ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд 3,000-аад жилийн өмнө адууны илүүдэл шүдийг авдаг байсныг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Германы Макс Планкийн хүрээлэнгийн археологичид Хүрлийн үеийн булшнаас олдсон адууны ясыг шинжлээд Монголын тал нутагт амьдарч байсан эртний нүүдэлчид 3,000 орчим жилийн өмнөөс адууны илүүдэл арааг авч, хазаар зүүхэд тохиромжтой болгож байсныг тогтоожээ.

Энэхүү судалгааны материал өчигдөр буюу Даваа гарагт “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Дунджаар 2,800 орчим жилийн өмнө нүүдэлчид анх адууны шүдийг авах арга хэрэглэж эхэлсэн нь метал хазаар хэрэглэж эхэлсэн цаг үетэй давхцаж байгаа ажээ.

Ингэснээр хазааранд шүд хөндөгдөж адууг зовоохгүй байх, унасан морио жолоодох арга техник сайжирсан зэрэг нь Евразийн өргөн уудам нутагт алсын аян дайн хийх боломжийг нээсэн гэж судлаачид дүгнэсэн байна.

2,800-гаас 1,650 жилийн өмнө амьдарч байсан долоон адууны гавлын ясанд шинжилгээ хийж үзэхэд арын хэсгийн шүднүүдийг нь авсан ул мөр үлджээ.

Харин 3,000 жилийн өмнөх адууны шүднүүд бүтэн байсан гэнэ.

Тиймээс Монголчууд адууны шүдийг эмчлэх арга техникийг эзэмшсэн анхны үндэстэн юм гэсэн дүгнэлтэд археологичид хүрчээ.

 
Шүд авах арга хэрэглэдэг болохоос өмнө ба хойно олдсон адууны яснууд

 

Эх сурвалж: Science News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [112.72.11.104] 2018/7/4
Шагай шиг хэдэн адуууу манайййй адууууу
0 | 0 Хариулах
Зочин [107.77.204.99] 2018/7/3
Bid tuuxee iim notolgootoi tuuxiin ex survaljaar bayjuulj mongolchuudiin aruu undesten hedgiig notolox bolomj baina, getel tuux gexeer l bogd lam, xoid due todruulax geed tuux tuurdug bolchixloo. Bogd gej tuurch amidarval bid xen ch bish bolno. Xarin nuudekxhdiin terms dundaa aduunii sudalgaa ix anxaaral tataxaar baigaa yum daa
0 | 0 Хариулах
Zochin [183.91.193.43] 2018/7/3
Mongol yalnaaa
0 | 0 Хариулах
Зочин [220.248.63.49] 2018/7/3
Proceedings of the National Academy of Sciences-ийг сэтгүүл биш, эмхтгэл гэдгийн хө
0 | 0 Хариулах
Zochin [115.126.217.127] 2018/7/3
Mongol yalnachuud odoo hurtel avsaar l...
0 | 4 Хариулах
77777 [183.177.106.66] 2018/7/3
odoo ch avdagsh dee *garanga* geed hunii akt araa chig garanga ni garsan aduu uvs idej chaddaggui bodvol uvddug um shig bgaan aaviigaa shudlen aduunii garanga avch baihiig zunduu l harsan doo
8 | 1 Хариулах
88888 [66.181.170.110] 2018/7/3
unshaad oilgoochde haha, hen ch tanai aawiig awdag awdagguig sudlah geegui bn haha
3 | 13 Хариулах
Зочин [59.153.113.238] 2018/7/3
Гадаадын шүтсэн оркуудын тод жишээ. Ядаж байхад гарчигаа ч уншиж орж ирээгүй амьтан бололтой:))
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/7/3
Тэнэг
0 | 0 Хариулах
Зочин [107.77.204.99] 2018/7/3
2800 jiliin umnux soyol yarij bainaa, tuux iim aruu baidag yum baina
0 | 0 Хариулах