Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 19
Сурталчилгаа

Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан Монгол улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд бүрийн хөгжлийн төлөө 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулж, номоор баяжуулах сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд, Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.  

Ном, сурах бичгийн сонголтыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу  хийсэн бөгөөд сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй юм. Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга билэгдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сонирхлыг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсанаараа онцлог байлаа.

Энэхүү аяны хүрээнд ХХБанк 11 ЕБС-ын сургуулиудын номын санг тохижуулж, ном сурах бичгээр баяжуулан өгсөн бөгөөд багш, сурагчдын алга ташилт, талархлын сэтгэлд урамшсан ХХБ-ны хамт олон цаашдаа ч эрч хүчээр дүүрэн үргэлжлүүлэхээ илэрхийлж байсан юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.