Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Баян-Өлгий аймаг дахь үерийн нөхцөл байдал

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автаад байна. 

Одоогийн байдлаар үерт 225 өрхийн 1,566 хүнийг аюулгуй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг 8 байрлалд түр хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, 5 км далан босгож, 300 м шуудуу татаад байгаа талаар онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн.

Энэ удаагийн үерийг 2016 оны долоодугаар сард тус аймагт болсон үертэй харьцуулаад хохирлын хэмжээ 4-5 дахин өндөр үзүүлэлттэй гарахаар байгаа аж.

2016 онд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол энэ удаагийн үерийн улмаас 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Тухайн суманд үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр нийт 618 хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Видео, Энэ талаарх ОБЕГ-ын бүрэн мэдээлэл:

https://www.facebook.com/iKonNews/videos/886332948218941/

Үерийн нөхцөл байдлын талаар фото зургууд:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг