17:12 2018/07/11
Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд,
Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы Саянсанаагийн хээр зоос морь,
Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь,
Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн дөрвөлжин морь,
Айргийн тавд Говь-Алтай аймгийн уугуул, МАКС группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүрэн саран дэвсгэртэй хос арвай морь давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
13:16 2018/07/11
Эрийн гурван наадмын хурдан морины уралдаан үргэлжилж байна. Өглөө азарга насны шандаст хүлгүүд тоосоо өргөсөн бол дөнгөж сая их насны 360 гаруй хурдан хүлэг гарааны зурхайгаас хөдөллөө.
Энэ жил их насны уралдаанд 384 морь бүртгүүлжээ. Морьдыг сэрвээний өндөр болон морины үйлдвэрлэг байдлыг харж ялгаж байна. Сэрвээний өндөр нь их насны морьд 141 см байхаар заасан байна.
Өнгөрсөн жилийн наадамд Их насны уралдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүлж байсан юм. Харин энэ жилийн наадамд хэний хурдан хүлэг түрүү магнай болох нь удахгүй тодрох нь ээ.
Хуваарь ёсоор наадамчин олны хамгийн их үздэг соёолонгийн уралдаан маргааш 07.00 цагаас эхэлнэ.
17:12 2018/07/11
Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд,
Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы Саянсанаагийн хээр зоос морь,
Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь,
Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн дөрвөлжин морь,
Айргийн тавд Говь-Алтай аймгийн уугуул, МАКС группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүрэн саран дэвсгэртэй хос арвай морь давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!