• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дээд шүүхээс Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбумын үнэтэй хаусыг хураах шийдвэр гаргалаа

Б.Батбаяр
2018 оны 9 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн энэ цаг үед тэвчиж болох бүхийг л зардлыг танахыг Засгийн газраас даалгасан. Гэвч төрийн мөнгөөр хэтэвчээ зузаатгадаг албан тушаалтнууд сүүлийн жилүүдэд олшрох болсон гэх таагүй мэдээ дуулддаг болсон. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар 2014-2016 онд захирлаар ажилласан Л.Пүрэвбаатар нь 130 сая төгрөгөөр лексус-570 автомашин болон 1.47 тэрбум төгрөгөөр амины орон сууцыг байгууллагын мөнгөөр худалдаж авсан юм.

Түүний дээрх хууль бус үйлдэлтэй холбогдуулж УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд шүүх хурал Улсын Дээд шүүхийн Иргэний танхимд өчигдөр боллоо.

Л.Пүрэвбаатар УБТЗ-ын хөрөнгөөр худалдаж авсан 1.47 тэрбум төгрөгийн өртөгтэй уг хаус нь Хан-Уул дүүрэг буюу Зайсангийн аманд байрлах “Цэцээ гүн” хотхонд байрладаг бөгөөд 370 ам.метр гурван давхар хаус аж. Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрээр уг албан тушаалыг хашихаар болсон байдаг.

Гэвч тушаал гарсан тэр өдөртөө Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатартай контрактын гэрээ байгуулжээ. Уг гэрээнд УБТЗ-ын даргад байгууллагын хөрөнгөөр хувийн орон сууц худалдаж авч өгөх ёстой. Мөн тав тухтай орон сууцаар хангах ёстой гэж заажээ. Эрх бүхий албан тушаалтнуудын тайлбарласнаар Төрийн өмчийн хорооны дарга нь УБТЗ-ын хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй. Түүнчлэн байгууллагыг дангаар дур мэдэн төлөөлөх эрхгүй гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, УБТЗ-д 20-30 жил ажилласан ажилчдад нэг удаадаа дөрөв хүртэлх сая төгрөгийн тусламж үзүүлдэг байна. Ингэхдээ жилд 20 орчим ажилчин гээд тооцвол, жилд 80 сая төгрөгийн тусламжийг орон байр худалдаж авахад нь дэмжлэг үзүүлдэг аж. Гэтэл Л.Пүрэвбаатар байгууллагын даргаар томилогдсон тэр өдрөө 1.47 тэрбум төгрөгийн өртөг бүхий орон сууцыг ганцаар эзэмшихийг санаархсан байна. Тиймээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс шүүхэд гомдол гаргаж, уг хаусыг байгууллагын эзэмшилд шилжүүлж өгөхийг хүссэнээр дээрх маргаан үүсжээ.

Тэрбээр “Өнөр девелопмент” компанитай хийснийхээ дараахан 2015 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Голомт”, “Худалдаа хөгжил банк”-ны данснаас шилжүүлжээ. Худалдан авах гэрээг яарч хийн тэр дор нь байгууллагын данснаас мөнгө шалтгаан нь 2015 оны нэгдүгээр сарын 20-ны дотор “Өнөр девелопмент” компанийн дансанд орон сууцны төлбөрийг 100 хувь шилжүүлбэл үндсэн төлбөрөөс 15 хувь хөнгөлүүлэх боломжтой байж. Тиймээс л орон сууцны үндсэн төлбөр болох 1,745,985,900 төгрөгөөс 15 хувийг нь хөнгөлүүлж, 1,484,253,0 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө шилжүүлсэн байна.

Дээрх орон сууцыг худалдаж авах зардал нь тухайн байгууллагын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл олгогдоогүй учир хөрөнгийг зах зээлийн ханшаар худалдан борлуулж байгууллагын хохиролгүй болгох албан бичгийг тухайн үеийн Төрийн өмчийн хорооноос УБТЗ ХНН болон Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн байдаг.

Зам тээврийн хөгжлийн яамнаас өндөр үнэтэй орон сууц худалдаж авсан нь тэвчиж болох бүхий л зардлыг танах Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн үйлдэл бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхохын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл болохыг дурдсан байдаг.

Үүнээс гадна уг орон сууцыг зах зээлийн ханшаар худалдаж байгууллагыг хохиролгүй болгох чиглэлийг УБТЗ-ын Ерөнхий хорооноос өгчээ. Гэсэн ч тэрбээр орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзаж, шүүхэд хандсан энэ. Шүүх бүрэлдэхүүн удтал хуралдсаны эцэст Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй хаусыг УБТЗ-ын мэдэлд буцаан авах шийдвэр гаргалаа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Оюухай [64.119.20.2] 2018/10/8
Хүний шунал хязгааргүй.энэ хүн ч чипуха.Томчуудыг Хэзээ?????
0 | 0 Хариулах
nasaa [150.129.140.246] 2018/9/29
medegdeed huraalgaj bga ni ene bolhoos ter olon hausd amidarch bga durakuudiig bugdiig ni shalgaach ariun tsagaan hodolmorooroo heden terbumiin untei bairand suuj bga hun ugui l bh demjij bna huraa huraa
2 | 0 Хариулах
zochin [202.126.88.58] 2018/9/29
Zuvkhun huraagaad zogsohgui hariutslaga tootsoh yostoi yum bishuu? Yagaad ingej duraaraa durgij bgaan?
2 | 0 Хариулах
Irgen [103.212.116.235] 2018/9/28
Odoo mashilin guurni hajuugin houseuud bas baga tengert bdag Bayar, Anand bazariin vant ulsiin houseiig huraah heregtei
2 | 0 Хариулах
Irgeb [103.212.116.235] 2018/9/28
Za daraagiin darga ni 1.5n ter bumuin bairand amidarhan dee. Bas neg housend ni shunsan nuhur bayarlad huleeged suuj bga bh daa
1 | 0 Хариулах
Саруул [202.126.89.118] 2018/9/28
Айж ичих булчирхай энэ хүн дүрстэй бирдэд байна уу.дэмжиж бна
1 | 0 Хариулах
Irgen [43.242.243.68] 2018/9/28
Арай л тэнэг үйлдэл үү Тэр Төрийн өмчийн дарга Цогтбаатар нь хувь хүртсэн л байгаа байх бас. Юу бодож тийм зөвшөөрөл өгдөг байна Толгойд багтахгүй юм аа.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.93] 2018/9/28
Улс ардаас тэрбум давсан мөнгө хулгайлаад, өнөөх нь баригдлаа. Буцаад өгчихлөө, боллоо. Бүх юм дууссан. Хаха, ямар үлгэр дуусч байгаа биш дээ. Хариуцлага гэж байдаггүй юм уу. Нөгөөх нь одоо яаж байгаа бол, "за энэ удаа баригдчихлаа, дахиад нэг үзнэ ээ, хаха".
3 | 0 Хариулах
Зочин [202.131.230.19] 2018/9/28
болждээ хураасан байрыг нь зараад ажилчдаа орон сууц авж өгвөл буян болох байхдаа
1 | 0 Хариулах
Irgen [122.201.24.253] 2018/9/28
Ashgui dee ehneesee huuli busaar olson hurungu orlogoo huraalgasan ni deer dee. 19 sariin 1 nii irgenii dain garahaas umnu gants neg uurchlukt hii dee
0 | 0 Хариулах
60terbym shaxa nyamk [202.179.25.237] 2018/9/28
ichguurgui xylgaichd
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.114] 2018/9/28
Эвий эвий, даргын суудалд залрах гэж төлсөн мөнгөндөө авсан ч юм билүү. Одоо хаана амьдрана даа? Байгуулагын данснаас авсан мөнгөний 2 жилийн хүүг төлүүлэх нь мэдээж байлгүй дээ. Лексус нь яагаа бол? Нямдорж шиг хүүхэддээ өгсөн үү?
2 | 0 Хариулах
Зочин [103.26.194.60] 2018/9/28
Давхар шийтгэл ноогдуулах хэрэгтэй! Тэгэхгүй бол дараагийн хүмүүс мөн л адилхан луйварчид болж байгаа шүү!
3 | 0 Хариулах
Зочин [175.38.117.60] 2018/9/28
Xyлгай хийчээд шүүхдэлцэнэ, хамгийн том xyлгайч аа төрийн тэргүүнээр залчихна!!! Xyлгайчид ээлтэй билээ миний Эх орон!!!
5 | 1 Хариулах
ашгүйдээ [139.99.159.22] 2018/9/28
хууль байдаг л юм байна
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.54] 2018/9/28
Хураах бол шийтгэл биш хаанаас хулгайлсан мөнгөөр босгосоныг тогтоож шалган тохирох шийтгэл ногдуулах ёстой
6 | 0 Хариулах
Зочин [66.181.177.73] 2018/9/28
Шилэн Цогоог яана? 2 хон жилийн дотор харангадаж үхэх гэж байсан амьтан мөн ч их хуссан даа. Энэ тэнэг шиг хаус болгоод баримтжуулахгүй байхаа мэддэг л болохоос өлсөглөн гэдэг нь туйлгүй нөхөр байна лээ тэр Цогтгэрэл
5 | 0 Хариулах
Kkkkkk [66.181.176.177] 2018/9/28
Яах нь уу хөөрхий Шилэн Цогоог. Энэ хөрөнгийг байгууллагат нь буцаах ажилд цаадах чинь бас шударгаар оролцсон ш д
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.134] 2018/9/28
Ямар их алдаа вэ? Үг, үсэг гээчихсэн тааж унших гэж нэлээн юм боллоо. Сошиал гэхээрээ хамаагүй байдаг ю уу?
3 | 0 Хариулах
Ичих нүүргүй [хориотой үг] [202.131.225.197] 2018/9/28
Ямар нэр нүүрээрээ шүх дээр ирдэг байнаа. Ийм хүн Монголын төрд байсан гэхээр л... Шорондоо сууж байх ёстой байтал.
8 | 0 Хариулах
УДШүүх [66.181.161.22] 2018/9/28
Шүүх нүдээ олсон зөв шийдвэр гаргажээ. Ингэж ажиллавал ард түмний итгэлийн гал сэргэнэ.
2 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/9/28
Хөөрхий бүхэл бүтэн байгууллагын дарга бас нэг хаус, машин аваг л даа. Битгий ийм mean байгаач монголчуудаа!!
0 | 9 Хариулах
ШААРДАЖ БАЙНА [64.119.24.192] 2018/9/28
ХУРААХААС ГАДНА, ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДАЖ БАЙНА!!!!!
14 | 0 Хариулах
Zochin [202.179.30.194] 2018/9/28
Khuraagaad l bolchikhdog bolokhoor idej uugaad bayajikhiin tuld darga bolokh gej yavdag, boldog, bolgodog yzegdel ulam gaarch bna. Tegekhed solongos yasan ???
1 | 0 Хариулах
sadam [77.111.244.5] 2018/9/28
хураагаад л болоо юмуу? иймэрхүү улсын мөнгө идэхээр санаархдаг хулгайчуудийг сайн хашраагаад өгөх хэрэгтэй шдээ. заа одоохондоо хурааж авсан нь их юм гэж солиорох биз.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.177.102] 2018/9/28
Юу вэ??? Хурааж аваад л болоо юу? Мань мэт нь тэрбумаар нь идвэл өрчиггүй шоронд наеаараа хатна биздээ? За ингэж муусайн авилгачдын толгойг илдэг, ардын хүүхлийг 10000₮ хулгайлбал хорьдог төрөөр яадаг юм... Арчаагүй юмбээ
14 | 0 Хариулах
Зөв [66.181.190.32] 2018/9/28
Хурааж авах нь зөв. Төр юмаа мэднэ. Пүрэвбаатар мэтийн луйварчдад сургамж болог
5 | 0 Хариулах
ГАЛСАН [122.201.19.166] 2018/9/28
ХУРААГААД Л БОЛОО ЮУ? ШИЙТГЭЛ ЮУ ВЭ? ХАРИУЦЛАГА???
17 | 0 Хариулах
Зочин [110.70.51.219] 2018/9/28
Hunii muud durtai nad shig hund mach saihan medee bna
2 | 0 Хариулах