ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нутгаа орхисон монгол гүнжийн түүх

Б.Солонго, Зууны мэдээ
2018 оны 8 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

12 насандаа төрсөн нутгаа орхин харь нутагт очиж хааны хатан болсон эрэлхэг монгол бүсгүй нойрсож буй цогцолбор газар өдгөө БНАСАУ-ын Көсэн хотноо бий. 

Солонгосын түүхэнд 31 дэх хаан болсон Гоу Мин 19 насандаа Монгол нутгаас хатан болох хүнээ сонгосон нь Ванги байжээ. Ийнхүү хааны их хатан болохоор нутгаасаа гарсан монгол гүнжийн нэрийг зарим эх сурвалжид Ванчен, Ногук зэргээр дурдсан байна. Тэрээр Солонгос дахь гурав дахь харийн гүнжээр өргөмжлөгдсөн түүхтэй.

НУТГИЙНХАА ЗҮГ ШИРТЭН УЙЛАН СУУДАГ БАЙЖЭЭ

1341-1374 онд Солонгосын хаан ширээг атгаж байсан Гоу Мин хааны их хатан Вангиг Хубилай хааны ганц охин байсан, эсвэл зээ охин нь байсан гэх зэргээр олон янзаар домогт өгүүлдэг байна.

Ванги хатан 12 настайдаа гэрийн сургууль төгсөж хааны хатан болоход бэлтгэгджээ. Ингээд Солонгосыг зорьж, очих хүртлээ нэг жил яваад 13 насандаа хааны хатан болсон. Улмаар 15 насандаа анхны том тулалдаанд цэрэг удирдаж байлдаад ялалт байгуулан тус улсын түүхэнд эрэлхэг монгол гүнж нэрээр мөнхөрсөн баатарлаг түүхтэй. Монгол гүнж нутгаасаа 200 цэрэг дагуулан гарсан бөгөөд өөрийн итгэлт зөвлөхүүдтэй хамтдаа очсон байж. Нас бага гүнж гэрээ маш их санадаг байсан тул уулын оройд гаран Монгол нутгийнхаа зүг харан өдөржин уйлан суудаг байжээ. Түүний энэ ганьхарлыг хаан Гоу Мин хараад Монгол нутгийг нь санагдуулам нуур байгуулж өгч, эргээр нь дүүрэн бэр цэцэг тарьж өгсөн гэдэг. Хөөрхий гүнж хааны хатан болсноосоо 20 гаруй жилийн дараа буюу 36 насандаа төрөхийн хүндрэлээс болж нас баржээ. Түүнийг нас барахад Солонгос даяар 45 хоногийн турш гашуудал зарлаж, бүх хоригдлыг чөлөөлж байсан түүхтэй юм байна.

Уй гашууд автсан Гоу Мин хаан эрэлхэг хатнаа маш сайхан газар оршуулахын тулд яг тохирох газрыг улс даяар хайлгажээ. Тэр хатнаа оршуулаад өөрөө дараа нь хажууд нь нойрсохоо хэлж байж. Санал болгосон, эрж олсон газарт хаан заавал өөрийн биеэр очиж үздэг байсан бөгөөд сэтгэлд нь нийцэхгүй бол цагаан алчуураар даллана. Хэрэв цагаан алчуураар даллавал тус газрыг олж хаанд санал болгосон түшмэлийн толгойг тэр дор нь цавчиж, цаазалдаг байж. Ийнхүү явсаар бунхан байрлаж буй одоогийн Мансүсануулыг нэгэн түшмэл нь олоод хаанд хэлжээ. Гоу Мин хаан уулын орой хүртэл алхаж, эргэн тойрны газрыг хартал сэтгэлд нь тун нийцсэн тул нөгөө түшмэлийг шагнахаар шийдэв гэнэ. Харин уул руу алхахдаа гарсан хөлсөө арчихаар санаандгүй цагаан алчуураа гаргаад иртэл холоос харж суусан бараа бологчид нь цаазын ял гэж буруу ойлгоод нөгөө шагнал хүртэх ёстой түшмэлийн толгойг авчхаж. Хаан уулнаас бууж ирэн энэ тухай сонсоод “Хөөх минь ээ” хэмээн дуу алдсан бөгөөд тэр уулыг тухайн үед “Oh my буюу хөөх минь ээ” гэж нэрлэдэг байсан түүх байна. Монгол хатан Ванги хаан төрийн ажил үйлсэд мэргэн зөвлөгөө өгдөг цэцэн хатан байснаараа алдартай байжээ.

МОНГОЛ ГЭР, ХОНЬ БҮХИЙ БУНХАН

Гоу Мин хаан, Монголын хатан хоёрын эл бунхан бүхий цогцолбор нь өдгөө БНАСАУ-ын аялал жуулчлал бүхий хамгийн том газар болжээ. Жил бүр олон орны жуулчид тус газрыг зорьж, монгол хатны бахархам боловч өрөвдөлтэй дээрх түүхийг сонссоноороо тэмдэглэн, буулгасныг орчуулан, тоймлон хүргэж байгаа нь энэ юм.

Хаантан хатныхаа дурсгалд зориулж тус бунхны загварыг өөрөө гаргасан бөгөөд шилдэг урлаачдаар долоон жилийн турш бариулж 1372 онд дуусгажээ.

Нутгаа орхисон монгол гүнждээ зориулан бунхныг эртний монгол хаадын гэр тэрэг хэлбэрээр боржин чулуугаар барьсны өндөр нь 6.5 метр, бүслүүрийн урт нь 13.7 метр хэмжээтэй. Булшны доод талд чулуун шалтай. Гэрийг тойруулан зургаан хонь, зургаан барыг чулуугаар урлан байрлуулсан нь нийлбэр тоогоор жилийн 12 сарыг бэлгэддэг байна. Мөн, хонь нь зөөлөн сэтгэлийн илэрхийлэл болж монгол хатныг бэлгэддэг бол бар нь хүч чадлыг бэлгэдэж хаанаа илэрхийлдэг.

Хоньдын дүрслэл нь монгол хонийг яг дуурайлган хийсэн байдаг аж. Гоу Мин хаан өөрийгөө болон хайртай хатныхаа сүнсийг хамгаалуулахын тулд бунхны хажууд Күнзийн түшмэл хоёр, цэргийн түшмэл хоёрыг боржин чулуугаар урлуулжээ.

Хаан, хатан хоёрын нойрсон буй бунхны урд талд боржин чулуугаар бүтээсэн хоёр метр гаруй өндөр дэнлүү хэлбэрийн гэрэлт цамхаг байрлуулсан бөгөөд бунханд очсон монголчууд тэнд арц, хүж уугиулан хүндэтгэл үзүүлдэг заншилтай ажээ. Уг булш нь Хойд Солонгосын нэлээд боловсронгуй булшны онцлогийг харуулж чадсан бөгөөд өнөөг хүртэл өвлөн ирсэн булшнуудаас хамгийн сайн хадгалагдсан талаар судлаачид онцолсон байдаг аж. Энэ газрыг 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан байдаг.

БНАСАУ-ыг зорьсон монголчууд болон төрийн өндөрлөгүүд тус бунханд зоч илж монгол хатандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн төлөөлөгчид гурван жил дараалан монгол хатны бунханд залбирал үйлдэж байгаа бөгөөд энэ жилийн дөрөвдүгээр сард яваад ирсэн билээ. Дашрамд сонирхуулахад Монгол хатны бунханд зорин очсон монголчуудад л дүрст бичлэг хийхийг зөвшөөрдөг гэнэ лээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
171
Зураг
ЗӨВ, ГОЁ
30
Зураг
ГАЙХМААР
11
Зураг
БАХАРХМААР
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хаан [66.181.161.2] 2020/8/4
Гайхалтай
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.86] 2020/6/29
Яагаад нутагт нь оршуулаагүй юм болоо.Ядаж үхсэн хойноо нутагтаа амар тайван байхгүй юу
1 | 7 Хариулах
Hen ngn [66.181.161.20] 2021/6/2
Ocihdoo neg jil blson hun uhhde butsahaar cn ylzrad ochdg ym bgzdee?
9 | 0 Хариулах
Maral [66.181.161.78] 2019/2/24
Gaihaltai mongol bvsgvvchvvdiig bisherhees arggvi
2 | 0 Хариулах
Dd [166.216.158.195] 2018/8/8
Хөөх минь ээ нтр :joy::joy::joy: ядаж ай хөөрхий гэж орчуулахгүйдээ
7 | 0 Хариулах
onon [43.242.243.135] 2018/8/6
oh my hahaha nulimsaa gartal ineelee
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.19] 2022/4/3
Эргүү мал
0 | 0 Хариулах
Зочин [202.70.40.134] 2018/8/6
Энэ одоо Хойд Солонгос Монгол хоёрын харилцааг батжуулах гэсэн домог уу? Ийм түүх ёстой сонсож бгаагүйн бна. Цаадуул чинь ер нь юу ч зохиогоод худлаа уйлаад зогсож байж мэдэхээр гарууд ш дээ.
0 | 14 Хариулах
Mishkuna [202.126.89.3] 2019/8/18
Түүхэнд бичигдсэн Монгол хатан шүү дээ. Та өөрөө түүхээ судлах хэрэгтэй юм бишүү ингэж сөрөг сэтгэгдэл бичиж бхар ер нь. Өнгөрснөө мэдкү бж бусдыг муулаад яах вэ дээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.109] 2020/11/28
Эээ [хориотой үг] минь чи хятад юм уу хятадын ирлийз юм уу? Эсвэл казак пиздаа юу? Түүхээ мэдэхгүй гөлөг вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.3] 2021/3/1
Юу яриад бган өөрөө түүхээ судлаач
0 | 0 Хариулах
Хасу [203.91.115.39] 2024/11/4
Энэ Зочин мэтийн мал хулгайчуудын өмнөөс ичих шиг новшийн юм алга. Ямар хачин царайтай тэнэг бгаа болоо
0 | 0 Хариулах
B [103.229.122.11] 2018/8/4
Mongol hatani bunhan baihan baidag yum bna lee hoid solongosd harin yamar uchirtalg medehgui
0 | 0 Хариулах
Мишкуна [202.126.89.3] 2019/8/18
Үнэн түүх юм шүү. Бусдыг шүүмжлэхээр түүхээ судлаач
1 | 0 Хариулах
1 [139.5.219.141] 2018/8/3
hudlaa medeelel tawihaa bolioo
3 | 2 Хариулах
Гүнж бэлэвсрэх [66.181.161.3] 2018/8/3
Гүнж харийн бэр болж очоод хуримлаад орой нь хаан өөд болдог. Ингэсэнээр албан ёсны бэлэвсэн хатан хаан болж эрх мэдэл гартаа авсан түүхүүд бий.
0 | 17 Хариулах
club07 [66.181.161.42] 2018/8/3
Эх сурвалж нь ч байхгүй хаанахын ямар хогийн сайтын юм хуулаад тавьчихсан юм бэ? Ийм түүхэн баримт гуйвуулсан зохион бичлэг тавьж ард түмнийг доромжилдгоо болиоч айконы редактор гэж юм байна уу? Сэтгүүлч нэртэй худлаа мэдээлэл бичсэн малынхаа нийтлэлийг хянах ч үгүй нүдээ аниад тавьчихдагаа боль. Эсвэл хянах мэдлэг чадваргүй редактор нэртэй суудлын бөглөөс байдгийм уу? Зохиол бичдэг сайт нь тусдаа үнэн баримттай мэдээлэл оруулдаг сайт нь тусдаа баймаар байна. Айкон ийм завхарсан юм оруулахаар бусад нь яах юм? Үнэн бухимдмаар.
9 | 11 Хариулах
Мишкуна [202.126.89.3] 2019/8/18
Үнэн мэдээлэл. Харин энэ түүх Монголын түүхэнд бичигдээгүй бдгийн бналэ. Харин Солонгосын түүхэнд бол маш томоор үнэлэгддэг түүх шүү.. Сэтгүүлч нь аль чадахаараа орчуулаал тавьсан блгүдэ ингэж шүүмжилж суухаар өөрөө түүхээ судлавал дээр юм бишүү
5 | 0 Хариулах
tuuhe sudla l daaa [59.153.114.81] 2022/8/16
solongoscuud ene tuhai mddg. bid l cingis haanaasaa busdiig mdq bga bolhoos bish
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.125] 2018/8/3
Solongos haan n tegeed 1300-aad ond oh my gej uulga alddag bsan yum uu?.
9 | 0 Хариулах
h [202.21.106.164] 2018/8/4
haha
0 | 0 Хариулах
Зочин [202.72.247.14] 2019/1/27
HAHA
0 | 0 Хариулах
Н.Эрхболд [103.26.195.204] 2022/1/27
Solongos haan n tegeed 1300-aad ond oh my gej uulga alddag bsan yum uu? ёооё энэ сэтгэгдэл чинь үнэн саваажынаа үхтэлээ инээлээ. Oh my xaxa
0 | 0 Хариулах
Маралмаа [103.57.93.249] 2018/8/3
Үнэхээр сонирхолтой бас эмгэнэлттэй түүх байна баярлалаа
5 | 2 Хариулах
Зочин [46.223.128.58] 2018/8/3
Хубилай хаан 1215-1294 онд амьдарсан хүн охин нь байвал энэ хавьд төрөх ёстой биз дээ. Наад хатан чин Хубилай хааны зээнчэр буюу 3 дахь үе нь зээ нь ч биш битгий ийм худлаа юм оруулж бай
5 | 4 Хариулах
zl [218.55.247.82] 2018/8/3
olson medeellee orchuulad tavij bn, zaginachih yuma!
5 | 2 Хариулах
club07 [66.181.161.42] 2018/8/3
Юундаа биеэ өмөөрөөд байгаа хуурамч дипломны гол вэ? Ийм худлаа баримт хаанаасаа орчуулж тавьсан бэ? Сэтгүүлч мэргэжлийг гутаасан мал минь цаашид ийм юм оруулах юм бол зүгээр зайл. Одоо ийм худлаа юм биччихээд биеэ өмөөрч байгаа мал хэдэн ч хүний амьдралаар худлаа сенсаац зохиож тоглох юм бүү мэд. Хэдэн ч хүний нэр төрд халдаж гутаах юм. Чи зүгээр зайл. Сэтгүүлч гэж бодит баримттай үнэнийг хүргэх үүрэгтэй мэргэжил болохоос чам шиг үлгэр зохиох биш.
9 | 1 Хариулах
Зочин [46.223.128.58] 2018/8/5
3 дахь үе нь ч биш бүүр 4 дэх юм байна Хубилай-Чингим-Дарамбал-Амугэ-Будшир Будшир нь энэ хатны төрсөн нэр бололтой.
0 | 0 Хариулах
. [66.181.161.7] 2018/8/3
Баримтгүй үлгэр хуулж оруулсан тнэг сэтгүүлч. Наад хаан чинь ижил хүйстэн байснаа гүнжийг амьд байхад нь сайн нууж амьдраад үхсэн хойно нь залуу хөвгүүд цуглуулж зугаацаж өөрийнхөө хатадтай унтахыг шаарддаг г а ж д онтой хаан байсан гээд солонгосчуудынх нь түүхэнд бичээстэй байдгийн. Оролддог хөвгүүдийнхээ нэгэнд нь өөрөө алуулаад дууссан хаан. Ер нь ирсэн монгол гүнж нарт со нар дуртай байсны шалтгаан бол нэгд тухайн үед өөрсдийнх нь аюулгүй байдлын баталгаа болж хоёрт өөрсдийнх нь тнэг хүүхнүүд шиг харьд очоод эргээд со нартаа дарамт болж зовлон дууддаг санаа муутай биш жаахан тэнэгдүү со нарыг хамгаалсан үйлдэл их гаргадаг байсанд байгаам.
2 | 4 Хариулах
Зочин [139.5.218.247] 2019/7/6
Naadah chn frozen flower gd kino shdee ahahahha
4 | 0 Хариулах
GegeenCom [59.153.113.77] 2018/8/3
СОЛОНГОСТ ОЧСОН МОНГОЛ ГҮНЖ НАРТ СОЛОНГОСУУД ИХ ХАЙРТАЙ ХАРИН МОНГОЛРУУ ХАТАН, ТАТВАР ЭМЭЭР ЯВСАН ХҮҮХНҮҮДДЭЭ СОЛОНГОСУУД ДУРГҮЙ БАЙСАН ГЭДГИЙН БАЙЛЭЭ
0 | 4 Хариулах
Зочин [64.119.19.71] 2018/8/3
орос хятад хоёр Монголын эзэнт гүрэнтэй холбоотой бүх барилга хөшөө дурсгал ном судрыг устгасан Харин Солонгос Иран Ватикан Польш орнууд болон Христийн Несториан шүтдэг зэрэг Сири Иракийн нутагт Монголын түүхийг сайн хадгалсан байдаг Энэ нь эргээд оросууд Монголын эзэнт гүрэн Чингис хаан байгаагүй Чингис хаан Хубилай хятад хүн байсан түүхийг батлах пиарт том цохилт өгөх материал шүү
9 | 6 Хариулах
Зочин [124.158.126.145] 2018/8/3
Hen tolgoigooroo demchin tavij orshuulgiin gazar khaandaa sanal bolgood yavaj bhav de. Janjin mondson bish 15 nastai ohinoor dain udirduulaad suuj bdg uls ch haa bhv. Yahav saihan domog l bna. Solongosuudiin dund sainaar l ner ni dursagdsan Mongol khatan yum. Ochij uzmeer l gazar yum.
6 | 5 Хариулах
Зочин [104.131.94.133] 2018/8/3
Очиж үзнээ
0 | 2 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/8/3
москвагийн гүнжүүд онигор нүдтэй, навтгар хамартай хүүхнүүд нэг хэсэг байсан гэдэг юм билээ. хаад ноёдууд нь монгол угсааны голдуу.
7 | 3 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/8/3
ийм маягаар ингээд л дэлхийгээр нэг тараад цөөрсөн байгаа юм даа. хүний нутгийн хаан хатан боллоо хэдэн цэрэг? зөвлөх авч явна. нөгөөдүүл нь тэндээ уусаад л. Бээжинд өчнөөн монгол хүн уусаа биз
4 | 4 Хариулах
Zochin [122.201.31.146] 2018/8/3
БНСУ-d bdiin bishvv hoid solongos gej sonsoogvi dee
1 | 4 Хариулах
zochin [66.181.178.153] 2018/8/3
hoid solongosd bdg
3 | 1 Хариулах
Зочин [39.7.54.99] 2018/8/3
nutgaasaa hol bna gedeg yamar olig baih ve
2 | 1 Хариулах
Зочин [66.181.180.214] 2018/8/3
Хаанаас юу хуулж бичээд бгаа юм бэ? Үлгэр оруулчихсан бх юм. Саяхан гарсан Монгол Хатад гээд ном унш. Арай өөр, баримт сэлттэй нь бичсэн байгаа.
2 | 20 Хариулах
Зочин [202.179.27.174] 2018/8/3
Harin Yamar ch barimtgui yum bicheed bhiin. Haana bolson yamar tulaldaand yalsan yum? Hubilai haanii Vangi gej ohin bsan yumuu esvel zee ni yumuu? Uchnuun olon zuiliin talaar bicheegui bna? Mongoliig sanagduulam honinii barimal ch geh shig. Yadaj tgeed etseg ni hen bsan yum? Geed olon zuil alga bna.
4 | 4 Хариулах
Zochin [202.70.46.20] 2018/8/3
Ёстой сайхан түүх байна. 15н настайдаа цэрэг удирдаад томоохон тулаанд ялж байсан гэхээр ямар гайхалтай хүн гэдгийг нь харуулж байна.
4 | 2 Хариулах
egewg [66.181.177.21] 2018/8/3
saikhan medee bnaa. Харин уул руу алхахдаа гарсан хөлсөө арчихаар санаандгүй цагаан алчуураа гаргаад иртэл холоос харж суусан бараа бологчид нь цаазын ял гэж буруу ойлгоод нөгөө шагнал хүртэх ёстой түшмэлийн толгойг авчхаж. Хаан уулнаас бууж ирэн энэ тухай сонсоод “Хөөх минь ээ” хэмээн дуу алдсан бөгөөд тэр уулыг тухайн үед “Oh my буюу хөөх минь ээ” гэж нэрлэдэг байсан түүх байна."""" ene heseg bas l aguu yumaa tststts
10 | 1 Хариулах
Зочин [202.21.119.122] 2018/8/4
Өө хөөрхий
0 | 0 Хариулах
Zochin [122.201.24.181] 2018/8/3
Saihan tuuh bn. Gevch hatniig nutagluulhad haanii sanaand niitseegui gazar olj ugsun tushmeduudiin tolgoig avdag ni l utgagui, denduu hargis ym
3 | 1 Хариулах
Зочин [202.21.96.212] 2018/8/3
Тэр зүгээр л ардын зохиосон домог байхаа. Тийм юм ч гэж юу байхав дээ.
8 | 1 Хариулах
zochin [202.9.42.13] 2018/8/3
ogt barimtgui yum oruulan gj bhkushde chi duugai l unshaach
0 | 1 Хариулах