2018/07/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B04
УЛААНБААТАР
25°
|
14°
15:00
S45
18°
16:00
S45
18°
17:00
S102
17°
18:00
S44
18°
19:00
S44
17°
20:00
S44
17°
21:00
S32
15°
22:00
S32
14°
23:00
S32
13°
00:00
S32
12°
01:00
S32
12°
02:00
S32
11°

Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Б.Баттөрийн халиун азарга түрүү магнайд хурдаллаа

А.Намуун, iKon.mn
2018 оны 7 сарын 11
iKon.MN
Азарга: Түрүү магнай /Гэрэл зургийг mpa.mn/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:20 2018/07/11

Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Б.Баттөрийн халиун азарга энэ жилийн наадмын түрүү магнайд хурдаллаа.

 
Азарга: Аман хүзүү /Гэрэл зургийг mpa.mn/

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын тодманлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга

 
Азарга: Айргийн 3 /Гэрэл зургийг mpa.mn/

Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын хонгор азарга

 
Азарга: Айргийн 4 /гэрэл зургийг mpa.mn/

Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул,Нэргүйн Атарбаярын зээрд азарга 

 
Азарга: Айргийн 5 /Гэрэл зургийг mpa.mn/

Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын алдарт уяач Д.Ганхуягийн хар азарга тус тус орлоо.

Азарганы уралдааны үеэр нэг хүүхэд мориноос унасан байна. Гэхдээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан гэж Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

09:19 2018/07/11

 Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаан эхэллээ.

180 орчим хурдан азарга шандасаа сорихоор гарааны зурхайгаас хөдлөхөд бэлэн болж байна. Азарга насны морьд 23 километрт уралдана.

Мөн өнөөдөр их насны морьдын уралдаан 14.00-17.00 цагийн хооронд болно. 

Өнгөрсөн жилийн хурдан азарганы түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга хурдалж наадамчин олноо баярлуулж байсан юм.

 

x