Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Сахиусан тэнгэр”-үүдийн нэгэн үдэш өндөрлөлөө

Б.Ууган, iKon.mn
2013 оны 11 сарын 15
iKon.MN

Дэлхийн сая сая бүсгүйчүүдийг үргэлжид байлдан дагуулж, дурлуулж байдаг алдарт “Victoria’s Secret” брэндийн "Victoria’s Secret fashion show-2013” загварын шоу энэ лхагва гаригт Нью-Йорк хотын Лексингтоны өргөн чөлөөн дэх "Регимент Армори" гэх түүхэн барилгад болж, өндөрлөлөө.

Уг шоуны зохион байгуулагчид жил бүрийн шоугаа өвөрмөц өнгө аястай, дахин тавтагдахааргүй хийхийг зорьдог нь дэлхийн бүсгүйчүүдийг татдаг нэгэн нууц нь биз ээ.

Энэ удаагийн үзүүлбэрт дөчин загвар өмсөгч оролцсон байна. Алессандра Амброзио, Кэндис Свейнпол, Даутдсен Крес зэрэг сахиусан тэнгэрүүдээс гадна Кара Делевинь (Cara Delevingne), Джордан Данн (Jourdan Dunn), Келли Гейл (Kelly Gale), Малаика Ферт (Malaika Firth), Жозефин Скривер (Josephine Skriver) болон Сара Сампаио (Sara Sampaio) нарын загвар өмсөгчид оролцжээ.

Харин энэ удаагийн шоунд Викторияс Секретстэй гэрээгээ сунгаагүйн улмаас Миранда Керр оролцсонгүй. Энэ оны шоу “Британи довтолсон нь”, “Диваажингийн шувуухайнууд”, “Хөлөг онгоцны сүйрэл”, “Парисын шөнө”, Пинк коллекцийн уламжлалт үзүүлбэр болон “Цасны сахиусан тэнгэрүүд” гэсэн зургаан хэсгээс бүрдэж байв.

Үзүүлбэрийг үнэт эрдэнэсээр чимэглэгдсэн Royal Fantasy Bra загварын алтан хөхөвчийг танилцуулахаар Кэндис Свейнпол нээсэн юм. Түүний өмсөж гарч ирсэн энэхүү загварын үнэ нь 10 сая доллар гэнэ.

Бехати Принслу Их Британийн хатан хааны гвардын цэргийг дүрсэлсэн бол Адриана Лима “Pearly Queen” эмэгтэй хослол толилуулсан нь шоуны хамгийн үзүүстэй чамин хэсгүүдийн нэг байлаа. Харин Линдсей Эллингсон 3D-принтер ашиглан бүтээсэн цасханы хувцастай гарч ирж үзэгчдийн мэлмийг мялаажээ.