• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт Монголд хоёр дахин буурчээ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжиж, хүүхдийн IQ-г 3-4 оноогоор дээшлүүлдэг тул ирээдүйн амьдралд нь чухал нөлөө үзүүлдэг байна. 

Эхийн сүү нь найрлагадаа хүүхдийн биед амин чухал хэрэгцээтэй, амархан шингэдэг уураг, өөх тос, дархлааны фактор, даавар болон ферментүүдийг агуулсан байдаг бөгөөд хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулалшгүй төгс хүнс гэдэг нь шинжлэх ухаанаар хэдийнээ нотлогдсон байдаг.

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий даяар “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай болоод өдгөө 26 жил болж байна. 

Энэ жил “Эхийн сүү-эрүүл амьдралын эхлэл” уриан дор улс орон бүрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус долоо хоногийг манай улсад Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран зохион байгуулж байна. Долоо хоногийн хүрээнд хүүхдийн сүүн тэжээл импортлогч нарт зориулсан уулзалт өнөөдөр болж өнгөрсөн бөгөөд уулзалтанд салбарын мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл оролцсон юм.

Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой,

Эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт нь манай улсад 2000 онд 90-с дээш хувьтай байсан бол сүүлийн жилүүдэд 47 хувь болтлоо буурсан бөгөөд эхийн сүүг орлох хүүхдийн сүүн тэжээлийн импорт 2013 онд 394 тонн байсан бол ердөө жилийн дараагаас нь буюу 2014 онд 758.2 болж хоёр дахин нэмэгдсэн тухай Эрүүл Мэндийн Яам мэдээлж байв.

Ийнхүү эхийн сүүнээс илүүтэй нялхсын сүүн тэжээлийн бүтээгдэхүүний хэрэглээ өндөр болсон үед импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд өндөр хяналт тавьж нэвтрүүлэх нэн шаардлага тулгараад байна.

Үүнтэй холбогдуулж манай улсад өнгөрсөн жилийн тавдугаар сард “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль” шинэчлэн батлагдсан байдаг. Энэхүү хууль нь анх 2005 онд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль” гэж байсан ч тус хууль нь хэд хэдэн учир дутагдалтай байсан тул өнгөрсөн жил ийнхүү шинэчлэгдсэн байна.

Шинэчилсэн хуулийн талаар ЭМЯ-ны Болдлого төлөвлөлтийн газрын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзориг “Тус хууль жилийн өмнө батлагдсан ч хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Тодруулбал, хууль нь өөрөө нарийвчилсан бус хэт ерөнхий зүйл, заалттай. Тийм ч учраас ЭМЯ Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран эхийн сүүг орлох сүүн тэжээлийн бүтээгдэхүүний импортын хяналтыг сайжруулах тал дээр ажиллаж байна.Үүнд бүтээгдэхүүнүүдийн шошго, заавар, савлагаа, хэмжээ, мэдээлэл гэх зэргийг нарийвчлан тусгасан журам гаргах тал дээр илүү анхаарч байна” гэж мэдээлсэн бөгөөд уулзалтаар хүүхдийн сүүн тэжээл импортлогч нарт тус хууль болон бүтээгдэхүүний ерөнхий стандартыг танилцуулсан юм.

Мөн МХЕГ-ын Эрүүл Мэндийн улсын хяналтын ахлах байцаагч Л.Гэрэлмаа “Импортоор орж ирж буй хүүхдийн сүүн тэжээлийн бүтээгдэхүүнүүдэд хангалттай заавар зөвлөмж, тэмдэглэгээ, найруулга, орцын агууламжийн мэдээлэл хангалттай байдаггүйн улмаас эцэг, эхчүүд хүүхэддээ тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглүүлж гомдол гаргах явдал цөөнгүй байдаг” гэж байв.

Сүүн тэжээлээр хооллосон хүүхэд хоол боловсруулах замын эмгэг, илүүдэл жин таргалалт, харшил, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй байдгийг нотолсон ба манай улсын хувьд бага насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтаар бүсийн 37 улс орноос хоёрдугаарт бичигдэж буй талаар Эрүүл Мэндийн Яам мэдээллээ.

Эхийн сүүгээр хүүхдээ хооллохыг дэмжих, хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх нь тогтвортой хөгжлийг цогцлооход амин чухал ач холбогдолтойг эрүүл мэндийн салбарынхан дурдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.25.187] 2018/8/2
erguu shizo tsogtsogegiig dagadag heden haltar tsaraitiin hiisen baij bolomgui huuli. Ugaas heregjih bolomjgui
1 | 1 Хариулах
унш [64.119.27.254] 2018/8/2
эруул мэндийн яамны ажилтан балчир хуухдууддээ барс захаас жимс авч ог гэсэн ш дээ. арай ч дээ! Агуша, Hipp, Gerber бутээгдэхуун импорлтохыг эруул мэндийн яам хорьлоо ш дээ! монгол улс хаашаа яваад бнаа!
2 | 0 Хариулах
сэтгэгдэл [64.119.27.254] 2018/8/2
эхийн сууний хууль нь зов, балчир хуухдн хоол тэжээлн хууль нь тэнэг! зах зээлд 6 сартайгаас доош хуухдн нухаш, жуус, каша импортлохыг хориглосон хууль бсан! Монголын хуухдууд глобал брендн бус хувийн компанид худалдан авагчн хусэлтээр шошго хийлгэсэн бутээгдэхуун идэх нь дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2018/8/1
mongold ajil hiihgv bol bolohgvi bnshvde
4 | 0 Хариулах
Зочин [202.131.247.23] 2018/8/1
Байрны лизинг, 8%-ийн зээлтэй эцэг эх... Хүүхэд гаргахгүй байлтай биш, гаргачаад ажлаа хийхгүй бол ганц орлогоо бүгдийг нь байрны зээлэнд өгнө. Тэгээд л 4 сарын тэтгэмжээ аваад, 4 сар хүргээд шууд ажилдаа орно... Ингэж л эх хүүхдийг харж үзэж байна даа монголын төр.
7 | 0 Хариулах
Зочин [203.91.114.244] 2018/8/1
Ёстой яг үнэн. Дээрээс нь ажил олгогч нар төрөх насны эмэгтэйчүүдийг ад үздэг. Яамаар ч юмдээ
1 | 0 Хариулах
Gadaad hel, bas dahin gh [64.119.19.137] 2018/8/1
Бид мэдээлэлтэй түрүүлж харьцах хэрэгтэй. Орчуулгын биш, өөрсдөө хэл сураад. Манайд бүгд л хөхний сүүгээр хооллодог бхад 1970-1990-ээд онуудад төр засгаас ухуулсаар бгаад орлуулагчаар хооллодог болсон. Одоо буцаагаад хөхөнд нь оруулах гж зовж бн. Хэрвээ бид мэдээлэлтэй шууд харьцдаг бсан бол 1985 оноос эхлээд дэлхий даяар хөхний сүүний ач тусыг ярьж эхэлсэн юм. Манайд 30 жилээр хоцорж явна даа
4 | 0 Хариулах
Зочин [202.131.247.23] 2018/8/1
Эхийн сүү сайн гэдгийг уг нь бүгд мэдэж байгаа. Даан ч тэр бүр боломж нь байдаггүй.
7 | 0 Хариулах