• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийлж чаджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 20-ны өдрийн 10 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний Улаанбаатар салбарын 110кВ-ын анкер тулгуур унах аюул үүсээд байгаа талаар бид мэдээлсэн.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирсний дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Д.Мягмардорж болон холбогдох албаныхан газар дээр нь үзлэг шалгалт хийж оройн 20 цагийн орчимд урьдчилсан арга хэмжээ авсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн Албанаас мэдээллээ.

Дээрх Буянт Ухаа А Б 110кВ-ын шугам нь 2016 онд ашиглалтад орсон ба газар чөлөөлөлтгүйгээс шалтгаалж Туул голын дундах арал дээр байрлуулсан байна.

Тус тулгуур байрласан арал нь хүчтэй борооны улмаас эргийн нуралт үүсэж анкер тулгуурын бетон суурьд нөлөөлж хазайлт өгч улмаар унах аюул үүсэж болзошгүй байсан тул хугацаа алдалгүй арга хэмжээ авахаар хотын ерөнхий менежерээс холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч нэмэлт бүрэлдэхүүнүүдийг татан оролцуулж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж ус шингээгч эко уут 300ш, болон 600 шуудай хайрга дайргаар  40 орчим метр урт 5-6 метр өргөн далан үүсгэж тус анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Дээрх шуурхай ажиллагаанд:

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Инженерийн байгууламжийн хэлтэс, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ний Улаанбаатар салбарын засварын бригад бүрэн бүрэлдэхүүнээрээ, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, Авто зам гүүрийн “ГанГүүр” ХХК, Эрчим хүчний барилга угсралтын “Алтай Трейст” ХХК зэрэг 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг хотын ерөнхий менежерийн удирдлага дор 8 цагийн турш ажилласан байна.

Нөхцөл байдлын зургуудаас хүргэвэл:

Гэрэл зургийг MPA.mn

 
 
 
 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
БАХАРХМААР
4
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [46.5.16.46] 2018/7/23
mgl.chuud umhii mahaa zulgaaj idseer bgd t1 boltsiin bh da. gadaad yawj jims nogoo id. mgl.d bolj bga buh uil yawdliig haraad oi gutaj uhlee
0 | 0 Хариулах
Зочин [88.71.58.62] 2018/7/22
heden shuudai shoroo l tavia biz dee. tsaashid yahaa bodoh heregtei
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.208] 2018/7/22
Осол гэж бичдэг ярьдаг ойлгодог шүү дээ сэтгүүлчээ. Аваар нтр чинь бол овария гэсэн орос үг шүү дээ. Сэтгүүлчид Та бүхний эх хэлээ хамгаалах үйлсэд амжилт...
2 | 0 Хариулах
Zochin [27.123.214.110] 2018/7/22
Za bolidoo zaswariin barigad gh ym golloh ajil n shugamiin barigad hiisen shd shugamiin barigadiin ner yagaad garahgv bn eswel zaswariin alba gh bsan ym. Setgvvch nar muu bn shv.
0 | 1 Хариулах
цэцэг [64.119.23.81] 2018/7/22
анхнаасаа л хайнга бодлогогүй хандаж байсан нь илт байна. ийм хариуцлагтай бүтээн байгуулалтанд хэн нэг нь газар чөлөөлсөнгүй гээд эрсдэлтэй газар анкер барьж байдаг гайхамаар толгойтой хүмүүсийг зөвхөн монголоос л харна .
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.124] 2018/7/22
Авилгад идэгдсэн төр ямар ч хүчгүй, цаасан бар гэдгийг л энэ үйл явдлууд харуулаад байгаа юм уу даа.
0 | 0 Хариулах
Зочин [73.73.21.121] 2018/7/22
Ger horooliin huhduudees bol uvul utaatai bolson. Oron suuts avj chadahguie bol hot oruulahgui baihach
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.196] 2018/7/21
avaaaraas gej bicheh yum . osol gej mongol ug bas bii
1 | 0 Хариулах
Зочин [203.169.49.102] 2018/7/21
Хэнд ч захирагдаггүй малчдын зарим нь малаа зараад хот сууринд ирж, зөвшөөрөлгүй газар бууж, таваргүй орж ирсэн приус машин унаж, халтвар хийж, түгжрэл үүсгэн, нүүрс хог түлж хотын иргэдийг хордуулж, үериын жалганд бууж төвөг учруулсаар байна.
13 | 2 Хариулах
Зочин [27.123.212.140] 2018/7/21
Чи дуртайдаа ирж байна гэж бодож байна малаа
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.208] 2018/7/22
за муу орс тролл хол арилаарай. манай улсад эх орныхоо аль ч хэсэгт амьдрах хууль ёсны эрхтэй хүмүүс амьдардаг юм шүү. Тэднийг хотжуулах нь дарга нарын үүрэг юм бгаа юм. Харин чи битгий энд тэнд хагалан бутаргах юм тариад байгаарай. Хар сарнай Амарааг яасныг чинь зүгээр өнгөрүүлэхгүй шүү...
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.2] 2018/7/21
Ардуудаа толгой дээр хэт их гаргавал хэцүү шүү. Зөв шаардлагаа бол тавьдаг, хүчээр ч болтугай биелүүлдэг л болох хэрэгтэй. Ухаандаа шүүхийн шийдвэр гарчихаад нөгөөхийг нь хэн ч биелүүлэхгүй бол утгагүй шүү дээ.
9 | 1 Хариулах
Зочин [27.123.214.119] 2018/7/21
Эрсдэлээ дутуу үнэлж түр зуурын азаа үзсэн арга хэмжээ авчээ. Газраа хүчээр чөлөөлж ном ёсоор нь анкераа суурилуулах хэрэгтэй. Хэдхэн айлаас болж нийтийн эрчим хүчний хангамжийг эрсдэлд оруулж, үер болох тоолонгоор өндөр зардал гарган байж хамгаалж байх гэж ...
21 | 4 Хариулах