Галлериа Улаанбаатарын 3 давхарт
10:00 цагт “Нийгмийн хариуцлагын хүрээнд” гэх уриа лоозон ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нийгэмд, тэр дундаа гэмт хэрэг, зөрчлөөс олон нийтийг урьдчилан сэргийлэхэд бодит нөлөө үзүүлсэн эсэхийг мэргэжлийн маркетерууд үнэлж дүгнэн, хамгийн үр дүнтэй хэрэгжсэн нийгмийн нөлөөллийн аяныг танилцуулах “SOCIAL IMPACT 2025” арга хэмжээ зохиогдоно.
ЭМЯ-ны хурлын “Б” танхимд
10:00 цагт “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааны үр дүнг танилцуулах уулзалт болно.
Төв талбайд
11:00 цагт Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулна.
Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд
11:40 цагт “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнгийн нээлт болно.
Нээлттэй Нийгэм Хүрээлэнд
13:00 цагт "Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагаас Монгол Улсын авлигын индексийг зарлана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!