Монголын багш нар цалингаа нэмүүлэх талаар шаардлага хүргүүлж, ажил хаялт хэдэн удаа зарлаж, төр засгийн зүгээс ямар ч дорвитой хариу үзүүлэлгүй жил гаруй хугацаа өнгөрөөд байна.
Тэгвэл өнөөдөр багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос тус асуудлаар мэдээлэл хийлээ.
Багшийн цалинг нэмүүлэх талаар тодорхой шаардлагуудыг түр хорооныхон засгийн газарт хүргүүлсээр ирсэн, өнгөрсөн гуравны өдөр Ерөнхий сайдад багшийн цалинг 50 хувиар нэмүүлэх талаар шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайд бид судалж байгаа гээд тодорхой хариу өгөөгүй байна. Өнөөдрийг хүртэл судалж, хэлэлцэж байна гэсээр бид хоёр засгийн газрын нүүрийг үзээд байна гэж хорооныхон мэдэгдэв.
Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн н.Сарантуул "Багш нар гурван гол асуудлыг шийдэж өгөхийг засгийн газраас хүсэж, шаардлага хүргүүлсэн, үүнд:
Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав "Өнгөрсөн жилийн долдугаар сард багш нарын цалинг нэмүүлэх асуудлаар бид засгийн газарт хандаж байсан ч бүтэн жилийн дотор ямар ч тодорхой хариу өгөөгүй мөн ямар ч дорвитой хийсэн ажилгүй өнөөдрийг хүрээд байна. Багш нар ажил хаялт зарлах нь эцэг эх, хүүхэд багачуудад хүнд тусдаг. Ажил хаялт зарлах хэмжээнд хүргэхээс өмнө төр засаг тус асуудлыг шийдвэрлэх байх гэж найдаж байна. Өнөөдөр бид ахин шаардлага хүргүүлэхээр бэлдсэн байна" гэлээ.
Хэрэв багшийн цалинг хичээлийн шинэ жил эхлэх хүртэл шийдвэрлэж өгөхгүй бол багш нар есдүгээр сарын 1-ний өдрөөс ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Мөн багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо тус асуудлыг шийдвэрлэх хүртэл оршин тогтнож, хүчтэй тэмцэл өрнүүлэхээ илэрхийлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
|