Softline Asia компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон Улсын Мэдээлэл технологийн “Softline Day” чуулга уулзалт “Digital transformation & Cyber security” уриа дор энэ сарын 18-ны өдөр 200 гаруй бизнесийн болон төрийн байгууллагуудын МТ-н мэргэжилтнүүд болон програм хангамж үйлдвэрлэгч, нийлүүлэгч нарын өргөн цар хүрээтэйгээр дахин амжилттай зохион байгуулагдлаа.
Softline Asia нь Мэдээллийн Технологийн (МТ) салбарт 25 жил тэргүүлж буй олон улсын Softline групп компанийн Монгол дах албан ёсны төлөөлөгчийн газар бөгөөд 2007 оноос эхлэн дэлхийн томоохон программ хангамж үйлдвэрлэгчид болох Microsoft, Trend Micro, Oracle, Veeam, ESET, Red Hat, Adobe, Vmware, Autodesk, Kaspersky Lab, Positive Technologies, Ivanti, Indeed, Huawei, Commvault мэт 3000 гаруй програм хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хамгийн өндөр итгэмжлэгдсэн түнш статустайгаар Монголын зах зээлд нийлүүлэн, нэвтрүүлж буй Мэдээлэл технологийн компани юм.
Орчин үед Мэдээлэл технологи болон Програм Хангамж нь бизнесийн салшгүй нэг хэсэг болж, байгууллагын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах өдөр тутмын ажлын багаж хэрэгсэл болжээ.
Өнөөдөр дэлхий нийтэд албан ёсны лицензтэй програм хангамж ашиглах сонирхолтой байгууллагын тоо улам бүр олширч байна. Мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдээс эхлээд энгийн хэрэглэгч нар ч ажлын болон хувийн хэрэгцээндээ лицензтэй програм хангамжийг сонгодог болжээ. Учир нь албан ёсны лицензтэй програм хангамж ашиглах нь компанийн мэдээллийн сан болон хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын баталгаа болдог.
Програм хангамж үйлдвэрлэгчид албан ёсны лицензтэй програм хангамж нь бүх төрлийн компьютер дээр доголдолгүй ажиллах, ямар нэг гацалт, хортон вирусгүй гэдэгт 100% чанарын баталгаа өгдөг.
Орчин үед лицензтэй програм хангамж ашиглах нь байгууллагын болон бизнесийн нэр хүндийн нэгэн чухал хэмжүүр болсон. Ашиглаж байгаа төхөөрөмжөө лицензжүүлснээр тус байгууллага нь дэлхийн стандартын мөрддөг, соёлжсон удирдлагатайг илтгэнэ. “Бид зөвхөн лицензтэй програм хангамж ашигладаг” гэсэн ганц өгүүлбэрээс л танай байгууллагын найдвартай байдал болон ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж оюуны өмчийг хүндэтгэж байгааг харж болно.
Иймээс “Softline Day 2018” чуулга уулзалтад Oracle корпорац Oracle Cloud шийдэл ба шилдэг туршлагууд, Microsoft Azure, Red Hat компани Digital Transformation with Red Hat open source solutions сонирхолтой танилцуулгуудыг хийж, Ivanti мэдээллийн технологийн удирдлагын систем, Kaspersky Lab цахим аюулгүй байдлын шийдлүүдийн талаар хэрэглэгчдэд мэдээлэл хүргэлээ.
Мөн Монгол улсын харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг төлөөлж Bolorsoft, Call Pro, What3Words оролцсон нь онцлог болсон бөгөөд тус компанийн төлөөлөгчид Монгол улсын хаягжилт болон хэл бичиг, харилцаа холбооны салбарт дижитал өөрчлөлт хэрхэн хөгжиж буй талаар сонирхолтой мэдээллийг хүргэснээр олон улсын болон Монгол улсын харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын чиг хандлагын өөрчлөлтийг мэдээлэх, ирэх жилүүдийн хөгжлийн чиг хандлага, салбар тус бүрд тохирох шийдлүүдийг тодорхойлох энэ жилийн чуулганы гол зорилго биеллээ.
Чуулганы ивээн тэтгэгчээр Oracle, Red Hat, Microsoft, Ivanti, Fire Eye, үндэсний үйлдвэрлэгч Bolorsoft, Call Pro, олон улсын What 3 Words компани, мэдээллийн ивээн тэтгэгчээр ikon.mn, news.mn, gogo.mn, Star TV, Bloomberg Mongolia TV болон Өнөөдөр сонин тус тус хамтран ажиллаа.
Бүх зочид төлөөлөгчид болон хамтран ажилласан ивээн тэтгэгч байгууллагууддаа гүнээ талархаж байгаагаа Softline Asia компанийн хамт олноос хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!