Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Борнуур суманд 70 айл өрх, 10 аж ахуйн нэгж усанд автсан байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 7 сарын 18
iKon.MN

Онцгой Байдлын Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/886332948218941/

Үер, усны нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Өнгөрсөн хавар ихэнх нутгаар гантай, гандуу байсан бөгөөд 2018 оны зургаадугаар сарын сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээрээ, долоодугаар cap гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орсны улмаас зарим газраар хүндрэл үүсч байгаа. 

2018 оны долоодугаар сарын 10, 11, 15, 16, 17-ны өдөр ихэнх нутгаар бороо орсон бөгөөд Баян-Өлгий Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар олон жилийн дунджаас их орсон.
 
Гэрэл зургийг: http://www.montsame.mn/read/95610

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан бөгөөд 225 өрхийн 1,566 хүнийг аюулгуй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг 8 байрлалд түр хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, 5 км далан босгож, 300 м шуудуу татсан.

Эрүүл мэндийн салбар иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж "Мөнхийн тун” ХХК-аас 60 хүнд эм бэлдмэл тараасан.

Тухайн суманд үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр давхардсан тоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын 96, Цагдаагийн газрын 149 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 23, Газрын харилцаа. барилга хот байгуулалтын газрын 10, Зам засвар, арчлалтын “Жол" ХХК-ийн 23 ажилтан орон нутгийн 105 иргэн. Ховд аймгийн Онцгой байдлын гаэрын 9, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 7, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 9, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 92, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 35, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 55 алба хаагч нийт 618 хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

"Өлгий суманд болсон үерийн улмаас 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан"

2016 оны долоодугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж байсан. Тухайн үед 360 гаруй өрхийн 1,000 гаруй иргэн үерт автсан байдаг. Тухайн үеийн нөхцөл байдалтай өнөөдрийн байдлыг харьцуулаад урьдчилсан байдлаар хохирлын хэмжээг тооцоолоход 4-5 дахин өндөр үзүүлэлттэй гарахаар байгаа. 

Өөрөөр хэлбэл 2016 онд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол өнөөдрийн байдлаар үндсэндээ 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл бидэнд ирсэн.

Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комисс гурван удаа шуурхай хуралдаан зохион байгуулсан. Ард иргэдийн дунд сэтгэл тогтворгүй байдал үүсэх тохиолдол байгаа. Үүнд мэргэжлийн байгууллага анхаарал хандуулж ажиллаж байна. 

"Зуунмод суманд гурван настай эрэгтэй хүүхэд үерийн ус зайлуулах шуудуу руу унасныг аварсан"
 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн Сүхбаатар аймгийн нутгаар долоодугаар сарын 16-ны өдөр бороо орж, үер буусны улмаас Уулбаян суманд 1 гэр, Түвшинширээ суманд 6 гэр, 2 автомашин үерийн усанд урсаж, Мөнххаан сумаас 44 км-т аймгийн төвөөс 144-150 км-т улсын чанартай автозамын далан усанд урсан, хатуу хучилттай замд цөмрөлт үүссэн.

Төв аймгийн Зуунмод суманд гурван настай эрэгтэй хүүхэд үерийн ус зайлуулах шуудуу руу унасныг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн, далан, суваг, шуудуу сэтэрч 28 айл өрхийн гэр, байшин усанд автсан,

Тус аймгийн Борнуур суманд 2018 оны долоодугаар сарын 16-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас үер бууж 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 70 айл өрх, 10 аж ахуйн нэгж, байгууллага усанд автан, 15 бог мал хорогдон, 3 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, сумын нутаг дэвсгэр дэх орон нутгийн чанартай "Шавартайн" гүүрний тулгуур баганад суулт үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, сумын төвийн хатуу хучилттай 530 км зам эвдэрсэн. Тус аймгийн “Төв АЗЗА" ХХК, “Баянчандмань" ХХК Улаанбаатар-Дархан чиглэлийн улсын чанартай автозамын Борнуур сумын “Урьхан" орчмын автозамд үүссэн лаг шороо, хог, чулууг цэвэрлэж. сэтэрсэн далан, эвдэрсэн замыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байна.

Ховд аймгийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 16-ны өдөр усархаг бороо орсны улмаас Чандмань суманд 6 айл өрхийн гэр үерт урссан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар аймгийн нутгаар долоодугаар сарын 17-ны өдөр 97 мм хэмжээтэй усархаг бороо орсны улмаас эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол үүсээд байна.

Түүнчлэн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 22 дах км-т төмөр зам үөрийн усанд автан 300 м газар, Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 321-324 дүгээр км-т 4 хэсэг газар зам их хэмжээний шороогоор дүүрсэн. Тус аймгийн Онцгой байдлын байгууллага 30 иргэний амь нас, эрүүл мэнд, 63 айл өрх, 20 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг авран хамгаалсан. Үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр нийт 365 хүн, 55 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

2018 оны долоодугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг үер буусны улмаас тус дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр нэг хүн нас барсан бөгөөд шалтгаан нөхцөлийг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа.

"Бороо орох үеэр гол, мөрөн, нуурын усны түвшин огцом нэмэгдэж байна"

Усны ослын талаар мэдээлэл өгье. Бороо орох үеэр гол, мөрөн, нуурын усны түвшин огцом нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алдсанаас хуүхэд 9, насанд хүрэгсэд 39 байгаа.

Усны ослын гол шалтгаан нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхидог, гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, насанд хүрэгсэд гол, усанд орохдоо согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг, хиймэл нууранд хийлдэг гудастай орсны улмаас осолдсон, худгийн усанд малаа унахаар араас нь ороод осолдсон, үөрийн ус зайлуулах далангаар урсаж байгаа ус руу хөл алдан унаж осолдсон зэрэг олон шалтгаанууд байна" гэсэн мэдээллийг өглөө.

"Урьд шөнө Сүхбаатар аймагт үер бууж 6 км орчим замын хөвөө эвдэрсэн"
 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн ЗТХЯ-ны Замын ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ "Үерийн улмаас үүссэн эвдрэл гэмтлийг зам ашиглалтын компаниуд хариуцан хийгээд ажиллаж байна. Урьд шөнө Сүхбаатар аймагт үер бууж 6 км орчим замын хөвөө эвдэрсэн. Тус замыг эвдрэл гэмтлийг засварлах үүрэг хүлээж ажилладаг байгууллагууд газар дээр нь ажиллаж байгаа" гэлээ.