Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

О.Халиун: Барилгын “амьсгалах” чадварыг бид бүх талаар хөгжүүлдэг

ikon.mn
2018 оны 4 сарын 16
Сурталчилгаа

Халаалт, хөргөлт, агаар сэлгэлт, агааржуулалтын зах зээлд тэргүүлэгч, 27 жилийн туршлагатай Сэрүүн Группийн Гүйцэтгэх захирал О.Халиунтай ярилцлаа.


 

-Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн бидний сэрүүцэх эрэлт нэмэгдэж, оффис, үйлчилгээний газруудын тав тух  агааржуулагчийн чанараар хэмжигдэж эхэлдэг. Монголчуудын сэрүүцэх эрэлт хэрэгцээний талаар яриагаа эхэлье?
-Орчны бохирдлоос үүдэлтэйгээр бид агаарын чанарын тухай их ярих болсон ч барилгын дотор агаарын чанарт таны хэлдэгээр зөвхөн зуны улиралд л бүгчимдсэн үедээ анхаарал тавьдаг.

Гэтэл орчны бохирдол их, бага байхаас үл хамааран барилга, байшин доторх агаарын чанарыг бүрэн удирдах боломжийг техник технологийн хөгжил бидэнд олгож байна. Сэрүүн группийн үйл ажиллагаа анх 1991 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засварлахаас эхэлж, өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид компаниа тасралтгүй хөгжүүлсээр өнөөдөр Сэрүүн сервис, Сэрүүн хөргөлт, Сэрүүн индастри, Сэрүүн дистрибюшн гэсэн 4 охин компанитай групп компани болон өргөжөөд байна. Сэрүүн гэдэг нэрнээс сэрүүцүүлэх гэсэн үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг ойлгож болох ч бид агаарыг хөргөх, халаах, сэлгэх, цэвэрлэх үйлчилгээг харилцагчиддаа хүргэдэг. Өөрөөр хэлбэл барилгын “амьсгалах” чадварыг бид бүх талаар хөгжүүлдэг гэсэн үг.

Монголчуудын сэрүүцэх эрэлт хэрэгцээний тухайд, барилгын агаарын чанарт төдийлөн ач холбогдол өгөлгүй саяхныг хүртэл явж ирсэн гэж хэлж болно. Харин сүүлийн жилүүдэд өндөр зэрэглэлийн барилга байшингууд олон улсын стандартын дагуу босох болсон нь манай салбар эрчимтэй хөгжихөд гол түлхэц болсон. Өөрөөр хэлбэл тухайн байшин олон улсын стандартад нийцэхийн тулд агааржуулалтын системээ олон улсын түвшинд шийдэх шаардлагатай болсон гэсэн үг. Үүнийг дагаад барилгын агаарын чанар ямар чухал зүйл болохыг харилцагчид ч мөн сайн ойлгодог болсон.

Агаараа бүрэн сэрүүцүүлж чадахгүй байгаа рестораны орлого зуны улиралд буурах нь манай бүтээгдэхүүн үйлчилгээний ач холбогдлын энгийн нэг тодорхойлолт.

-Өндөр зэрэглэлийн барилгуудын агааржуулалт, агаар сэлгэлтийг шийдэхийн тулд тэдний эрэлтэд нийцсэн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох ёстой. Та бүхэн тэр эрэлтэнд нь бэлэн байж чадсан уу?
-Сэрүүн группийн сүүлийн жилүүдэд хийж гүйцэтгэсэн төсөл хөтөлбөрүүдээс, бидний олон улсын түвшинд яаж ажиллаж байгааг харж болно. Өнөөдөр бид барилгын агааржуулалт, хөргөлт, халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, зураг төсөл боловсруулах, автоматжуулах чиглэлд зах зээлийнхээ 40 хувийг дангаар эзэмшиж байгаа. Энэ амжилтанд хүрэхэд бидэнтэй хамтран ажилладаг олон улсын нэр хүндтэй компаниуд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Дэлхийд тэргүүлэгч Daikin, Carrier, VTS, LG, Guntner, Ostberg, Haier, Toshiba, Bitzer гээд салбарын хөгжлөө тодорхойлогч, нэр хүндтэй брэндүүд бидэнд итгэл хүлээлгэж Монгол дахь онцгой эрхт түншээрээ сонгосон нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Дэлхийн брэндүүд бидэнд итгэсэн нь Монголд баригдаж буй өндөр зэрэглэлийн барилгууд “Сэрүүн”-ийг сонгох гол шалтгаан болдог.

Мөн дэлхийн брэндүүдийг Монголдоо нутагшуулах чадамжтай, өндөр мэдлэг, туршлага бүхий мэргэжилтнүүдийг өнгөрсөн 27 жилийн хугацаанд бэлтгэсэн нь бидний өрсөлдөх гол давуу тал. Манай инженерүүд Carrier брэндийн тусгай зөвшөөрөлтэй “Цагийн ачаалал тооцох программ” /Hourly Analyses Program/-аар зураг төслөө боловсруулдаг.

Энэ программ нь өрөөний зориулалт, цонхны төрөл, хэмжээ, барилгын ханын материал, суух хүний тоо, өрөөнд суурилуулах тоног төхөөрөмжийн тоо зэргээс хамаарч өрөөний агаарын хөргөлт, халаалтын тооцооллыг үнэн зөв, бодитой гаргадаг.

 

-Хийж гүйцэтгэсэн төслүүдээр чинь зах зээлийн чухам хаана, хэрхэн явааг мэдэж болно гэлээ. Сүүлийн үед хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаа нэрлэвэл?
-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Зайсан Хилл цогцолбор, Интермэд эмнэлэг, ICC тауэр, Наран Плаза, Наран Их Дэлгүүр, Оюу Толгойн далд уурхай, Зайсан Скуэр, Рояал Гарден, Өргөө IMAX, Shangri-La Mall-ийн дэлгүүрүүд, Арвайн Үндэс компанийн үйлдвэр, JICA-ийн хөрөнгө оруулалттай анагаах ухааны сургууль, эмнэлэг, Hard Rock, Говь цогцолбор, Бишрэлт зочид буудал гээд барилгын агаарын чанартаа онцгой анхаарал хандуулдаг байгууллагууд биднээр үйлчлүүлсэн.

Барьж буй барилгынхаа “амьсгалах” чадварт  онцгой анхаарал хандуулах нь тухайн барилгын зэрэглэлийг тодорхойлохоос гадна тухайн байшинд ажиллаж, амьдрах хүмүүсийн тав тух, эрүүл мэндэд анхаарч буй нийгмийн маш том хариуцлага гэж хэлж болно.

-Өвөл болохоор цонхоо онгойлгож агаар амьсгалахын тухай бодохын ч аргагүй болсон. Том том барилгуудын агаарын чанарыг удирдахаас гадна ахуйн хэрэглээний агаарын чанар сайжруулах тал дээр та бүхэн анхаарал тавьдаг уу?
-Гадны орнуудад айл бүрийн цонхны хажууд агаар шүүгч сэнс ажиллаж байдгийг бид мэднэ. Дээр хэлсэнчлэн барилгын агаарын чанарт Монголчууд хожуу анхаарал хандуулсан шигээ  ахуйн агаарын чанар сайжруулах бүтээгдэхүүнүүдэд нэг их ач холбогдол өгөлгүй явсаар өдийг хүрсэн.

Сэрүүн группийн хувьд зах зээлийн тэлэлтийн стратегийнхээ хүрээнд энэ жилээс ахуйн хэрэглээний агаарын чанар сайжруулах бүтээгдэхүүний нийлүүлэлт, хөгжүүлэлт, сурталчилгаан дээрээ онцгой анхаарал хандуулахаар шийдсэн.

Агаарыг гаднаас сорж боловсруулан чийг үйлдвэрлээд, өрөө тасалгаанд шаардлагатай цэвэр агаар, чийгийг түгээдэг болтлоо техник ухаалагжиж байна. Заавал цэвэр агаар амьсгалах гэж хотоос зайдуу гарахын оронд гэртээ дэвшилтэт технологи бүхий агааржуулагч, агаар сэлгэгч авч тавих нь одоо цагт ухаалаг хөрөнгө оруулалт болж байна. Хавар болоод арьс хуурайшиж байгаа тухай бүсгүйчүүд их ярьдаг.

Гэртээ, унтлагын өрөөндөө чийг боловсруулан түгээх төхөөрөмж суурилуулснаар улирлын чанартай арьсны өөрчлөлтөд орохгүй байх боломжтой. Зүгээр нэг ус ууршуулагч, чийг түгээгчийн тухай яриа биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Агаар сэрүүцүүлж, халаадаг төхөөрөмжүүд өрөөнд хэдэн хүн байгааг тоолж, хүн рүү биш хүн байхгүй чигт агаараа үлээх ухаалаг нүдтэй болсон байх жишээтэй. Бид ахуйн хэрэглээний агаарын чанарыг хэрхэн сайжруулах тухай боловсрол, мэдлэг олгох агуулгуудыг үе шаттайгаар түгээхээр төлөвлөж байна.

Өөрөөр хэлбэл ахуйн хэрэглээний агаарын чанар сайжруулах бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хүргэхийн өмнө харилцагчаа бэлтгэх шаардлагатай байна. Зөвхөн барилгын дотор агаарын чанарыг сайжруулахын зэрэгцээ гадна агаарын чанарыг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах дорвитой ажил хийх хүсэл тэмүүлэл манай хамт олонд мөн бий гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.