Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаа эмчилгээг хорт хавдрын эцсийн буюу IV шатанд байгаа хүн ч хийлгэх боломжтой

ikon.mn
2018 оны 10 сарын 3
Сурталчилгаа
 

Хүний биеийн бүх л эд эрхтэнд өдөр бүр тодорхой тооны эс хөгширч үхэж байхад төдий тооны эс шинээр “төрж” бий болдог байгалийн зохиодлого бий.

Ямар нэг эрсдэлт хүчин зүйл, шалтгааны улмаас аль нэг эс уг “дүрмээс” гажин  хяналтгүй ургаж эхэлдэг бөгөөд тэрхүү үгэнд “үл орогч” эсийг хорт хавдрын эс гэх буюу бидний нэрлэдэгээр хорт хадвар гэдэг.

Өдөрт 5000 гаруй эс хорт хавдрын эс болж хувирч байдаг боловч дархлаа хэмээх бидэнд “бурхнаас заяасан” гайхамшигт тогтолцооны үрээр тэрхүү хорт хавдрын эсүүд устаж байдаг билээ.

Хорт хавдар хэмээх өвчин гэнэт  хаа нэгтээгээс үүсдэггүй бөгөөд дээр дурдсан дархлааны тогтолцоо  маш удаан хугацааны турш эсэргүүцэн тэмцэлдэх авч, шалтгаан нөхцөл нь арилхгүй аваас хорт хавдрын эсрэг хүчин мөхөсдөж хавдрын эсүүдэд “дийлдсэнээр”  энэхүү аюулт өвчин бий болдог.

Энэ өвчин дэлхий нийтийн толгойны өвчин болоод байгаа бөгөөд түүнийг эсэргүүцэх эмчилгээний аргууд төрөл бүрээр гарч байгаа авч одоог хүртэл төгс эмчилгээний арга олдоогүй л байна. Гэвч Япон улсын эрдэмтэд Хүний дархлалын эсүүдийг ашиглан хорт хавдрын эсийг устгаж, эсийн түвшинд эмчлэх вакцин эмчигээг 2004 оноос үйлчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд одоо зөвхөн Япон улсад энэ аргыг ашиглаж байна.

Эл аргын ерөнхий зарчим тун энгийн. Хорт хавдрын эсрэг ихэнхи эмчилгээ хүний эрүүл эсүүдийг хүртэл устган дархлааг сулруулж байдаг. Тэгвэл  уг эмчилгээ нь хүний дархлалын эсүүдийг лабораторийн нөхцөлд ялган  авч вакцин бэлдээд  түүнийгээ тарьдаг. Вакцины үр дүнд хүний дархлаа идэвхижиж, дархлааны эсүүд хавдрын эсүүдийг устгах чадвартай болдог.  Нэгэнт идэвхижсэн дархлаа биед тань үүссэн хорт хавдрын эс болгоныг таньж устгах чадвартай болдог. Энэ эмчилгээ нь ямар нэг гаж нөлөөгүй, хорт хавдрын эсийн эсрэг урт хугацааны дархлаа үүсгэдэг, зөвхөн хорт хавдрын эсүүдийг устгадаг, эмчилгээ хийлгэхэд заавал эмнэлэгт хэвтэх шаардлагагүй зэрэг олон давуу талтай. 

 Дархлаа эмчилгээ буюу сэртэнт эсийн вакцин хэмээн нэрлэдэг уг вакциныг  хорт хавдрын эсцийн  буюу IV  шатанд орсон, хавдар нь үсэрхийлсэн хүн ч хийлгэх боломжтой.

Хорт хавдар хэмээх аюулт өвчнөөр хайртай, дотны хэн нэгнээ алдах вий хэмээн болгоомжилж байгаа хэн бүхэн таны найдвар тасраагүй шүү гэдгийг санаарай. Мэдээж, өвчнийг аль болох эрт оношлуулж, хурдан эмчлүүлбэл аюулт өвчнөөс бүрэн ангижирах боломж бий. Одоогоор зөвхөн Япон улсад ашиглаж буй эмчилгээний цоо шинэ, нарийн технологийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Японы хорт хавдрын эмчилгээний албан ёсны түнш HEDU.MN ий 312061 дугаарын утас болон www.hedu.mn/cancer хуудаснаас аваарай. Найдвар, боломж, сонголт таны гарт бий.

Хорт хавдарт бүү бууж өг!

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.