Боксын тамирчин Э.Цэндбаатар алтан медалийн төлөө тоглохоор шалгарлаа
Азийн Наадмын боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр үргэлжилж байна.
Монгол улсын шигшээ багийн гишүүн, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Э.Цэндбаатар дөнгөж сая Хятадын боксчныг 5:0 харьцаатай буулган авч шигшээ шатанд шалгарлаа.
Тэр маргааш Улаанбаатарын цагаар 15:45 цагт Узбекистаны тамирчин Шункор Абдурасуловтай алтан медалийн төлөө өрсөлдөх юм.
Эрэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд өрсөлдөж байгаа манай тамирчин Б.Чинзориг өнөөдөр орой 20:15 цагаас Тайландын боксчинтой өрсөлдөж ялбал мөн маргааш аваргын алтан медалийн төлөө тоглоно.
Хэрвээ ялагдвал Чинзориг хүрэл медаль зүүх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

