“Canon” брэндээс эрүүл амьдралын хэв маягийг уриалсан “Эрүүл Vibe” фото уралдаан зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
58 минутын өмнө
Сурталчилгаа

“Canon”брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер ITStore дэлгүүр эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг олон нийтэд түгээх зорилготой “Эрүүл Vibe” фото уралдааныг зарлалаа.

зураг
 

Тус уралдаан нь идэвхтэй амьдралын хэв маягийг харуулсан гэрэл зургаар дамжуулан эерэг хандлагыг түгээх зорилготой аж.

Оролцогчид outdoor болон indoor спортын агшин, ууланд алхалт, дугуй унах, фитнесээр хичээллэх үеийн зураг, идэвхтэй амьдралын хэв маяг болон спортын үеийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийг илэрхийлсэн бүтээл илгээж оролцох боломжтой. Бүтээл илгээхэд камерын төрөл хамаарахгүй бөгөөд утсаараа авсан зураг ч байж болох юм.

зураг
 

Уралдааны тэргүүн байрт шалгарсан оролцогч “Canon”-ы 30 жилийн ойд зориулан цөөн тоогоор гаргасан “Canon G7X Mark III Graphite 30th Anniversary Edition” камерын эзэн болох бол Дэд байрын шагналд “Canon PowerShot V1”, гуравдугаар байрт “Canon PowerShot V10 Black” камер тус тус багтжээ.

Уралдаан дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд оролцогчдын бүтээлүүдийг 2026.06.20 хүртэл хүлээж авах бол ялагчдыг 2026.06.28-нд зарлах болно.

Уралдаанд тавигдах шаардлага, үнэлгээний шалгуур болон бүтээл илгээх дэлгэрэнгүй мэдээллийг Canon Mongolia фэйсбүүк хуудас болон  https://canonmongolia.com/ хаягаас аваарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.