Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Алибаба охин компаниа ОХУ-д байгуулах гэрээг Владивостокт байгуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Владивосток хотноо эхэлж байгаа Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр Хятадын Алибаба групп ОХУ-д өөрийн интернэт худалдааны охин компанийг байгуулах гэрээг өнөөдөр байгуулжээ.

Оросын талаас үүрэн холбооны Мегафон компани, интернэтийн үйлчилгээ эрхлэгч Mail.ru, Оросын засгийн газрын баялгийн сан RDIF (Russia Direct Investment Fund) гэрээ байгуулахад оролцсон байна.

Гэрээний үр дүнд шинээр байгуулагдах AliExpress Russia компани нь онлайн худалдааны үйлчилгээг ОХУ-ын зах зээлд эрхлэн явуулах юм.

Мегафон компани Mail.ru групп дэх 10 хувийн эзэмшлээ AliExpress Russia компанийн 24 хувиар сольж байгаа гэнэ.

Мөн RDIF сан AliExpress Russia компанийн 13 хувийг авахаар болжээ.

Алибаба группын ерөнхийлөгч Майкл Эванс шинэ компанийг Алибабагийн гадаад зах зээлд гарах нэг томоохон алхам гэж онцолсон байна.

“Оросын тэргүүлэгч интернэт платформтой хамтарснаар AliExpress Russia нь ОХУ-ын жижиглэн худалдааны салбарыг дижиталчлан хувиргах үйлсэд хувь нэмрээ оруулж, өөрийн инновац, тэргүүн туршлагад суурилан Оросын жижиг, дунд бизнесүүдийг дотоодын болон гадаад зах зээлд хүрээгээ тэлэхэд дэмжлэг үзүүлэх юм” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Russia Today

 

Зураг
13 | 18 | 17 цаг