Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сонсголонгийн гүүрний доор байрлах цахилгаан дамжуулах шугам нурах эрсдэл үүсжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, Сонсголонгийн гүүрний доор байрлах цахилгаан дамжуулалтын шугамын далангийн эрэг үерийн усанд идэгджээ. Иймд албаныхан эргийг хамгаалах арга хэмжээ авч байна.

Цаашид ч бороо орох төлөвтэй байгаа тул үерийн уснаас урьдчилан сэргийлж холбогдох албаныхан 25 килограммын элстэй 1,000 эко шуудайгаар буюу 10 тонны элс хайргаар үерийн даланг хамгаалах анхан шатны ажил хийгдэж байгаа аж. Нийслэлийн онцгой комисс болон Нийслэлийн онцгой байдлын газраас нийт 27 хүний хүч бүрэлдэхүүнтэйгээр мэргэжлийн аврах ангиуд ажиллаж байна.

Яаралтай арга хэмжээ авахгүй бол үерлэсэн голын ширүүн урсгалаас болж эрэг идэгдэж, цахилгаан дамжуулалтын тус шугам хазайж нурах аюултай нөхцөл байдал бий болжээ. 

Тус өндөр хүчдэлийн шугам нь Яармаг, Буянт ухаа цогцолбор, Төв аймгийн эрчим хүчийг хангадаг юм байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "Шугамыг зөөж өөр газар байршуулах, эсвэл үерийн урсгал саарсны дараа хамгаалалтын өндөр бүтэцтэй битонон даланг хийж энэ цахилгааны шугамын бүрэн бүтэн байдлыг хамгааалах авч үлдэхээс өөр аргагүй. Нийслэлийн онцгой комисоос өгсөн үүрэг даалгаврын дагуу энд нийслэлийн мэргэжлийн ангиуд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Урьд шөнийн борооноос үүдэн Улаанбаатар хотод есөн газрын зам талбайд ус тогтсон. Үүнийг дүүргүүдийн онцгой байдал болон Нийслэлийн онцгой комисс, Ус сувгийн газар, Хот тохижилтын газар хамтран 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж том машин, механизмаар усыг соруулж замын зорчих хэсгийг бүрэн цэвэрлэсэн" гэж мэдээллээ.