Гадаад харилцааны яамнаас уламжлал ёсоор жил бүр гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын Улаанбаатар дахь байнгын сурвалжлагч нарт зориулан зохион байгуулдаг сурвалжлах аялал Өмнөговь аймаг, Оюу Толгой төсөлтэй танилцах зорилгоор энэ сарын 14-15-нд боллоо.
Энэ жилийн сурвалжлах аялалын хүрээнд Оюу Толгой ХХК-ны ил уурхай, баяжуулах үйлдвэр, баяжмал савлах үйлдвэр, Комацү хүнд даацын ачааны машины цехийн үйл ажиллагаа, тус компаниас байгаль хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа. Мөн Говийн Догшин Хутагт Данзанравжаагийн байгуулсан Дэмчигийн хийдийг үзэж сонирхов.
Энэ жилийн аялалд Ройтерс, Францын “Le Monde”, БНСУ-ын “KBS”, ОХУ-ын “Монголия сейчас”, Британийн “Fortune” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын Улаанбаатар дахь сэтгүүлчдээс гадна Хонгконгийн Феникс, Данийн “Information” сонины Бээжин дэх салбарын сурвалжлагч нар зэрэг нийт 10 гаруй гадаадын сэтгүүлчид оролцов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!