Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

КҮНЗ БАГА СУРГУУЛЬ нээлтээ хийлээ

ikon.mn
2018 оны 5 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий даяаршихын хэрээр гадаад хэл суралцах зайлшгүй шаардлага хэн хүнгүй тулгарч байна. Тэр дундаа өдрөөс өдөрт суралцагсдын тоо нэмэгдсээр байгаа Хятад хэлийг суралцах нь өнөө цагт олон талын ач холбогдолтой болохыг дэлхий нийт хэдийнээ хүлээн зөвшөөрчээ.

Тэгвэл хэрэглээ өндөр, хэцүүд тооцогдох тус хэлийг бага насны хүүхдэд, тодруулбал 1-3-р ангийн сурагчдад эх хэлтэй нь төгс хослуулан, нас сэтгэхүйд нь тохирсон сонирхолтой аргаар, чанартай сургах “Күнз бага сургууль” 2018.05.20-ны билигт сайн өдөр үүд хаалгаа нээлээ.

 
Күнз Бага Сургуулийн Захирал Г.Өнөрсайхан нээж үг хэлэв
 
Морин хуурч Майдарравжаа “Түмэн агтны төвөргөөн” дуугаар ая барив
 
Зүүн Хятадын Технологийн Их Сургуулийн Багш Жөү Хай Бо үг хэлэв
 
Монгол Оюуны Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар`Хүүхдийн хөгжилд Эцэг эхийн оролцоо сэдэвтэй лекц уншив
 
Күнз Бага Сургуулийн Захирал Г.Өнөрсайхан эмээгийн хамт

Дэлхийн Боловсролыг Дэргэдээсээ уриатай Күнз Бага Сургуулиас зохион байгуулсан Нээлттэй өдөрлөгөөр 300 гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй Хятад хэл, Спорт өрөлт, Рубик шоо, Шатар болон Зургийн нээлттэй хичээлүүдийг явуулж хөгжилтэй нэгэн өдрийг өнгөрүүллээ.

 
Хүүхдүүд Рубик шоо болон Спорт өрөлтийн нээлттэй хичээлд хамрагдав
 
Хүүхдүүд Шатарын нээлттэй хичээлд хамрагдав
 
Хүүхдүүд Хятад хэлний нээлттэй хичээлд хамрагдав
 
Нээлттэй өдөрлөгт ирсэн хүүхэд багачууд эцэг эхчүүд сургуулийн хоолны амталгаа хийв
 
Нээлттэй өдөрлөгт ирсэн хүүхэд багачууд эцэг эхчүүд сургуулийн хоолны амталгаа хийв

Харин эцэг эхчүүдэд зориулан Монгол Оюуны Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар"Хүүхдийн хөгжилд Эцэг эхийн оролцоо", Доктор, Профессор, Нэрт орчуулагч Д.Болдбаатар багш "Хоёрдогч хэлийг Хялбар сурах арга эв" сэдэвтэй лекцийг уншиж эцэг эхчүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

 
Доктор, Профессор, Нэрт орчуулагч Д.Болдбаатар багш `Хоёрдогч хэлийг Хялбар сурах арга эв` сэдэвтэй лекц уншив

Тухайн сургуулийг үүсгэн байгуулагчид нь Күнз Боловсролын Төвийг 2013 онд үүсгэн байгуулж Хятад улсын нэр хүнд бүхий 50 гаруй их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж 300 гаруй хүүхэд залуусыг явуулсан байна. Харин Улаанбаатар хотод 2500 гаруй хүүхэд залуучуудад богино хугацааны Хятад хэлний сургалтад амжилттай хамруулсан арвин их туршлага дээр суурилж Күнз Бага Сургуулийг байгуулж байгаагаа бахархан ярьсныг дуулгая. 

 
Күнз боловсролын төвөөс зарласан “Хятад дуу хэн сайн дуулах вэ” уралдааны ялагч, МУИС-ийн Хятад хэлний 4-р ангийн оюутан Цэнгүүн ая дууны мэндчилгээ дэвшүүлэв
 
Күнз бага сургуулийн анхны элсэгчид Т.Цэлмүүн, Э.Энхтулга нэр шүлэг уншив

Хятад соёлыг түгээх бус Хятад хэлний чадварыг эзэмшүүлж Дэлхийд өрсөлдөхүйц Монгол улсын хүчирхэг боловсон хүчин бэлтгэх эрхэм зорилготой тус сургууль 1-3р ангиуддаа 5-р сарын 31-нийг дуустал хүүхэд багачуудыг бүртгэх аж. Мөн элсэлтийн шалгалт нь 2018.06.09-ны өдөр болох тул эцэг эхчүүд та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

 

Холбоо барих: 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг, 6-р хороо,46/1 байр /Залуучууд зочид буудлын баруун тийш 100м Нийслэл Аудитын чанх урд “Күнз Бага Сургууль”/

Сургуулийн Байршил

https://www.facebook.com/kunzsurguuli/videos/315029215696922/

Өдөрлөгийн танилцуулга

https://www.facebook.com/kunzsurguuli/videos/320283525171491/

Доктор, Профессор, Нэрт орчуулагч Д.Болдбаатар багш "Хоёрдогч хэлийг Хялбар сурах арга эв" сэдэвтэй лекцийн LIVE хийв

https://www.facebook.com/kunzsurguuli/videos/318962398636937/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.