Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хурдан морь дагадаг олон машиныг цэгцэлсэн дэвшлийг дараагийн жилүүдэд ч хэрэгжүүлнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соёолон, дааганы уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж өндөрлөлөө.

Уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагч Хүй долоон худагт үүрэг гүйцэтгэж байна. Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар одоогийн байдлаар ямар нэгэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

Түүнчлэн цагдаагийн байгууллага энэ жил баяр наадмын зохион байгуулалт, дэг журмын ажлуудыг өндөржүүлсэн байдалд зохион байгуулж байна. Тодруулбал, өмнөх жилүүдэд Их нас, Соёолонгийн насны морьдыг дунджаар 40-50 машин дагадаг байсан бол ЦЕГ-аас энэ байдлыг цэгцэлж, эмнэлэг, яаралтай тусламж, телевиз, чиглүүлэгч зэрэг зайлшгүй дагах найман машиныг морь дагахыг зөвшөөрсөн байна. Үүний үр дүнд өнөөдөр Соёолон, дааганы уралдаан элдэв зөрчилгүй, дэг журамтай болж өндөрлөлөө. 

Уг зохион байгуулалтыг хийснээр унаач хүүхдүүдэд ч амар байсан талаар хурдан морь унаач хүүхдүүд хэлсэн байна. Тиймээс цаашид энэ дэг журам, эмх цэгцтэй зохион байгуулалтыг уламжлал болон хэвшүүлэх аж.