ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Вакцинаас болж нас барсан гэх есөн сартай хүүхдийн шинжилгээний хариу маргааш гарна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн н.Уранжаргал болон Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар өнөөдөр Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудсаар мэдээлэл өглөө.

Есөн сартай хүүхэд вакцинаас болж нас барсан гэх мэдээлэл олныг сэрдхийлгээд байгаа юм.

Энэ талаар "Есөн сартай хүүхэд вакцинаас болоод эндлээ гэсэн мэдээлэл цахим хэвлэлээр тараад байна. Тус хүүхэд вакцинаас болж биш, үжил өвчний шокын шалтгаанаас болж нас барсан. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд дархлаажуулалтанд хамрагдахаасаа өмнө үрэвсэлт өвчнөөр өвдөж байсан байх магадлалтай. Ийм учир эмгэг судлалын шинжилгээний хариуг 17-ны өдөр эцсийн байдлаар гарсны дараа бид албан ёсны мэдэгдэл хийх болно" хэмээн ХӨСҮТ-ийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн н. Уранжаргал тайлбарлалаа.

Хэрвээ хүүхэд дархлаажуулалтанд хамрагдсаны дараа 38 хэм хүртэл халуурч байвал хэвийн үзэгдэл гэж үздэг.  Вакцин нь өөрөө биологийн бүтээгдэхүүн учраас халуурч байна гэдэг нь тухайн хүүхдэд дархлал тогтож байна гэсэн үг.

Харин 38-аас дээш хэм халуурвал мэргэжлийн байгууллагад заавал хандаж оношлуулах шаардлагатай аж. Мөн вакцин хийлгэсэн газар улайх, хөндүүрлэх, хавдах шинж тэмдэг илэрдэг ч энэ нь 2-3 хоногийн дараа өөрөө алга болдог байна.

 Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл " Хэрвээ хүүхдээ вакцинд хамруулахгүй байвал хүүхэд 13 нэр төрлийн халдварт өвчнүүдээр өвдөх эрсдэлтэй. Хүүхдээ товлолын вакцинд цаг хугацаанд нь хамруулж байж халдварт өвчнөөс сэргийлнэ.

Вакцины талаар буруу ташаа мэдээлэл авч байгаад хүүхдээ дархлаажуулалтаас хоцруулвал илүү их аюултай. Тухайлбал, та бүхэн гурван жилийн өмнө "Улаан бурхан" дэгдэлтийг санаж байгаа байх. Манай улсад ямар вакцин, хаанаас орж ирдгийг сирийн дугаагаар нь шалгах боломжтой, мөн эрүүл мэндийн байгууллагад ямар ч нууц асуудал байхгүй учир вакцин хадгалалтын үйл явцыг ч харуулж болно" гэв.

Хүүхэд вакцин хийхээс өмнө хаана, ямар үйлдвэрт үйлдвэрлэгдсэн гэдгийг эцэг эхчүүдэд танилцуулах ёстой байдаг. Мөн эцэг эхчүүд тухайн вакциныг дулаанд өртөөд чанараа алдсан эсэхийг илэрхийлдэг вакцин бүрт байдаг индикатор буюу чанарын үзүүлэлтийг харж шалгаж болохоос гадна ямар хэмд хадгалагдаж  байсныг бүртгэлээс нь харах боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Видео:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Moomuu [202.21.107.105] 2022/2/18
Энэ юу болсон бэ?
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.213] 2018/8/18
Emchiig tsaazal
0 | 2 Хариулах
Зочин [64.119.17.213] 2018/8/18
Al
0 | 2 Хариулах
Зочин [64.119.17.213] 2018/8/18
Vakcin hiisen emchiig [хориотой үг]
0 | 1 Хариулах
zochin [202.21.96.212] 2018/8/17
emnelegt nas barsan huniig emnelegiihen yaj ch haash n ch erguulne. oorsdiigoo gemgui avaad garahaa medneshtee. huuhed ovchtei baisan bol odoo hiij bolohgue tiim iim emchilgee hiilgeed tedii hugatsaanii daraa hureed ir geed zaavarlaad yavuulah estoi. shuud utgaaraa emnelegiin ajiltnuudiin aldaa
3 | 0 Хариулах
zochin [94.21.131.120] 2018/8/16
huuhded vaktsiin hiilgeheesee umnu vaktsiin hiilgej boloh eseh shinjilgee avdag bolmoor bgaa yum, mongold hiij bgaa vaktsiin naidvartai uu, garal uusel n todorhoi naidvartai uu, vaktsiin hiij bgaa suvilagch n medleg bolovsroltoi yu, /yag unendee huuhdiin bieiin baidaliig n uzelgui shuud hiideg shudee / ,vaktsiin hiilgeed harshilaas avhuulaad ami nasand n hurtel hurch bna shudee. hariutslagiig hen heleeh uu, er n mongold vaktsiin hiilgehees aidag bolson, vaktsiinaas bol manai hiihed nasan turshdaa harshiliin hund ovchintei bolsoj uldsen,
2 | 2 Хариулах
Zochin [202.179.30.194] 2018/8/16
Urgelj hohirson n buruutan boldog niigem uu? Shinjilgeenii hariu n garaagui bhad yamar olon yum yaridag yum neg musun garahaar n olon niited taniltsuulna biz. Haa haanaa hariutslagatai baij boldogguimuu
5 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/8/16
Ардчилал гэдэг чинь угаасаа зөвхөн баячуудад зориулагдсан нийгэм шүү дээ.
0 | 3 Хариулах
zochin [202.21.112.37] 2018/8/16
ee medehgui. vaktsin hiih bolgond tailbarlah n baitugai emniihee neriig hudlaa bichdeg urhiin emnelegiin turshlaggui emch nar ch evgui dee.
5 | 3 Хариулах
Зочин [27.123.214.105] 2018/8/16
Хүүхдээ товлолт вакцинд хамруцлахгүй бол адаглаад том болоод гадагшаа сургуульд явах боломжгүй болдог шү, дээрээс нь олон нэр төрлийн өвчний дархлаа суудаг
1 | 3 Хариулах