Хишиг Арвин Индустриал ХХК САТ 777E автосамосвалуудыг худалдан авч үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүллээ
1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсад анхны гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлж, томоохон төслүүд болох Эрдэнэс Таван Толгойн Баруун, Зүүн цанхи, Саусгоби Сэндсийн Овоот толгой, Оюутолгойн далд уурхай зэрэг өргөжин тэлж буй томоохон төслүүдэд олон улсын компаниудаас дутахгүй үнэтэй хувь нэмэр оруулж буй Хишиг Арвин Индустриал ХХК нь үйл ажиллагааны цар хүрээг тэлж 1,004 морины хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологоор тоноглогдсон 100 тонны даацтай 5 ширхэг CAT 777E загварын автосамосвалуудын түлхүүр гардуулах ёслол өчигдөр буюу 10 сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах Эрдэнэс Таван Толгойн Баруун цанхийн уурхай дээр болж өнгөрлөө.
Уг тоног төхөөрөмжүүдийг Монголын дэд бүтэц болон барилга, зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн салбаруудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ тасралтгүй үзүүлж байгаа ТиДиБи Лизинг ХХК амжилттай санхүүжүүллээ.
Тус арга хэмжээнд ТиДиБи Лизингийн Гүйцэтгэх захирал Казүхиса Фүжимото, Хишиг Арвин Индустриал ХХК-ийн Уурхайн ашиглалтын инженер Б. Амармандах, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Аналитик Инновацийн Газрын захирал С.Цэрэнням, Худалдааны төлөөлөгч Н.Урандөш болон бусад удирдах албаны ажилчид оролцож ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Дашрамд дурдахад
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!










