэлийн тамирчин. Тэрбээр Казахстан улсын “Номад стант” группын шилдэг жүжигчин билээ.

2. Б.Амарсайханы 20 дахь гол дүр

 

Тус киноны гол дүрд IFI /Ай-Фай/ продакшны ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тоглосон. Түүний продюсерлосон тав дахь уран бүтээл нь энэ бол, түүний бүтээсэн 20 дахь гол дүртэй энэхүү киног үзсэнээр танилцах боломжтой. Тэр энэ удаад шилдэг мөрдөгч, сайн хошуучийн дүрд “хувирсан”.

3.Найман өөр МЭДРЭМЖ

 

Найман өөр соёл хүмүүжил, найман өөр сэтгэл хөдлөл, найман өөр араншинтай уран бүтээлчийн  хүч хөдөлмөр, ур ухаан, сэтгэл зүрх нэг кинонд багтжээ. Учир нь АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад улсын уран бүтээлчид хамтран ажилласан. Нийтдээ киноны багт 240 гаруй хүн ажилласан байна.

4.Холливудын оддын орлон тоглогч Лойд Бэйтмэн

 

“Mongolian Connection” киноны тулааны найруулагчаар Холливудын шилдэг бүтээлүүдийн орлон тоглогч, туслах дүрийг бүтээсэн Лойд Бэйтмэн ажилласан. Найруулагч, жүжигчин, орлон тоглогч Лойд Байтмэн “The Revenant”, “Avengers Infinity war”, “Godzilla, Planet Of The apes”, “Night at the museum”, “Fantastic 4” зэрэг 80 гаруй Холлиувдын бүтээлд тулааны найруулагч, орлон тоглогчоор ажилласан А зэрэглэлийн уран бүтээлч юм. Мөн тун саяхан нээлтээ хийгээд буй “Venom” кинонд Том Хардигийн орлон тоглогчоор ажиллажээ. Холливудын ододтой хамтарч ажилладаг жүжигчин, найруулагчийн өвөрмөц шийдэл амь өрссөн тулааны найруулгыг “Mongolian connection” киноноос тольдоорой.

5. Б.Цэцэгийн мэдлэгтэй, мэдрэмжтэй жүжиглэлт

 

Киноны гол дүрийн эмэгтэй жүжигчний дүр сонголтыг сарын хугацаанд явуулж, нийт 40 гаруй жүжигчнээс Б.Цэцэгийг америк найруулагч сонгожээ. Хэлний мэдлэг, жүжигчний ур чадвар, дүрийн зохицол зэргийг харгалзаж түүнийг сонгосон бөгөөд “Mongolian Connection” уран сайхны киноны  нээлтийн үеэр тэрбээр гадаад найруулагч, жүжигчний яриаг төвөггүй орчуулж, танхимд цугласан зочдод хэлний мэдлэгээ батлан харуулсан юм. Хулангийн дүрд тоглосон Б.Цэцэг 2006 онд “Хадаг” киноны гол дүрд тоглосон нь олон улсын кино наадмуудаас 165 шагнал хүртэж, тэрбээр Азийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналын зээн болж байсан билээ. 

6. Хоёр Хулангийн төгс хослол

 

Энэ кинонд хоёр Хулан бий. Жүжигчин Б.Цэцэг Хулан гэх эмэгтэйн гол дүрийг бүтээсэн бол гоо үзэсгэлэн төгс ч сэтгэлдээ шархтай тэрбээр мафийн толгойлогчийг баясгах гэж дуулах Волкер Бродерсын  “Sun ain’t gonna shine” дууг “The Voice Mongolia” шоуны шилдэг оролцогч Б.Хулан шинэчлэн найруулж дуулсан нь төгс хосолсон. Сонсоод л баймаар...

Мөн Б.Хулан Mongolian Connection уран сайхны киноны 1-р найруулагчаар ажилласан дундрашгүй авьяастай залуу уран бүтээлч юм.

7. IMAX кино театр гарч буй анхны Монгол кино

 

2016 онд Монголын анхны IMAX кино театр нээгдсэн. Уг театрт зөвхөн гадаадын киног үздэг байсан бол “Mongolian connection” киног IMAX кино театрт анх удаагаа нээлтээ хийсэн Монгол кино болсноороо онцлог юм. Монгол уран бүтээлчдийн тоглосон Монгол киног анх удаа хамгийн том дэлгэцээр, нүсэр хөгжмийн хэмнэл дор үзэх боломжтой. Уг киноны өнгө, дүрс дууны шүүлтийг АНУ-д хийсэн гэдгээр давхар онцлогтой.

8. Трейлэрийн нээлт хийсэн анхны Монгол кино

 

Монголд өмнө нь кино трейлэрийн нээлт хийж, зочид уригдаж байсан удаагүй. Тэгвэл “Mongolian connection” киноны уран бүтээлчид трейлэрийн нээлт хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглахгүйгээр зөвхөн цахим хаяг, сошиалаар урилга тарааж, танхим дүүрэн зочдыг хүлээн авсан. Үүгээр сошиал медиагийн “хүч”-ийг харуулсан маркетинг  байв.

9. Тэднийг мартах учиргүй...

 

Уг кинонд Монгол болон АНУ-ын цагдаагийн алба хаагчид Казахстаны гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг тэмцэж буй үйл явдлыг харуулна. Энэхүү кино нь ажил үүргээ гүйцэгэж яваад амь үрэгдсэн цагдаагийн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэснээрээ онцлог юм. Тэднийг мартах учиргүй...

10. Холливуд стандартыг Монголд нутагшуулах анхны төсөл

 

Энэ бол action/drama. Киног зөвхөн Монголд нь үлдээхийг хүсээгүй тул түгээмэл сэдвийг хөндөөгүй. Дэлхий нийтэд хүчээ авч буй “New cinema” урсгалыг энэхүү кинонд зоригтойгоор туршиж, Улаанбаатарын нам гүмхэн гудамж, талбайд цагдаа болон мафийн бүлэглэлийн хоорондох “тулаан”-ыг кино уран бүтээлчид “урлажээ”. “Mongolian connection” хэмээн нэрийдсэн учир нь олон улсын төсөл төдийгүй цаашид дэлхийн зах зээлд гаргахыг зорьжээ. Энэхүү кино нь монголчуудыг гадаадын уран бүтээлтэй, гадаадын уран бүтээлчдийг монголчуудтай холбож чадсан бүтээл болжээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.