Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд эхний таван байрт орсон харваачдад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагууд шагнал гардууллаа.
Ингээд эрэгтэй, эмэгтэй харваачдын дүнг танилцуулж байна.
Эрэгтэй
Нэгдүгээр байр, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол /37 оноогоор/
Хоёрдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумыг уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Х.Цогбаяр Монгол Улсын "Гарамгай" харваач цолыг биелүүллээ. /35 оноогоор/
Гуравдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын дэд мастер Н.Алтансүх Монгол Улсын "Гоц" харваач цолны болзлыг хангалаа./ 35 оноогоор/
Дөрөвдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, "Алдар ЖЕМ" багийн харваач, Монгол Улсын спортын мастер Н. Алтантулга шалгарлаа. /35 оноогоор/
Тавдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, Мондэ багийн харваач, Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар шалгарлаа. /35 оноогоор/
Эмэгтэй
Нэгдүгээр байр, Увс аймгийн тэс сумын уугуул, "Алдар ЖЕМ" багийн харваач, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа 11 жилийн дараа төрийнхөө их баяр наадамд дахин түрүүлж Монгол Улсын “Даян мэргэн” цолны болзлыг хангалаа. /37 оноогоор/
Хоёрдугаар байр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Мэргэн зэв багийн харваач, Монгол Улсын мэргэн Г.Батзаяа шалгарлаа./36 оноогоор/
Гуравдугаар байр, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Мондэ багийн харваач, Монгол Улсын гарамгай харваач Ч. Гандаваа шалгарлаа. /33 оноогоор/
Дөрөвдүгээр байр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул Хилчин спорт хорооны харваач Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Г.Энхмандах 33 оноогоор шалгарлаа.
Тавдугаар байр, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Дорноговь аймгийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Э. Сайханчимэг шалгарав. /32 оноогоор/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!