Улсын Хүүхэд, Залуучуудын Театраас Өндөр настан автобусны буудал хүртэлх авто замын нэг урсгалыг өнөөдөр орой нээнэ
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Улсын Хүүхэд, Залуучуудын Театраас 21-р хорооллын уулзвар чиглэлийн авто замын баруун урсгалд асфальт бетон хучилтын ажил хийхтэй холбогдуулан тухайн хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр орой хязгаарлажээ.
Тодруулбал Улсын Хүүхэд, Залуучуудын Театраас Өндөр настан автобусны буудал хүртэлх замын баруун урсгалыг түр хаасан байна.
Авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3-н буюу өнөөдөр 23:00 цагт нээнэ. Иймд иргэд, жолооч энэ хугацаанд өөр чиглэл сонгон зорчихыг хүсье гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
