АРИГ БАНК Монголд анх удаа дүрэмт хувцасаа хуванцарыг дахин боловсруулсан, хүний биед хор нөлөөгүй материалаар хийлээ.
Бид Монгол хувцасны түүх соёлыг харилцагчиддаа сурталчлан таниулах, өргөн хэрэглээг дэмжих зорилгоор үндэсний хэв маяг, хээ угалз, эртний эвхмэл бичиг зэргийг “Мишел & Амазонка” брэндийн авъяаслаг эгч дүүстэй хамтран гүйцэтгэснээр Ариг Банкны халамжлагч нар шинэ өнгө төрхтэйгээр харилцагчиддаа үйлчилж байна.
Ариг Банк нь Тогтвортой хөгжлийн зарчмуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн манлайлдаг бөгөөд энэ удаад ажилтнуудын дүрэмт хувцсаа “Эко” дизайн буюу байгальд ээлтэй, хуванцарыг дахин боловсруулсан даавуун материалаар шийдвэрлэлээ.
Nike, Adidas, H&M, Stella McCartney, Prada, Louis Vuitton гэх бидний сайн мэдэх алдартай брэндүүд энэхүү материалаар бүтээгдэхүүнээ хэдийнээ урлаж эхэлжээ. Уг материал нь зөвхөн байгальд ээлтэй ч бус, өөрөө маш сайн чанартай, амьсгалдаг, хөлс гадагшлуулдаг, үрчийхгүй, нормогцоо энгийн синтетик материалаас илүү хурдан хугацаанд хатдаг, сунахгүй, агшихгүй, будаг гаргахгүй мөн тусгай будагтай хувцсанд зориулсан угаалгын бодис хэрэглэх шаардлагагүй гэх мэт олон давуу талтай.
Энгэрийн хэсэг
Эмэгтэй дүрэмт хувцасны цамц болон даашинзны энгэр нь Халх эхнэрийн уужнаас санаа авч хийгдсэн ба Ууж нь эхнэр дээлийн гадуур өмсдөг ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл бөгөөд уужны урт нь дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс яльгүй богино байдаг.
Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг байжээ. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл ажээ.
Ариг Банк – гэсэн үгийг Монгол эвхмэл бичгээр хатгамалдаж урлав.
Дүрэмт хувцасны хойд талд буюу захны доод хэсэг, мөн эрэгтэй Зангиан дээр Ариг Банк гэсэн үгийг Монголын эртний бичиг болох эвхмэл дөржвөлжин бичгээр хатгаж урласан.
Үндэсний хээ угалзыг шигтгэсэн хатгамал
Хээ угалз нь эрт үед үүсч тухайн үндэстний ёс заншлын илэрхийлэл, билэгдлийн эх сурвалж болж тус бүрдээ онцгой утга, гүнзгий агуулга хадгалдаг.
Бид дүрэмт хувцасны даашинзны бүсэн дээр “УРГАМАЛ”-ын дүрс бүхий хээг сонгон урласан бөгөөд энэ нь “цэвэр ариун” ёсыг бэлгэдэж байгаа юм.
Ажилтнуудынхаа дүрэмт хувцсыг дахин боловсруулсан хуванцараар хийснээр “Нэг дүрэмт хувцас”-аар 6,250 ширхэг хатуу хуванцарыг ил болон далд хаягдахаас, 1,875 кг-тай тэнцэх хүлэмжийн хий агаарт ялгарч, хүн ба амьтны амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлж, хөрс усны бохирдлыг багасгаж байна.
АРИГ БАНК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!