17:22 2018/07/10
Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны морьд барианд орлоо. Энэ жилийн уралдаанд 160 гаруй шүдлэн торгон жолоогоо өргүүлсэн билээ. Ингээд:
Тэргүүн магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ
Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн халиун үрээ
Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат С.Гантөмөрийн хул үрээ
Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-ний захирал Д.Очирсүрэнгийн хул үрээ
Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хул үрээ
14:43 2018/07/10
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насаар эхэлсэн билээ. Харин шүдлэн насны уралдаан 14:00 цагаас эхлэх байсан ч хойшлогдсоор 16:00 цагийн үед гарааны зурхай руу хөдөллөө.
Газар газрын хурдан шандаст 308 үрээ бүртгүүлснээс 160 гаруй нь гарааны зурхай руу гарч байна. Шүдлэн насны морьд 14 километрт уралдана.
Энэ жил хурдан морины уралдааны замыг камержуулж, бичлэг хийж байгаа юм. Унаач хүүхдүүдийг энэ жилээс цахимаар бүртгэж, стандартын хувцас хэрэгслийг өмсүүлж байгаагаа Монголын морин спорт, залуу уяачдын холбооныхон хэлж байв.
Түүнчлэн Хүй долоо худагт наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн 5 дугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наажээ.
17:22 2018/07/10
Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны морьд барианд орлоо. Энэ жилийн уралдаанд 160 гаруй шүдлэн торгон жолоогоо өргүүлсэн билээ. Ингээд:
Тэргүүн магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ
Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн халиун үрээ
Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат С.Гантөмөрийн хул үрээ
Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-ний захирал Д.Очирсүрэнгийн хул үрээ
Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хул үрээ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!