2018/12/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,636.78₮
B32
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
15:00
S32
-11°
16:00
S32
-12°
17:00
S32
-15°
18:00
S32
-17°
19:00
S32
-19°
20:00
S32
-20°
21:00
S32
-20°
22:00
S32
-21°
23:00
S32
-22°
00:00
S32
-22°
01:00
S44
-23°
02:00
S44
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгост хууль бусаар амьдарч буй Монголчуудын тоог зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 14
iKon.MN

Өнөөдөр буюу Ням гарагт Өмнөд Солонгосын хууль зүйн яам тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн тоог улс улсаар нь танилцуулжээ.

Хууль бусаар оршин суугч гадаад иргэдийн асуудлаар Өмнөд Солонгосын парламентын ажлын хэсэг засгийн газарт аудитын шалгалт явуулж байгаа юм. Үүний үр дүнд одоогийн визний бодлогын цоорхойг олж, засварлах зорилготой байна.

Энэ оны наймдугаар сарын байдлаар Өмнөд Солонгост 2.3 сая гадаадын иргэн оршин сууж байгаагийн 14.5 хувь буюу 335,433 хүн визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар амьдарч байгаа ажээ.

Тэдгээрийн хамгийн олон нь буюу 36 хувь нь (120,000 орчим) Тайландын иргэд байна. Энэ нь Өмнөд Солонгост оршин суугаа нийт 188,206 Тайланд хүний 65 хувь болж байна.

Хятадын иргэд нийт гадаад иргэдийн бараг тал нь (1.059 сая) болж байгаа ч 6.7 хувь нь (70,000 орчим) хууль бусаар суугаа ажээ.

Монголоос Өмнөд Солонгост нийт 44,272 хүн оршин сууж байгаагийн гуравны нэг орчим нь буюу 15,478 хүн хууль бусаар амьдарч байна.

Казахстаны 30,525 иргэний бас гуравны нэг орчим нь (11,746) визний хугацаа хэтрүүлэн оршин сууж байгаа гэнэ.

Тайланд, Хятад, Монгол, Казахстаны иргэд нийт хууль бус цагаачдын 65 орчим хувийг бүрдүүлжээ.

 

Эх сурвалж: Korea Times

 

x