Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр ёслол төгөлдөр үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга наадмын нээлтийн арга хэмжээний дараа сурын талбайд зочилж байна. Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын төрийн тэргүүн сум тавьдаг уламжлалтай.
Энэ жил Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд нийт 576 харваач бүртгэгдэж оржээ.
ШУУД ҮЗЭХ:
Ерөнхийлөгч Х.Баттулга "Хоёр дахь удаагаа Улсын наадмаа нээж байна. Өнгөрсөн жилийн наадамд бэлтгэл хийгээгүйн улмаас сур харваагүй. Энэ жил 3,4 удаа бэлтгэл хийж харвалаа. Нэг сум нь онолоо. Сайхан байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!