Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 05-р сарын 23 өдөр болсон ээлжит хуралдаанаар "ЛэндМН ББСБ" ХК-д цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын болон төлбөр тооцооны хэрэгсэл гаргах тусгай зөвшөөрлүүдийг нэмж олголоо.
Ингэснээр зөвхөн зээлийн үйлчилгээ үзүүлдэг байсан "ЛэндМН ББСБ" ХК нь төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга зэрэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх боломжтой болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!