Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Соёолон: Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Амарсайханы Билигүүдэйн хонгор халзан үрээ түрүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 12
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:28 2018/07/12

Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсайханы хүү Билигүүдэйн хонгор халзан үрээ

Соёолон: Түрүү магнай /гэрэл зургийг MPA.mn/

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар үрээ

Соёолон: Аман хүзүү /гэрэл зургийг MPA.mn/

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Доржпүрэвийн Ганхуягийн хээр үрээ  

Соёолон: Айргийн гуравт /гэрэл зургийг MPA.mn/

Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын Загджавын Мэндсайханы хонгор үрээ

Соёолон: Айргийн дөрөвт /гэрэл зургийг MPA.mn/

Айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Гончигийн Хадхүүгийн хар үрээ давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа. 

Соёолон: Айргийн тавд /гэрэл зургийг MPA.mn/

16:35 2018/07/11

Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хурдан соёолон шандас сорихоор гарааны зурхай дээр ирсэн байна. Тун удахгүй түрүү магнай барианы зурхайд орж ирж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулах нь ээ.

Нас насны морьдын уралдаанд эрлийз морьдыг оролцуулахгүй ялгаж оруулж байна. Соёолон насны морины сэрвээний өндөр 140 см байх ёстой.

Унаач хүүхдүүдийн хувьд стандартын хувцсыг өмсүүлж оролцуулж байна. Хурдан морины салбар хороо эдгээр шаардлагаа уяачдад тавьж хяналт сайтай байгаа юм.

Өнөөдөр дааганы уралдаанаар улсын баяр наадмын хурдан морины уралдаан өндөрлөнө. Дааганы уралдаан хуваарь ёсоор 10.30-12.30 цагт болно.