Их Засаг олон улсын их сургууль өнөөдөр блокчэйн технологи нэвтрүүлсэн анхны их сургууль боллоо. Их Засаг - Блокчэйн төслийн нээлтийн үйл ажиллагаа Их засаг олон улсын их сургуулийн төв байранд боллоо.
Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооы дарга Н.Учрал, Их Засаг ОУИС-ийн удирдлагууд, ICT группийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн, Их Засаг-Блокчэйн төслийн удирдагч н.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо. Тус төслийг ICT групптэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд ICТ групп нь блокчэйн технологийг ашиглан үнэт цаас гаргах төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллаж байгаа билээ.
Дэлхийд Блокчэйн технологийг их сургуульд нэвтрүүлсэн 3 дахь их сургууль нь Их Засаг олон улсын их сургууль болж байгаа юм. Технологийн өндөр дэвшил, ухаалаг систем нь оюутан сурагчдыг суралцах, мэдээлэл авахад илүү хялбар дэвшилтэт технологи болж байгаа бөгөөд тус сургуулийг төгсөж байгаа боловсон хүчний диплом өндөр түвшинд хамгаалагдаж байна.
Эх сурвалж: "Их Засаг" ОУИС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!